| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01233/И |
| Дугаар | 102/ШШ2017/01193 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/01193
| 2017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/01193 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 16 дугаар байр, 13 тоотод оршин суух, Бэсүд овогтой, Долгорсүрэнгийн Оюунтуяа /РД:ЧИ71040563/-ийн нэхэмжлэлтэй П.Төгсбаярыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Иргэн Д.Оюунтуяа нь П.Төгсбаярт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,390,000 төгрөгийг гаргуулахаар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дугаар 102/ШЗ2016/00161 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Төгсбаяр нь нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо. 2 дугаар хороолол, 48-34 тоот хаягаар шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэн шүүхэд дуудсан боловч уг хаягт оршин суух бүртгэлгүй болох нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/Ш32017/00636 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд П.Төгсбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрэээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул эрэн сурвалжлахаар шийдвэрлэж өгнө үү”гэжээ.
Нэхэмжлэгч Д.Оюунтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 08 паг 40 минутад Д.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй П.Төгсбаярыг эрэн сурвалжлуулах шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдсон боловч нэхэмжлэгч Д.Оюунтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин би хувийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунтуяа нь П.Төгсбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлин шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заажээ.
Боржигон овгийн Пүрэвдоржийн Төгсбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь Д.Оюунтуяа П.Төгсбаяр нарын хооронд 2014 оны 12 сарын 04-ний өдөр бичгээр байгуулсан “Зээлийн гэрээ”, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 102/ШЗ2017/00636 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5, 6 дугаар тал/
Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд П.Төгсбаярын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 48-34 тоот хаягт амьдардаггүй болохыг нотолсон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 102/ШЗ2017/0636 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овгийн Пүрэвдоржийн Төгсбаяр /РД:ЧЗ86061512/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овгийн Пүрэвдоржийн Төгсбаяр /РД:ЧЗ86061512/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан П.Төгсбаярыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст/-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Оюунтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР