Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01226

 

 

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01226

Улаанбаатар хот

 

 

          

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 42-2110 тоотод оршин суух, Боржигон овогтой Лувсан-Ишийн Гантөмөр /РД:ЧМ57042409/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр чингисийн өргөн чөлөө, 50 байр 39 тоот /түр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 72А байр, 37 тоот/-д оршин суух, Төмөр овогтой Болдын Нарантуяа /РД:ТИ76012586/-д холбогдох 1,116,000 төгрөг гаргуулах, хариуцагч Л.Гантөмөрөөс 1,661,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Гантөмөр сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Гантөмөр би 2015 оны 09 сарын 27-ны өдөр Нарантуяа гэдэг хүнд 10,000,000 төгрөг зээлдүүлж хүүнд нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 50 байр, 39 тоот 1 өрөө байрыг 1 жилийн хугацаатай түрээсэлсэн. Би 10,000,000 төгрөгөө Б.Нарантуяагийн дансанд шилжүүлсэн. Бид анх зар мэдээ сонины зарын дагуу утасдаж танилцаад тохиролцсон. Тухайн үед гэрээгээ хийж нотариатаар орьё гэж олон удаа утасдсан боловч завгүй гэдэг шалтгаанаар гэрээ хийгээгүй. Ингээд гэрээний нэг жилийн хугацаа дууссан. Ингээд 2016 оны 08 сард Б.Нарантуяа над руу утасдаж “ байраа яах гэж байна гэж асуухад, би хүн олдвол өөр хүнд хөлслүүлж болно. Хүн олдохгүй бол би цаашид суусан ч яахав” гэж хэлсэн. Тэгээд Б.Нарантуяа “ээжтэйгээ ярьчихаад хариу хэлье” гэж хэлсэн. Удалгүй над руу дахин залгаад үргэлжлүүлээд байрандаа суу гэж хэлсэн. Би 10,000,000 төгрөгийн хүүнд нь байранд нь суусан юм чинь урьдын адил хүүнд нь сууна гэж ойлгосон. Би мөн л гэрээгээ хийе гэдэг шаардлагыг тавьсан боловч мөн л заюгүй гэдэг байсан. Гэтэл 2016 оны 12 сарын 30-ны өдөр Б.Нарантуяа ээж н.Алтанцэцэг гэдэг хүнтэй ирээд, ярилцаж сууж байтал н.Алтанцэцэг н танайхыг байрнаас гарахад жорлон, ванна солино 10,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг суутгана гэхэд 1 өрөө байрны засвар хэд байдгийг судлъя гэсэн гэтэл тэр хамаагүй 8 сар хүртэл суу 8 сард 7,500,000 төгрөгийг чин өгнө гээд гарсан. Тэгээд би хөгшинтэйгээ ярилцаад эргээд Нарантуяагийн утсаар н.Алтагцэцэгтэй яриад бид зөвшөөрөхгүй байна. Бид байрыг чинь чөлөөлж өгье харин 10,000,000 төгрөгөө авъя гэж хэлсэн. Тэгтэл одоо өгөх мөнгө байхгүй 8 сард 7,500,000 төгрөгөө аваарай гэж хэлсэн. Анх байранд ороход засварын тухай аман хэлэлцээр хийгээгүй. Тэгээд бид ойлголцохгүй болоод шүүхэд өргөдөл гаргасаны дараа Б.Нарантуяагийн нөхөр ирээд “бид хоёрт одоохондоо мөнгө байхгүй байна. Таны данс руу бага багаар мөнгө хийе тэгээд 10,000,000 төгрөг болохоор нь байрнаас гараарай гэж хэлэхээр нь итгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан. Гэтэл 2017 оны 02 сарын 06-ны өдөр ирээд Б.Нарантуяа нь ээж н.Алтанцэцэгийн хамт ирээд 10,000,000 төгрөгөөс засварын мөнгө 1,000,000 төгрөг суутгана. 9,000,000 төгрөг бэлэн байна. Маргааш байрнаасаа нүү гэж хэлсэн. Тэгээд би 9,000,000 төгрөгөө аваад салъя гэж бодоод 2017 оны 02 сарын 07-ны өдөр Б.Нарантуяа руу мессэж бичээд 8-ны өдөр 11.00 цагт нүүе, харин мөнгөө аваад ирээйрэй гэж мессэж бичсэн. Тэгээд нүүх гээд юмаа бэлдчихээд байтал Б.Нарантуяа ирээгүй, утас руу нь залгахаар утсаа аваагүй, харин мессэж бичтэл Б.Нарантуяа нь хоосон байраа, хүлээж авна, танайхыг нүүж байхыг хараад зогсох зав байхгүй гээд ирээгүй. Иймд 10,000,000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг Б.Нарантуяагаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Гантөмөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шуүхэд хянагдаж буй Л.Гантөмөр миний нэхэмжпэлтэй, Б.Нарантуяад холбогдох иргэний хэргийн нэхэмжпэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын хэмжээг багасгаж, 1,116,000 төгрөг болгож байна. Учир нь зээлдэгч Б.Нарантуяа 2015 оны 09 сарын 27-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч, төлбөрийн зарим хэсэг болох 9,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 11-ны өдөр надад эргүүлэн төлсөн болно. Харин үлдэгдэл төлбөр болох 1,000,000 төгрөгийг энэ байрны засварт суутгасан хэмээн тайлбарлаж байна. Б.Нарантуяа нь байрны засварт 1,000,000 төгрөгийг суутгасан үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тухайн байрыг зохих ёсоор ашиглаж байсан тул ашиглалтын явцад үүссэн элэгдэл хорогдолыг миний бие хариуцах ёсгүй юм. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан хүсэлтийг минь хүлээн авч Б.Нарантуяагаас багасгасан шаардлага буюу 1,116,000 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Гантөмөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Л.Гантөмөр би иргэн Б.Нарантуяад холбогдох 1,116,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна. Иймд миний биеийг шүүх хуралд оролцуулахгүйгээр зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Нарантуяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б.Нарантуяа нь 2017 оны 04 сарын 27-ны өдрийн Л.Гантөмөрийн хүсэлттэй танилцаад Л.Гантөмөрөөс 1,661,000 төгрөг гаргуулах тухай сөрөг  нэхэмжлэлээсаа татгалзаж байна. Учир нь Л.Гантөмөр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх хуралд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Гантөмөр нь Б.Нарантуяад холбогдуулан 1,116,000 төгрөг гаргуулах, Л.Гантөмөрөөс 1,661,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Гантмөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ  ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй тул сөрөг нэхэмжлэлийг мөн шийдвэрлэхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Гантөмөр нь Б.Нарантуяагаас 1,116,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу Л.Гантөмөрт холбогдох 1,661,000 төгрөг гаргуулах тухай Б.Нарантуяагийн сөрөг нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгөөс 31,334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 143,616 төгрөгийг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг Л.Гантөмөрт олгож,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,526 төгрөгийг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг гаргуулж хариуцагч Б.Нарантуяад буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            Б.АЗБАЯР