Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00908

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

 Дугаар 102/ШШ2017/00908

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 104 дүгээр байр, 81 тоот хаягт оршин суух, Элэзэн овогт Магсаржавын Баатар /РД ФД60121112/-ын нэхэмжлэлтэй,

 

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот нийгмийн даатгалын дэвтэр, 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот Нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл гэх нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

               ТОДОРХОЙЛОХ нь:         

 

Нэхэмжлэгч М.Баатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Элэзэн овогт Магсаржавын Баатар миний хөдөлмөрийн дэвтэр дээр миний овгийг Б.Магсаржав буюу ээжийн минь нэрээр, харин нийгмийн даатгалын дэвтэр дээр минь аав болох Г.Мандахын нэрээр миний овог бичигдсэн байдаг. Төрсний гэрчилгээн дээр миний овог эх Магсаржавын нэрээр бичигдсэн байдаг. Гэтэл миний нийгмийн даатгалын дэвтэр дээр миний овог эцэг болох Г.Мандахаар бичигдсэн байгаа юм. Иймд М.Баатар намайг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот нийгмийн даатгалын дэвтэр, 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот Нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл гэх нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Магсаржавын Баатар нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот нийгмийн даатгалын дэвтэр, 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот Нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл гэх нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Магсаржавын Баатар нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот нийгмийн даатгалын дэвтэр, 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот Нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл гэх нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний №27 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Магсаржавын Баатарын Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга Д.Энхжаргалын тодорхойлолт, Монгол улсын Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас ирүүлсэн 4276 дугаар лавлагаа, 1978 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхангай сумын Атар сангийн аж ахуйн захиргаанаас олгосон Хөдөлмөрийн дэвтэр, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот нийгмийн даатгалын дэвтэр, 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот Нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл гэх нийгмийн даатгалын дэвтрүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, тус дэвтрүүдэд бичигдсэн нэхэмжлэгчийн ФД60121112 дугаар регистр, 2002 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бичигдсэн эрүүл мэндийн үзлэгийн хуудас, 1992 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн УБ475388 дугаартай иргэний паспорт, 1997 оны  01 дүгээр сарын 11-ний өдөр олгосон Е-370247 дугаар гадаад паспорт, шүүхэд хууль сануулж гэрчээр асуугдсан Г.Содномцэрэн /РД УЕ75060772/, Н.Болдсайхан /РД ФД62031610/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх баримтуудыг үндэслэн, Элэзэн овогт Мандахын Баатар гэж бичигдсэн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот нийгмийн даатгалын дэвтэр, 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот Нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл гэх нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,  118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот нийгмийн даатгалын дэвтэр, 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 127924 тоот Нийгмийн даатгалын дэвтрийн үргэлжлэл гэх нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Элэзэн овогт Магсаржавын Баатар /РД ФД60121112/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 


 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР