| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0077/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/90 |
| Огноо | 2022-03-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/90
2022/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Э.Оргилбат
Шүүгдэгч: С.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Сгийн Сод холбогдох эрүүгийн 2212000000050 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Өгийнуур сумын ............ гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №164 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн 201703000140 дугаартай хэрэгт Эргүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Д овогт Сгийн С/РД:АЖ............../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
* Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 2212000000050 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Г.Уын өгсөн:
“...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Их дүүхээ уулын баруун талд байх Цорго гэх газарт өвөлжиж байсан. Малчин Б.Жын гэрийн гадна байсан үхэр сүргээсээ нэг тооны эр шүдлэн насны Улаан тарлан зүсмийн цээж өвчүү хэсгээрээ цагаантай нэг тооны үхрээ алдсан. Дээрх үхрийг алдсан талаар малчин Б.Жа мэдэж байгаа. Тухайн өдөр манай үхэр малчин Б.Жын үхэр сүрэгтэй хамт бэлчээд оройдоо нэг дор хоносон. Манай гэр малчин Б.Жын өвөлжиж байсан. Цорго уулын ар өвөрт өвөлжиж байсан. Манай үхэр сүрэг Б.Жын үхэр сүрэгтэй тухайн жил бэлчээр нэг хонодог газар нэг дор байсан. 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Жа 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр манай гэрийн гадаа байсан үхэр сүргээс нэг тооны Улаан тарлан зүсмийн эр үхэр хулгайлсан нөхрийн хэргийг цагдаад нар шалгаад дээрх үхрийн хохирогчийг хайж явна гээд манайд ирээд явсан. Таны алдсан үхэр мөн байх та очиж цагдаа нартай уулз гэсэн тэгээд би Өгийнуур сумын цагдаагийн кабонд ирж алдсан үхрээ хэлж мэдүүлж байна. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр яг өдрөө тодорхой сайн санахгүй байна. Б.Жын гэрийн гадаа хоносон үхэр сүргээсээ Улаан тарлан цээж өвчүү хэсгээрээ цагаантай нэг тооны үхрээ хулгайд алдаад.Сумынхаа цагдаад бүртгүүлж чадаагүй. Тухайн үед Өвөрхангай аймгийн төвд манай баз хүргэн гэнэт зуурдаар нас бараад тэр хүний буяны ажилд санд мэнд эхнэр Д.Бийн хамтаар Өвөрхангай аймаг явсан учир бүртгүүлж чадаагүй. Манай гэр мал Б.Жын гэр мал хоорондоо нэг км орчим зайтай байх. Ердөө намхан уулын ард урд нутагладаг. Миний алдсан шүдлэн насны Улаан тарлан зүсмийн эр үхэр зөв чих үзүүрээсээ онь имтэй буруу чих араасаа ганзага имтэй цээжин хэсгээрээ цагаантай эр үхэр байсан.Тарган үхэр байсан. С.С манай гэрээр олон жилийн өмнө төрсөн аав С.Стай ирж байсан. Сүүлийн хэдэн жил манай гэрээр ирж байгаагүй. Харин С.Б бол жил болгоны хавар өөрийн төрсөн аав С.Сгийн хамтаар Б.Жаагийн гэрт ирж мал төллүүлдэг ажил хийдэг байсан. Миний бие хулгайд алдсан нэг тооны шүдлэн үхрээ 750,000 төгрөгөөр үнэлж байна. Хулгайд алдсан нэг тооны үхрийн өртөг болох 750,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
*Хохирогч Г.Уын дахин өгсөн:
“...Манай нутаглаж газрын Өлзийт сумын Бодонт багийн Хойд Цорго гэдэг харин Өгийнуур сумын Тоглох багийн Цорго гэх газрын урд Цорго гэдэг нэг уулын урд ард байдаг газрын нэр. Хоёр сумын яг зааг газар урд Цорго Өгийнуур суманд ордог ар Цорго Өлзийт суманд ордог юм. Надтай 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Өгийнуур сумын төвд С.С таараад надаас уучлал гуйгаад миний хулгайд алдсан. Нэг тооны шүдлэн үхрийн өртөг болон миний нэхэмжилсэн 750,000 төгрөгийг надад бэлнээр тоолж өгсөн. Тухайн үед С.Соос ямар үхэр хулгай хийсэн талаар асуухад эр шүдлэн үхэр цээж өвчүү хэсгээрээ цагаантай үхэр хулгайлсан талаараа хэлээд таны үхрийг хулгайлсан уучлаарай гэж хэлсэн. Надад одоо гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хувьд хулгайд алдсан нэг тооны үхрийнхээ хохирлыг бүрэн авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 48-49 дүгээр тал/
*Насанд хүрээгүй гэрч С.Бгийн өгсөн:
“...Миний бие 2019 оны 11 дүгээр дунд үеэр өдрөө тодорхой сайн санахгүй байна. Миний төрсөн ах С.С надад хандан ах нь хүнээс өрөндөө нэг тооны үхэр авах юм хамт яваад өгөөч замдаа машин тэрэг саатуул ганцаараа хэцүүдэх нь ахтайгаа ханьтай яваад ирээч гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ хамт С.С ахтай хамт Г.С ахын Хөх өнгийн 88-05 уня улсын дугаартай портер машинтай явсан. Шөнө явсаар Өлзийт сумын Их дүүхээ гэх газар байх Б гэх айлын гэрийн гадаа ирсэн чинь гэрт нь хүн байхгүй байсан. Энэ үед С.С ах надад хандан үхэр өгөх хүний гэрт хүн алга нэгэнт намайг нэг тооны үхэр аваарай гэж хэлсэн юм чинь үхэр сүрэг дотроос нь өрөндөө авах үхрээ ачаад явъя олон дахин ирж чадахгүй хүний машин гуйсан түлш дахин авахад хүндрэлтэй ирсэн дээрээ надад өгөх үхрийг ачаад явъя гээд С.С ах уг айлын үхэр сүргийг хэвтрээс нь босгоод үхэр сүрэг дотроос Улаан тарлан эр шүдлэн үхэр ногтоор барьж аваад ногтолсон. Миний бие дээрх үхрийг хамт тууж Хөх өнгийн портер машины арын тэвшийг буулгаад дээрх үхрийг машинд ачсан. Тэгээд миний бие С.С ахад хандан та хүнд нь хэлэхгүй үхэр авч болж байгаа юм уу гэж асуухад зүгээрээ намайг нэг үхэр аваарай гэж хэлсэн гэрт хүн байхгүй бол үхэр дотроос шүдлэн үхэр өөрөө сонгоод аваарай гэж хэлсэн санаа зоволтгүй гэж С.С ах хэлсэн. Улаан тарлан үхрээ машинд ачаад Өгийнуур сумын төвд байдаг гэртээ шөнийн 02 цагийн үед ирж гэртээ унд уугаад Хөх өнгийн 88-05 уня улсын дугаартай портер машинтайгаа хөдөө Тоглох багийн Онгорхой гэх газар байх Г.Лынд ирж хоносон. Маргааш өдөр нь манай төрсөн аав С.С, С.С хоёр Улаан тарлан үхрийг төхөөрсөн миний бие сумын төв рүү гэр рүүгээ явганаар алхаж ирсэн. Дээрх үхрийг нядалж төхөөрөх үед би дэргэд нь байгаагүй сумын төвөөс ээж Г.С ус түлээ ав гээд утсаар дуудаад би явганаар алхаж гэртээ ирсэн байсан. С.С 2019 оны хавраас намар хүртэл Сэлэнгэ аймаг төмрийн хүдэр олборлодог уурхайд Хово машин барьж байсан. Надад С.С хэдэн төгрөг хэнд зээлүүлсэн талаараа нарийн тодорхой зүйл яриагүй. Дээрх үхрийн имийг мэдэхгүй анзаарч хараагүй ямар ч байсан цээжээрээ цагаан үстэй эр шүдлэн үхэр байсан. Малын зүс имийг мэднэ багаасаа мал харж өссөн одоо ч мал харж байгаа..гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,
*Гэрч С.Сгийн өгсөн:
“...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын дундуур өөрийн төрсөн дүү С.Сын хөх өнгийн Портер маркийн 88-05 УНЯ улсын дугаартай иргэн Г.Сын машинаар Г.Лын гэрийн гадаа ачиж авчирсан шүдлэн нэг тооны эр үхрийг төхөөрч нядалсан. Миний хүү С.С надад хэлэхдээ ааваа хүнээс өрөндөө авсан үхэр юм аа идшиндээ идье төхөөрч янзалъя гэж надад хэлсэн. Тэгээд миний бие С.Сын хамтаар улаан тарлан зүсмийн эр шүдлэн насны үхрийг нядалж сумын төвд байх гэртээ машинаар авчирч гэдсийг нь арилгасан. Дээрх үхрийн махыг манайх хүнсэндээ хэрэглэсэн. Тухайн үед С.С надад хэнд хэдэн төгрөг зээлүүлээд хэнээс үхэр өрөндөө авсан талаар нарийн тодорхой зүйл яриагүй. Миний хүү С.С 2019 оны хавар 3 сараас 9 дүгээр сарын сүүл хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төмрийн хүдрийн уурхайд том тэрэг Хово машин барж байсан.Сардаа цалин 1,500,000 орчим төгрөгийн цалин авч байсан. Улаан тарлан зүсмийн цээжээрээ алагтай эр үхрийг С.С бид хоёр төхөөрсөн гэдсийг арилгаж чадахгүй байсан тул Өгийнуур сумын Зэгстэй баг Орхон хороололд байх гэртээ хөх өнгийн 88-05 уня улсын дугаартай портер машинаар ачиж гэртээ мах гэдсийг ачиж ирсэн. Манай эхнэр Г.С гэдсийг гэртээ ганцаараа арилгасан. Дээрх үхрийн ширийг хөдөө Г.Лын гадаа орхиод явсан толгойг нь өвчиж махыг нь авсан. Миний хүү 2019 онд ажил хийж байсан ааваа энэ жил хүү нь ажил хийж байгаа юм чинь танд өвлийн идэшний үхэр худалдаж авч өгнө гэж ярьдаг байсан. Тэгтэл одоо дээрх надтай хамт төхөөрсөн үхэр хулгайн үхэр байсныг сая мэдэж авлаа. Манай хэдэн цөөхөн хонь ямаа Өлзийт сумын нутаг Их Дүүхээ гэх газар өвөлжиж байгаа. Бийн хонь ямаатай хамт байгаа. Б миний хэдэн цөөхөн хонь ямааг харж өгдөг юм. Надад нэмж ярих зүйл гэвэл миний хүү бусдын нэг тооны үхрийг 2019 оны 11 дүгээр сарын дундуур хулгай хийсэнг дөнгөж сая мэдсэн. Хүү С.С гэртээ ирээд ааваа та хэсгийн төлөөлөгчид мэдүүлэг өгөөдөх миний танд хүнээ өрөндөө авсан гэж хэлээд таньтай хамт төхөөрч нядалсан шүдлэн үхэр хулгайн үхэр байсан юмаа хүүгээ уучлаарай гэж хэлсэн. Тэгээд мэдүүлэг өгч байна. Миний хувьд тухайн үед хулгайн үхэр гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/
*Гэрч Г.Сгийн өгсөн:
“...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын дундуур өөрийн төрсөн хүү С.Сын Хөх өнгийн 88-05 уня улсын дугаартай иргэн Г.Сын машинаар нэг тооны шүдлэн эр үхэр авчирсан талаар саяхан өөрийн хүү С.Соос дуулсан. С.С аав ээждээ үнэнээ хэлсэн тухайн үед гэрийнхээ гадаа хулгайн нэг тооны шүдлэн авчирсан талаараа саяхан хэлсэн. Аав ээжээ хүүгээ уучлаарай хүү нь цагдаад шалгагдаж байгаа. Өлзийт сумаас айлын нэг тооны үхэр хулгай хийсэн хэргээр шалгагдаж байна. Хүү нь цагдаад бүх үнэнээ хэлсэн та цагдаад очоод мэдүүлэг өгөөдөх гэж хэлсэн. Надад С.С хэлэхдээ үхэр хулгай хийх шөнө өө өөрийн төрсөн дүү С.Бг дагуулаад ахтайгаа ханьтай яваад өгөөч ах нь өрөндөө хүнээс нэг үхэр авах юм гээд дүүгээ дагуулаад Г.Сын хөх өнгийн портертой яваад нэг үхэр ачиж ирсэн талаараа надад хэлсэн. Миний хувьд ямар зүсмийн үхэр ачиж ирсэнг хараагүй үхэр ачиж ирэхдээ шөнийн 02 цагийн үед гэртээ ирсэн байсан юм билээ тухайн үед би унтаж байсан болохоор гэрт ирсэнг мэдээгүй. Маргааш өдөр нь өдрийн цагаар С.С өөрийн төрсөн аав С.Сгийн хамтаар хөдөө Г.Лын гэрийн гадаа хүнээс өрөндөө авсан нэг тооны шүдлэн үхрээ төхөөрөөд ирлээ ээж та гэдсийг нь арилгаадах гэж хэлсэн, би уг үхрийн гэдсийг ганцаараа арилгасан. Миний хүү С.С надад хэлэхдээ ээжээ хүү нь хүнээс өрөөндөө авсан үхэр юмаа гэж хэлсэн. Дээрх үхрийн махыг манайх хүнсэндээ хэрэглэсэн. Тухайн үед С.С надад хэнд хэдэн төгрөг зээлүүлээд хэнээс үхэр өрөндөө авсан талаар нарийн тодорхой зүйл яриагүй. 2019 онд С.С ажил хийж байсан тухайн жилийн идэшний үхрийг аав ээждээ авч өгнө гэж өмнө нь ярьдаг байсан. Миний хүү С.С 2019 оны хавар 3 сараас 9 дүгээр сарын сүүл хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төмрийн хүдрийн уурхайд том тэрэг Хово машин барж байсан.Сардаа цалин 1,500,000 орчим төгрөгийн цалин авч байсан. Дээрх үхрийн толгой 4 ширхэг шаарь, шир Өгийнуур сумын төвд байдаг манай гэрт ирээгүй. Зөвхөн мах гэдэс нь л ирсэн. Надад нэмж ярих зүйл гэвэл миний хүү бусдын нэг тооны үхрийг 2019 оны 11 дүгээр сарын дундуур хулгай хийсэнг дөнгөж сая мэдсэн. Хүү С.С гэртээ ирээд нэг тооны үхэр хулгай хийсэн тэгээд цагдаад шалгагдаж байгаа талаараа аав ээждээ хэлсэн. Миний хувьд тухайн үед С.Сын авчирсан нэг тооны үхрийн махыг хулгайн үхэр гэдгийг нь мэдээгүй бид хүүгээ муу хүмүүжүүлсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
* Гэрч Г.Лын өгсөн:
“...Манай гэрийн гадаа 2019 оны 11 дүгээр сарын дундуур байх сайн санахгүй С.Сын Хөх өнгийн портер машинтай аав С.С өөрийн төрсөн С.Б нарын хамтаар иргэн Г.Сын машинаар манай гэрийн гадаа шүдлэн насны Улаан тарлан зүсмийн нэг тооны эр үхрийг шөнө авчирч маргааш өдөр нь т төхөөрч нядалсан.Миний бие маргааш өдөр нь дээрх шүдлэн үхрийн зүсийг харсан. Үхэр ачиж ирсэн машины дугаарыг бол мэдэхгүй. С.С манай гадаа авчирч төхөөрсөн нэг тооны шүдлэн эр үхрийг хаанаас хэнээс авсанг би мэдэхгүй тухайн үед С.Соос би асуугаагүй. Зүс нь Улаан тарлан эр үхэр байсан. Тухайн үед манай гэрийн гадаа үхэр төхөөрч нядлахад би дэргэд нь байгаагүй. Би бургасанд бэлчиж байсан хонь, ямаан сүрэг рүүгээ явсан байсан. Миний бие хонь ямаагаа бэлчээрт байнга дагаж явдаг учир нь манайх голтой ойрхон байдаг тул хонь ямаа усруу орох гээд байдаг юм. Г.Сын гэр манай гэртээ ойрхон нутагладаг би Г.Сын машиныг сайн мэднэ танина...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/
*Гэрч Б.Жын өгсөн:
“...Манай нутаглаж байгаа Их дүүхээ гэх газар Өгийнуур сумын нутагт ордог манай гэрээс хойшоо 30 метр зайд байгаа. Шинээр барьж байгаа засмал замаас хойшоо Өлзийт сумын нутагт ордог. Манайх 2019 оны өвөл 11 дүгээр сард Их Дүүхээ уулын баруун талын “Цорго” гэх газар өвөлжиж байсан. Уг газрын уулын урд хэсэг нь Өгийнуур сумандаа уулын ар тал Өлзийт сумандаа ордог тухайн жил манайх Хоёр сумын яг зааг дээр өвөлжиж байсан. Манайх 2019 оны 11 дүгээр сарын дундуур өөрийн үхэр сүргээс үхэр хулгайд алдаагүй. Харин манай үхэр сүрэгтэй хамт бэлчээрт хамт бэлчээд манай өвөлжөөний гадаа малын бууцан дээр ирж үхэр сүрэгтэй хамт. Өлзийт сумын малчин Г.Уынх үхэр сүрэг хонодог байсан дээрх айлын нэг тооны Улаан тарлан зүсмийн эр үхэр хулгайд алдагдаж байсан. Г.Уын мал гэр манай гэрээс ойрхон Цорго гэх уулын урд талд манайх өвөлжиж байсан. Цорго уулын ард манайхтай ойрхон Г.Уын мал үхэр сүрэг байсан. Манай үхэр сүрэгтэй бэлчээр нэг байсан. Оройдоо Г.Уын үхэр сүрэг манай үхэр сүрэгтэй гэрийн гадаа хонодог байсан. Г.Уын гэр манай гэр малын байр хоорондоо нэг км орчим зайтай байдаг. Манайх 2019 онд угсардаг модон шургааган хашаатай байсан одоо ч тэр хашаатайгаа байгаа. Тухайн газар Өгийнуур сумын Төвөөс нэг талдаа 46 км гардаг. Манай эхнэр бид хоёр найз нөхдийн гэр орноор орж гараад шөнөдөө 03 цагийн үед хэд хэдэн удаа гэртээ ирж байсан. 2019 оны 11 дүгээр сарын дундуур Тоглох багийн Цантын булан гэх газар байдаг найз Б.Нямдаваа эхнэр бид хоёрыг кимбаб ирж гэж гэртээ дуудсан уг айлд очоод үүрээр шахуу гэртээ ирж байсан. Уг айлд очоод ирсэн шөнө Г.Уын манай үхэр сүрэгтэй хамт байсан үхрүүдээс нэг тооны Улаан тарлан зүсмийн эр шүдлэн үхэр алдагдсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35 дугаар тал/
*Гэрч С.Сын өгсөн:
“…Манай гэрт С.С ирж 2019 оны 11 дүгээр сарын үед гэрийн гадаа байсан. Миний Хөх өнгийн портер машиныг С.С ганцаараа ирж авсан. Яг хэдний өдөр ирж авсанг тодорхой сайн санахгүй байна. Ер нь миний портер машиныг С.С хэд хэдэн удаа юманд яваад эрье түр машинаа өгөөч гэж хэлээд миний машиныг авдаг байсан. С.С миний машиныг тухайн үед гуйж авахдаа юунд явна гэж хэлж авсанг одоо би санахгүй байна. 2021 онд Ө.Н гэх хүнд 2,900,000 төгрөгөөр зарсан. Миний төрсөн дүү Г.Саранцэцэгийн нэр дээр байдаг уг машиныг худалдаж авахад надад бичиг баримт байхгүй байсан тул Улаанбаатар хотод байдаг төрсөн дүү Г.Саранцэцэгийн нэр дээр авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-45 дугаар тал/,
*Гэрч Д.Бийн өгсөн:
“...Манайх 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Их Дүүхээ уулын баруун талд байх Цорго гэх газарт өвөлжиж байсан. Малчин Б.Жын гэрийн гадна байсан үхэр сүргээсээ нэг тооны эр шүдлэн насны Улаан тарлан зүсмийн цээж өвчүү хэсгээрээ цагаантай нэг тооны үхрээ алдсан. Тухайн өдөр манай үхэр малчин Б.Жын үхэр сүрэгтэй хамт бэлчээд оройдоо нэг дор хоносон. Манай гэр малчин Б.Жын өвөлжиж байсан Цорго уулын ар өвөрт өвөлжиж байсан. Манай үхэр сүрэг Б.Жын үхэр сүрэгтэй тухайн жил бэлчээр нэг хонодог газар нэг дор байсан. Манайх 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр яг өдрөө тодорхой сайн санахгүй байна. Б.Жын гэрийн гадаа хоносон үхэр сүргээсээ Улаан тарлан цээж өвчүү хэсгээрээ цагаантай нэг тооны үхрээ хулгайд алдаад. Сумынхаа цагдаад бүртгүүлж чадаагүй. Тухайн үед Өвөрхангай аймгийн төвд манай төрсөн эгч Д.Бгийн нөхөр гэнэт зуурдаар нас бараад тэр хүний буяны ажилд өөрийн нөхөр Г.Уын хамтаар Өвөрхангай аймаг явсан учир бүртгүүлж чадаагүй. Манай гэр мал Б.Жын гэр мал хоорондоо нэг км орчим зайтай байх. Ердөө намхан уулын ард урд нутагладаг. Миний алдсан шүдлэн насны Улаан тарлан зүсмийн эр үхэр зөв чих үзүүрээсээ онь имтэй буруу чих араасаа ганзага имтэй цээжин хэсгээрээ цагаантай эр үхэр байсан. Тарган үхэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/,
*Иргэний нэхэмжлэгч Ө.Нн өгсөн:
“...Миний бие 2021 оны 04 дүгээр сард Тоглох багийн иргэн С.С гэх хүнээс 2.900.000/хоёр сая есөн зуун мянга/ төгрөг бэлнээр өгч дээрх машиныг худалдаж авсан. Миний бие 88-05 уня улсын дугаартай портер машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй. Дээрх машин Г.Саранцэцэг гэх хүний нэр дээр байгаа. С.Даваабаяр бүрэн дунд сургуулийн 9 б ангид сурдаг сурлагадаа муу тааруу сурдаг хүмүүжлийн хувьд хааяа худлаа шалтаг шалтгаан хэлж хичээл тасалдаг. Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн дотуур байранд суудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр тал/,
*Яллагдагч С.Сын өгсөн:
“...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 83-84 дүгээр тал/
*Мэргэшсэн үнэлгээчин Э.Даваасүрэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 533 дугаартай: “...Шүдлэн эр үхрийн үнэ 750.000/долоон зуун тавин мянга/ төрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 72 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн АА2-05 дугаартай: “...88-05 УНЯ улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол улсад орж ирсэн, Портер маркийн автомашины үнэ 5.948.860/таван сая есөн зуун дөчин найман мянга найман зуун жар/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 111-116 дугаар тал/
*Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 63-67 дугаар тал/
*Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 36-41 дүгээр тал/
*Авто тээврийн үндэсний төвийн төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа/хх-ийн 106 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч С.Сод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Цорго гэх газраас иргэн Г.Уын үхэр сүрэг дотроос 1 тооны шүдлэн насны эр үхэр хулгайд алдагдаж, түүнд 750.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.С үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Уын“...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Их дүүхээ уулын баруун талд байх Цорго гэх газарт өвөлжиж байсан. Малчин Б.Жын гэрийн гадна байсан үхэр сүргээсээ нэг тооны эр шүдлэн насны Улаан тарлан зүсмийн цээж өвчүү хэсгээрээ цагаантай нэг тооны үхрээ алдсан. Дээрх үхрийг алдсан талаар малчин Б.Жа мэдэж байгаа. Тухайн өдөр манай үхэр малчин Б.Жын үхэр сүрэгтэй хамт бэлчээд оройдоо нэг дор хоносон. Манай гэр малчин Б.Жын өвөлжиж байсан. Цорго уулын ар өвөрт өвөлжиж байсан. Манай үхэр сүрэг Б.Жын үхэр сүрэгтэй тухайн жил бэлчээр нэг хонодог газар нэг дор байсан. 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Жа 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр манай гэрийн гадаа байсан үхэр сүргээс нэг тооны Улаан тарлан зүсмийн эр үхэр хулгайлсан нөхрийн хэргийг цагдаад нар шалгаад дээрх үхрийн хохирогчийг хайж явна гээд манайд ирээд явсан. Таны алдсан үхэр мөн байх та очиж цагдаа нартай уулз гэсэн тэгээд би Өгийнуур сумын цагдаагийн кабонд ирж алдсан үхрээ хэлж мэдүүлж байна...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч С.Бгийн“...Миний бие 2019 оны 11 дүгээр дунд үеэр өдрөө тодорхой сайн санахгүй байна. Миний төрсөн ах С.С надад хандан ах нь хүнээс өрөндөө нэг тооны үхэр авах юм хамт яваад өгөөч замдаа машин тэрэг саатуул ганцаараа хэцүүдэх нь ахтайгаа ханьтай яваад ирээч гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ хамт С.С ахтай хамт Г.С ахын Хөх өнгийн 88-05 уня улсын дугаартай портер машинтай явсан. Шөнө явсаар Өлзийт сумын Их дүүхээ гэх газар байх Б гэх айлын гэрийн гадаа ирсэн чинь гэрт нь хүн байхгүй байсан. Энэ үед С.С ах надад хандан үхэр өгөх хүний гэрт хүн алга нэгэнт намайг нэг тооны үхэр аваарай гэж хэлсэн юм чинь үхэр сүрэг дотроос нь өрөндөө авах үхрээ ачаад явъя олон дахин ирж чадахгүй хүний машин гуйсан түлш дахин авахад хүндрэлтэй ирсэн дээрээ надад өгөх үхрийг ачаад явъя гээд С.С ах уг айлын үхэр сүргийг хэвтрээс нь босгоод үхэр сүрэг дотроос Улаан тарлан эр шүдлэн үхэр ногтоор барьж аваад ногтолсон. Миний бие дээрх үхрийг хамт тууж Хөх өнгийн портер машины арын тэвшийг буулгаад дээрх үхрийг машинд ачсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Сгийн“...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын дундуур өөрийн төрсөн дүү С.Сын хөх өнгийн Портер маркийн 88-05 УНЯ улсын дугаартай иргэн Г.Сын машинаар Г.Лын гэрийн гадаа ачиж авчирсан шүдлэн нэг тооны эр үхрийг төхөөрч нядалсан. Миний хүү С.С надад хэлэхдээ ааваа хүнээс өрөндөө авсан үхэр юм аа идшиндээ идье төхөөрч янзалъя гэж надад хэлсэн. Тэгээд миний бие С.Сын хамтаар улаан тарлан зүсмийн эр шүдлэн насны үхрийг нядалж сумын төвд байх гэртээ машинаар авчирч гэдсийг нь арилгасан. Дээрх үхрийн махыг манайх хүнсэндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Сгийн”...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын дундуур өөрийн төрсөн хүү С.Сын Хөх өнгийн 88-05 уня улсын дугаартай иргэн Г.Сын машинаар нэг тооны шүдлэн эр үхэр авчирсан талаар саяхан өөрийн хүү С.Соос дуулсан. С.С аав ээждээ үнэнээ хэлсэн тухайн үед гэрийнхээ гадаа хулгайн нэг тооны шүдлэн авчирсан талаараа саяхан хэлсэн. Аав ээжээ хүүгээ уучлаарай хүү нь цагдаад шалгагдаж байгаа. Өлзийт сумаас айлын нэг тооны үхэр хулгай хийсэн хэргээр шалгагдаж байна. Хүү нь цагдаад бүх үнэнээ хэлсэн та цагдаад очоод мэдүүлэг өгөөдөх гэж хэлсэн. Надад С.С хэлэхдээ үхэр хулгай хийх шөнө өө өөрийн төрсөн дүү С.Бг дагуулаад ахтайгаа ханьтай яваад өгөөч ах нь өрөндөө хүнээс нэг үхэр авах юм гээд дүүгээ дагуулаад Г.Сын хөх өнгийн портертой яваад нэг үхэр ачиж ирсэн талаараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Лын”...Манай гэрийн гадаа 2019 оны 11 дүгээр сарын дундуур байх сайн санахгүй С.Сын Хөх өнгийн портер машинтай аав С.С өөрийн төрсөн С.Б нарын хамтаар иргэн Г.Сын машинаар манай гэрийн гадаа шүдлэн насны Улаан тарлан зүсмийн нэг тооны эр үхрийг шөнө авчирч маргааш өдөр нь т төхөөрч нядалсан.Миний бие маргааш өдөр нь дээрх шүдлэн үхрийн зүсийг харсан. Үхэр ачиж ирсэн машины дугаарыг бол мэдэхгүй. С.С манай гадаа авчирч төхөөрсөн нэг тооны шүдлэн эр үхрийг хаанаас хэнээс авсанг би мэдэхгүй тухайн үед С.Соос би асуугаагүй. Зүс нь Улаан тарлан эр үхэр байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Жын”...Өлзийт сумын малчин Г.Уынх үхэр сүрэг хонодог байсан дээрх айлын нэг тооны Улаан тарлан зүсмийн эр үхэр хулгайд алдагдаж байсан. Г.Уын мал гэр манай гэрээс ойрхон Цорго гэх уулын урд талд манайх өвөлжиж байсан. Цорго уулын ард манайхтай ойрхон Г.Уын мал үхэр сүрэг байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Сын”...Манай гэрт С.С ирж 2019 оны 11 дүгээр сарын үед гэрийн гадаа байсан. Миний Хөх өнгийн портер машиныг С.С ганцаараа ирж авсан. Яг хэдний өдөр ирж авсанг тодорхой сайн санахгүй байна. Ер нь миний портер машиныг С.С хэд хэдэн удаа юманд яваад эрье түр машинаа өгөөч гэж хэлээд миний машиныг авдаг байсан. С.С миний машиныг тухайн үед гуйж авахдаа юунд явна гэж хэлж авсанг одоо би санахгүй байна. 2021 онд Ө.Н гэх хүнд 2,900,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бийн”...Манайх 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Өгийнуур сумын Тоглох багийн нутаг Их Дүүхээ уулын баруун талд байх Цорго гэх газарт өвөлжиж байсан. Малчин Б.Жын гэрийн гадна байсан үхэр сүргээсээ нэг тооны эр шүдлэн насны Улаан тарлан зүсмийн цээж өвчүү хэсгээрээ цагаантай нэг тооны үхрээ алдсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ө.Нн”...Миний бие 2021 оны 04 дүгээр сард Тоглох багийн иргэн С.С гэх хүнээс 2.900.000/хоёр сая есөн зуун мянга/ төгрөг бэлнээр өгч дээрх машиныг худалдаж авсан. Миний бие 88-05 уня улсын дугаартай портер машиныг өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй...” гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээг гаргасан шинжээч Э.Даваасүрэнгийн 533 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Сын хохирогч Г.Уын 1 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Сыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.У нь 1 тооны үхрээ алдаж түүнд 750.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Г.У нь уг хохирлыг авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “...бусдын малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж...” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, шүүгдэгч С.С нь 2019 оны 11 сарын орчим машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуульд орсон тус өөрчлөлтөөс өмнөх үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан тул шүүгдэгч С.Сод Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.Сод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 88-05 УНЯ улсын дугаартай Портер маркийн автомашиныг эзэмшигч Ө.Нд олгож, шүүгдэгчээс уг автомашины үнэ болох 5.948.860/таван сая есөн зуун дөчин найман мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Сгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 1/нэг/ жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сод эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Өгийнуур сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч С.Сод хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч С.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 88-05 УНЯ улсын дугаартай Портер маркийн автомашиныг эзэмшигч Ө.Нд олгож, уг автомашины үнэ болох 5.948.860/таван сая есөн зуун дөчин найман мянга найман зуун жар/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
9. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР