Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0219

 

А.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжпэгч А.Б, нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч В.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээд Ш.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 < оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 100 дугаар шийдвэрийг эс зезшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Бын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТоДоРХоЙЛоХ нь-

Нэхэмжпэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ээжийн дүү болох Мөнхсүрэнгээс газар аваад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 7 дугаар гудамжны 109 тоот гэсэн хаягаар тухайн үед газрын албанаас гэрчилгээ гаргуулж авч байсан юм. Мөнхсүрэн Наранцэцэгээс тэр газрыг аасан. Намайг Мөнхсүрэнгээс газар авахад эзэмших эрхийн гэрчилгээгүй байсан. Би өөрөө , хөөцөлдөж гэрчилгээ гаргуулж авсан. 1997 онд газрыг шилжүүлж авсан. Тухайн үед өргөдөл, газрын гар кадастрын зураг зэрэг баримт бүрдүүлж газрын албанд өгсөн юм. Газрын гэрчилгээ гарч ирсний дараа сүүлд хөрөнгийн үнэлгээгээр оруулсан байдаг. Маргаан бүхий газарт байгаа байшинг бариад 2002 онд хөрөнгийн үнэлгээнд оруулж байсан юм. Би Рашаант дэлгүүрийг Батаа болон манай эхнэрийн өргөмөл дүү 2-т худалдсан. Миний хадам ээж болох Ш.Х тэр худалдсан дэлгүүрийг миний элгүүр гээд авна гээд байдаг юм. Энэ дэлгүүрийг би өөрөө газрын бичгийг аваад дээр нь өөрөө дэлгүүр бариад хөрөнгийн үнэлгээнд оруулаад зарсан байдаг гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Иргэн А.Б-ын нэхэмжлэлд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 7 дугаар гудамжны 109 тоотын Рашаант дэлгүүрийн доорх 57.9 м.кв талбай бүхий газрыг иргэн Ш.Хд эзэмшүүлснийг хүчингүй болгуулахыг хүссэн байна. Гэтэл нэгдсэн мэдээллийн санд орсон кадастрын зургаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороон Зүүн сэлбийн 7 дугаар гудамжны 109 тоот нь Г.Ц, Агийн А нарын нэр дээр бүртгэлтэй байна. Иргэн Ш.Х нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Зүүн сэлбийн 7 дугаар гудамжны 109 тоотод оршин суудаггүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ. Гуравдагч этгээд Ш.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Шүүхээр Б.Ундрахтай маргаан хийж байх үед Рашаант дэлгүүрийн газарт маргаан байна уу гэхэд Б.Ундрах шүүхэд мэдүүлэхдээ Рашаант дэлгүүрийн газар манай ээжийн газар биш Наранцэцэгийн газар гэсэн учраас шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан юм. Иймд, тус шүүхэд гаргасан А.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 100 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.6-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжийн Ш.Хд холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

(                  Гуравдагч этгээд Ш.Х давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүургийн 11-р хороо, Зүүн сэлбийн 7-р гудамж 108 тоотод оршин суугч Шарын Х миний бие Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 100 тоот шийдвэрийг 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гардан аваад түүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул давж заалдах гомдлыг гаргаж байна.

Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 392 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт шинжээчийн дүгнэлтэнд Рашаант дэлгүүрийн байршлыг харуулсан зураг нь СБД-ийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 тоот захирамжаар Ш.Хд эзэмшүүлсэн 18643312972893 нэгж талбарын дугаар бүхий 105 м.кв газартай давхацсан байна гэжээ. Харин ч шинжэзч зөв дүгнэж дүгнэлт гаргасан учир нь Рашаант дэлгүүрийн газар гэж тусдаа кадастрын зурагтай албан ёсны шийдвэртэй газар байгаагүй юм. Миний бие өөрийн эзэмшиж байгаа 105 м.кв бүхий газартаа өөрийн хүргэн А.Б гэгчийг дэлгүүр барихыг зөвшөөрсөн ингээд А.Б 1999 онд дэлгүүр бариад нэг хэсгийг нь Доржнамжилд нөгөө хэсгийг нь Ганбаатарт худалдсан.

Энэ дэлгүүр одоо ч манай хашаанд хэвээрээ үйл ажиллагаа явуулж байна. Дэлгүүрийн доорх 57.9 м.кв газар нь иргэн миний 1997 оноос хойш ззэмшиж буй газар учраас шинжээчийн дүгнэлтээр Рашаант дэлгүүрийн доорх газар нь СБД-ийн Засаг даргын 338 тоот захирамжаар надад олгосон газартай давхардсан нь гарцаагүй болно. Гэтэл шийдвэрт Ш.Х Ундрах нарт эзэмшүүлсэн газрын кадастрын зурагт зааснаар Рашаант дэлгүүрийн доорх 57.9 м.кв газартай давхцаагүй байдалтай байна гэж зааж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шийдвэрт СБД-ийн Засаг даргын 338 тоот захирамжаар Ш.Х, Ундрах нарт эзэмшүүлсэн газрыг 108 б, в гэсэн хаягаар олгосон нь бодит байдал дээрх нэр болон хаяг зөрүүтэй байна гэжээ.

Тэгвэл СБД-ийн Засаг даргын 338 тоот захирамжийн хавсралтаар Ш.Хд 108 тоот, Ундрахад 108 б тоот олгосон болохоос 108 б тоот гэсэн хаяг алга байна. Ямар нотлох баримтыг үндэслэж шийдвэрт тусгасан нь нотлогдохгүй байна. Харин шийдвэрт нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөрийн 396 дугаар шийдвэрээр нэр бүхий дэлгүүрийн доорх тодорхой хэмжээ бүхий газрыг Ш.Х түүний нөхөр асан Баяраа нар эзэмшиж байсан болохыг дурьдаж нотолсон байна. Энэ дэлгүүрүүдийн байршилд түүний доорх газрын хэмжээ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дурьджээ.

Захиргааны хэргийн шүүхийн 392 тоот шийдвэрийг 396 тоот шийдвэр гэж буруу < бичсэн байна. Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 14-ний 392 тоот шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул СБД-ийн Засаг дарга түүнийг үндэслэж 338 тоот захирамжаа гаргасан болно. Рашаант дэлгүүрийн доорх газар нь кадастрын зурагт дээрх газруудтай давхцаагүй боловч 109 болон 108 гэсэн хаягийг аль алинд нь хамаарахгүй гэж шийдвэрт тусгасан нь үндэслэлгүй юм.

А.Б миний эзэмшлийн газарт дэлгүүр барьсан учир кадастрын зурагт газар нь давхацсан гэх шинжээчийн дүгнэлт зөв. Өөрөө тусдаа хаяг аваагүй тул 109, 108 хоёрын алинд ч хамаарахгүй нь ойлгомжтой юм. Рашаант дэлгүүрийн доорх газар нь миний кадастрын зурагт хамт орсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад дахин А.Б бид хоёрын газар давхцаж байгаа эсэхийг хаягийн зөрүүтэй байдлыг тогтоолгохоор СБД-ийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар тоот захирамжийн Ш.Х надад холбогдох хэсгийг түдгэлзүүлэхээр заасан захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 100 тоот шийдвэр нь үндэслэлгүй тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч А.Б нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Сэлбийн 7 дугаар гудамжны 109 тоот хаягт орших Рашаант дэлгүүрийн доорх 57.9 м.кв талбай бүхий газрыг Ш.Хд эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжаар Ш.Хд 11 дүгээр хороо, Зүүн Сэлбэ 7-108 в хаягт 76 м.кв, 105 м.кв газрыг тус тус эзэмшүүлж шийдвэрлэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 254013 дугаар лавлагаа, Монкорд хадгаламж зээлийн хоршоотой байгуулсан барьцаат зээлийн гэрээ, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 392 дугаар шийдвэр зэрэг баримтуудаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 7 дугаар гудамжны Рашаант дэлгүүрийн доорх 57.9 м.кв талбай бүхий газрын өмчлөгч нь А.Б болох нь тогтоогдсон байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 483 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтэд “Рашаант” дэлгүүрийн байршлыг харуулсан зураг нь Ш.Хд эзэмшүүлсэн 1864312972893 нэгж талбарын дугаар бүхий 105 м.кв газрын байршилтай давхцсан,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 338 дугаар захирамжаар Ш.Х, Б.Ундрах нарт эзэмшүүлсэн газрын кадастрын зурагт зааснаар Рашаант дэлгүүрийн доорх 57.9 м.кв газартай давхцаагүй зэргээс үзэхэд газрын байршлын кадастрын зургууд нь хоорондоо зөрүүтэй, улмаар захиргаа тухайн газар хэн нэгний эзэмшил, өмчлөлийн газартай давхцсан эсэхийг хянаж шалгаагүй, хүсэлт гаргасан газар дээр хэмжилт хийгээгүй нь буруутай байна.

Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна’’ гэснийг зөрчсөн байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд Мандал Мандал 1, 2, Рашаант гэсэн дэлгүүрийн нэрээр дүгнэлт гаргасан, 338 дугаар захирамжаар Ш.Х, Б.Ундрах нарт газар эзэмшүүлэхдээ 108 б, в гэсэн хаягаар олгосон зэргээс үзэхэд нэр, хаяг зөрүүтэй, ойлгомжгүй байх тул эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай байна.

Харин шүүх захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ “дахин шинэ акт гартал түдгэлзүүлэх" гэсэн зохицуулалтыг зааж өгөөгүй шийдвэрлэсэн байх тул тухайн хэсэгт зохих өөрчлөлтийг оруулав.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТоГТооХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 100 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Сүхбаатар дүүргийн 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжийн Ш.Хд холбогдох хэсгийг” гэснийг “Сүхбаатар дүүргийн 2012 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 338 дугаар захирамжийн Ш.Хд холбогдох хэсгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.