Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00897

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

   Дугаар 102/ШШ2017/00897

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах “Мобиком корпораци” ХХК /РД: 2072572/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байр, 21 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Булганы Баясгалан /РД: УШ97050311/-д холбогдох,

 

Гар утас зээлээр худалдах худалдан авах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,546,506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Баясгалан нь 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Мобиком Корпораци” ХХК-тай “Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан IPhone 6 S Rose Gold маркийн гар утсыг 2,175,000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох “Үүрэн холбооны дараа төлбөрт багц үйлчилгээ”-ний 40073099 тоот гэрээ байгуулж тус компаниас үүрэн холбооны багц үйлчилгээ авсан. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүрэг болох гар утасны болон ярианы төлбөрөө төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээнд заасны дагуу гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 1,355,972 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт багц үйлчилгээний гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу гар утасны ярианы төлбөрийн үлдэгдэл болох 190,535 төгрөг, нийт 1,546,506 төгрөгийг хариуцагч Б.Баясгалангаас гаргуулж өгнө үү” гэжээ.   

 

Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Б.Баясгаланд холбогдуулан гар утас зээлээр худалдах худалдан авах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,546,506 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Баясгалан нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,546,506 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Дээрх төлбөрийг нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн “Хаан банк” ХХК дахь 5007065056 тоот дансан шилжүүлнэ гэжээ.     

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Б.Баясгаланд холбогдуулан гар утас зээлээр худалдах худалдан авах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,546,506 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд “...Хариуцагч Б.Баясгалан нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,546,506 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, төлбөрийг нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн “Хаан банк” ХХК дахь 5007065056 тоот дансан шилжүүлж байхаар харилцан тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон                                                                                         

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Баясгаланд холбогдох, гар утас зээлээр худалдах худалдан авах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,546,506 төгрөг гаргуулахыг тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Баясгалан нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,546,506 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, төлбөрийг нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн “Хаан банк” ХХК дахь 5007065056 тоот дансан шилжүүлж байхаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баясгалангаас 19,847 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 19,847 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                М.МӨНХТӨР