Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
Хэргийн индекс | 186/2022/0235/Э |
Дугаар | 2022/ШЦТ/277 |
Огноо | 2022-03-24 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ж.Баянжаргал,
шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхан овогт Лхамсүрэнгийн Ад холбогдох эрүүгийн 2211 00126 0242 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урианхан овогт Лхагвасүрэнгийн А /РД: ./
урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны дөрийн 715 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 136 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Л.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.А нь 2021 оны 12 дугаар 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 69-785 тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Баярцэндтэй ээж, хүүхдийг нь доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон биед нь дээд үүдэн зүүн 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, дээд уруулд цус хуралт, зүүн хацарт хоёр шуунд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 00 цагийн үед миний бие өөрийн хамтран амьдрагч Баярцэндийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 69-785 тоотод байж байтал Баярцэнд нь намайг гэрээсээ хөөгөөд, хэл амаар доромжлоод байхаар нь би Баярцэндийг за зүгээр унтая гэхэд Баярцэнд нь согтуу байсан учир намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд миний уур хүрээд түүний нүүр хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохисон, толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон бөгөөд би шууд тэдний гэрээс нь гарж яваад маргааш буцаж очиж Баярцэндээс уучлалт гуйж, эмнэлгээр хамт явж биеийг нь эмчлүүлсэн байгаа...” гэх /хх-ийн 39х/,
Хохирогч Д.Баярцэнд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шилжих шөнө хамтран амьдрагч Аын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 69-785 тоотод байж байтал А шууд миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Миний урд 1 шүд унасан...” гэх /xx-ийн 21х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1205 дугаартай дүгнэлтэд:
“Д.Баярцэндийн биед дээд үүдэн зүүн 1-р шүдний булгарал, дээд уруулын дотор салстад няцарсан шарх, дээд уруулд цус хуралт, зүүн хацарт хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 26-27х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Л.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.А 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хэрэгт хохирогч Д.Баярцэнд хохирол нэхэмжлээгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь Д.Баярцэндийн Эрүүл мэндийн даатгалаас гаргуулсан төлбөрийн нийт зардал 67,000 төгрөгийг шүүгдэгч Л.Ааас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхан овогт Лхагвасүрэнгийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 2 дахь хэсэгт зààñíààð шүүгдэгч Л.Ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Л.Ааас нийт 67,000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД