| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0096/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/112 |
| Огноо | 2022-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/112
2022/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч: Р.Р
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Рийн Рд холбогдох эрүүгийн 2212000000099 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Граш гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаа авсан гавьяа шагналгүй, М овогт Рийн Р/РД:АР70112310/
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000099 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ч.Сийн өгсөн:
“...Би 2022 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Граш гэх газарт гэртээ унтаж байтал нөхөр Р.Р намайг орноос татаж унагаан миний зүүн нүд рүү 2-3 удаа цохисон. Миний баруун шанаа хэсгийг хумсаараа маажиж урсан Хэсэг ноцолдож байгаад бид хоёр унтаж амарсан. Би нөхөртэйгээ гэр бүл болоод 28 жил болж байна. Бид хоёр 4 хүүхэдтэй, хоёр охин, хоёр хүүтэй, Бид хоёр гэрлэлтээ 1997 онд батлуулж байсан. Тухайн үед манай нөхөр их хэмжээгээр согтуу байсан. Манай нөхөр Р.Р өмнө надад агсан согтуу тавьж байгаагүй. Миний зүүн нүд хөхөрч хавдаж, Баруун шанаа хэсэг халцарсан, 2 гарын булчингийн дээд хэсэгт хөхөрсөн. Тухайд үед бид 2 гэртээ хоёулаа байсан. Одоо миний биед өвдөж байгаа зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/
*Гэрч М.Сгийн өгсөн:
“...2022 оны 02 дугаар сарын 24-ний өглөө Ч.С нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Граш 02-06 тоотод манайх байдаг. Хажуу хашаанд Ч.Сийнх байдаг өдөр 15 цагийн үед Р.Ргээр түлээгээ хөрөөдүүлэх гээд гэр рүү нь ортол Ч.Сийн зүүн нүд нь хөхөрч, баруун нүдний доод хэсэгт нь хумсаараа урсан юм уу гэмээр сорив байсан. Би Ч.Сээс чиний нүүр ам яагаад хөхөрч хавдсан юм бэ гэж асуухад Ч.С Р.Р шөнө архи уугаад намайг зодсон юмаа гэж надад хэлсэн. Би Р.Р Ч.Сийг зодож байсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар тал/
*Яллагдагч Р.Рн өгсөн:
“...Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн тасга гэх газар мал дээрээ байж байгаад орой 16 цагийн үед Эрдэнэмандал сумын төвийн гэртээ ирээд дэлгүүрээс 0,5 гр Ерөөл нэртэй архийг аваад гэртээ ганцаараа уусан. Тэгсэн согтоод эхнэрээ зодсон байсан. Өглөө босоод эхнэрийг харахад нүд нь хөхөрсөн байхаар нь би нүдээ яасан юм бэ гэхэд чи согтуу шөнө цохисон гэж надад хэлсэн. Тэгээд би хөдөө байх гэр рүүгээ мотоциклтой явсан. Би Ч.Сийн зүүн нүд хэсэгт нь зүүн гараараа 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Би өмнө гар хүрч байгаагүй бид 2 гэр бүл болоод 28 жил болж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 36-37 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаартай“...Ч.Сийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хоёр гарын бугалганы дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл Мийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр гарын бугалганы дээд хэсэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн “Граш” гэх газар иргэн Ч.С нь бусдад зодуулж, түүний эрүүл Мэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Р.Р нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Сийг зодож түүний эрүүл Мэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ч.Сийн”...Би 2022 оны 02 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн Граш гэх газарт гэртээ унтаж байтал нөхөр Р.Р намайг орноос татаж унагаан миний зүүн нүд рүү 2-3 удаа цохисон. Миний баруун шанаа хэсгийг хумсаараа маажиж урсан Хэсэг ноцолдож байгаад бид хоёр унтаж амарсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Сгийн”...Хажуу хашаанд Ч.Сийнх байдаг өдөр 15 цагийн үед Р.Ргээр түлээгээ хөрөөдүүлэх гээд гэр рүү нь ортол Ч.Сийн зүүн нүд нь хөхөрч, баруун нүдний доод хэсэгт нь хумсаараа урсан юм уу гэмээр сорив байсан. Би Ч.Сээс чиний нүүр ам яагаад хөхөрч хавдсан юм бэ гэж асуухад Ч.С Р.Р шөнө архи уугаад намайг зодсон юмаа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Р.Рн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 127 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Р.Рн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Сийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биед зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл Мэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг мөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Р.Р нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ч.Сийг зодож эрүүл Мэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл Мэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Хохирол хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл М, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ч.Сийн биед зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Ч.С нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, бичгээр хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгч Р.Рг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.Рн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр Ч.Сийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл Мэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Р.Рг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл Мэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Р.Р нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Р.Р нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Р.Рг хүний эрүүл Мэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Р нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж прокурорын саналын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг гурван сарын хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Рийн Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл Мэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Рг 3/гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Р нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 3/гурав/ сарын хугацаанд хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Р нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Р.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР