Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01298

 

  2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01298

               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Өргөө 68-1-3 тоотод оршин суух, Шарнууд ургийн овогтой Дашдаваагийн Отгондэмбэрэл /РД:РЮ74020912/-ийн нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Отгондэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгондэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1994 оны 12 сарын 25-ны өдөр Дотоодын цэргийн 805 дугаар ангид томилогдож, дэд ахлагч болсноос хойш одоог хүртэл цэргийн байгууллагад 25 жил ажилллаж байна. одоо цэргийн тэтгэвэр тогтоолгох болсон тул тэтгэврээ тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлсэн боловч 1997 оны 01 сарын 28-ны өдрийн 31 тоот тушаалаар Хөвсгөл аймгийн байгалийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин-гал сөнөөгчөөр томилогдсон тушаалд миний нэрийг сольж Дашдаваагийн Дэмбэрэлтогтох гэж бичсэн байгаа бөгөөд энэ нь цэргийн тэтгэвэр тогтоолгох бичиг баримтын шаардлага хангахгүй байна. Би 1997 оны 01 сарын 28-ны өдрийн 31 тоот тушаалаар Хөвсгөл аймгийн байгалийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин-гал сөнөөгчөөр томилогдсон бөгөөд 1998 оны 11 сарын 04 өдөр хүртэл ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжихэд гарсан тушаал Дашдаваагийн Отгондэмбэрэл гэж гарсан байдаг. Иймд дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь                                                                                                                  :

 

Нэхэмжлэгч Д.Отгондэмбэрэл нь 1997 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн байгалийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин-гал сөнөөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэв.

 

Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн “Ажилласан жилийн архивын лавлагаа”-нд “Дашдаваагийн Дэмбэрэлтогтохыг УИХГ-ын даргын 1997 оны 01 сарын 28-ны өдрийн 31 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин-гал сөнөөгчөөр 1997 оны 01 сарын 28-ны өдрөөс томилон ажилласан” тухай бичигдсэн байна. Д.Отгондэмбэрэлийг ажилд томилсон тушаалд дээрх байдлаар буруу бичсэнээс нэхэмжлэгч ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага гарсан байна.

 

Д.Отгондэмбэрэл нь 1997 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн байгалийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин-гал сөнөөгчөөр ажиллаж байсан болохыг нотолсон дараах баримт хавтас хэрэгт авагдсан байна. Үүнд:

 

Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн Архивын лавлагаагаар түүнийг Хөвсгөл аймгийн Байгалийн гамшигтай тэмцэх салбарт ажилласан хугацааны буюу 1997 оны 02 сараас 12 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, Иргэний хамгаалалтын газрын даргын 1998 оны 11 сарын 04-ний өдрийн 142 дугаар “Томилох, шилжүүлэх, шилжүүлэн томилох, цэргийн цол сэргээх, олгох, шагнах, тусламж, ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар.

 

Түүнчлэн шүүхэд гэрч Л.Ганхуяг /РД:УС63061050/-ийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан фото зураг зэрэг баримтаар түүнийг дээрх хугацаанд Хөвсгөл аймгийн байгалийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин-гал сөнөөгчөөр ажиллаж байсан болох нь нотлогдож байна.

 

Иймд шүүх ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Отгондэмбэрэлийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дашдаваагийн Отгондэмбэрэл /РД:РЮ74020912/-ийг 1997 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн байгалийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин-гал сөнөөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Отгондэмбэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 


         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АЗБАЯР