| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/00399/И |
| Дугаар | 102/ШШ2017/01234 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/01234
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, өөрийн байранд байрлах Капитал банк ХХК /РД:2556375/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 66 дугаар байр, 22 тоотод оршин суух, Олхонуд овогтой, Энхбаатарын Баяраа /РД:ЧБ86032575/, Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 66 дугаар байр, 22 тоотод оршин суух, Натар овогтой, Галсандоржийн Мөнхжаргал /РД: ЗЮ82110209/ нарт холбогдох 123,660,524.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Очир, хариуцагч Э.Баяраа, Г.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Энхбаатар овогтой Баяраа /РД:ЧБ86032575/ болон Галсандорж овогтой Мөнхжаргал /РД:ЗЮ82110209/ нар нь Капитал банктай 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдөр № ЗГ/36 тоот зээлийн болон № БГ/36 барьцааны гэрээ байгуулж 90,000,000 /Ерэн сая / төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй бизнес үйл ажиллагаагаа өргөжүүлэх зориулалтаар зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хороолол/16080/ Энхтайвны өргөн чөлөө 66 дугаар байр 22 тоот хаягт орших 76,5 м.кв талбатай орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Малчин 2 гудамж 74 тоот хаягт орших 634 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар 40 м.кв талбайтай хувийн сууцын хамт барьцаалсан. Э.Баяраа нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 6,29 0,981 88 төгрөг, зээлийн хүүнээс 6,927,386.21 төгрөг нийт 13,218,368.09 төгрөг төлсөн. Зээлдэгч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикаа зөрчин, зээлээ 2015 оны 11 сараас хойш төлөөгүйн улмаас зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл 83,709,018.12 төгрөг, зээлийн хүү 34,463,283.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,714.26 төгрөг нийт 118,581,016.25 төгрөг байна. Иймд зээлдэгч нарын орлого болон барьцаа хөрөнгөнөөс 118,581,016.25 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү, мөн улсын тэмдэгтийн хураамж болох 750,855.09 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, тус банк нь иргэн Э.Баяраа, Г.Мөнхжаргал нарт холбогдуулан 118,581,016.25 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг гаргахдаа тооцооллыг нь 2017 оны 01 сарын 20-ны өдрөөр гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлээ гардан авч, эвлэрлийн гэрээ байгуулсан боловч барьцаа хөрөнгө гуравдагч этгээдийн эрх ашигийг хөндсөн шалтгааны улмаас эвлэрээгүй. Иймд 2017 оны 04 сарын 04-ний өдрийн хүртэлх хүү 5,079,508.26 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 123,660,524.25 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Баяраа, Г.Мөнхжаргал нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 123,660,524.25 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав. 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2017 оны 07 сарын 28-ны өдөр 43,660,524 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов. Хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцов” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь Э.Баяраа, Г.Мөнхжаргал нарт холбогдуулан 123,660,524.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжилсэн 123,660,524.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Баяраа, Г.Мөнхжаргал нар хүлээн зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2017 оны 07 сарын 28-ны өдөр 43,660,524 төгрөгийг тус тус төлөхөөр, хувиарын дагуу хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хороолол/16080/ Энхтайвны өргөн чөлөө 66 дугаар байр 22 тоот хаягт орших 76,5 м.кв талбатай орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Малчин 2 гудамж 74 тоот хаягт орших 634 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар 40 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна” гэжээ.
2015 оны 07 сарын 23-ны өдөр Б.Өлзийдалай нь хариуцагч Э.Баяраад Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчин 2 дугаар гудамж, 74 тоот хаягт байрлах, №000279039 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Г-2201009303 дугаартай, нэгж талбарын 18636315175818 дугаартай, 635 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Малчин 2 дугаар гудамж, 74 тоот хаягт байрлах, №000356697 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Капитал банк” ХХК-ийн нэхэмжилсэн 123,660,524.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Баяраа, Г.Мөнхжаргал нар хүлээн зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг, 2017 оны 07 сарын 28-ны өдөр 43,660,524 төгрөгийг тус тус төлөхөөр, хувиарын дагуу хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хороолол/16080/ Энхтайвны өргөн чөлөө 66 дугаар байр 22 тоот хаягт орших 76,5 м.кв талбатай орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Малчин 2 гудамж 74 тоот хаягт орших 634 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар 40 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 847,088 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 423,544 төгрөгийг хариуцагч Э.Баяраа, Г.Мөнхжаргал нараас гаргуулж нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР
| |||||||
| |