Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00909

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

  Дугаар 102/ШШ2017/00909

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 35-44 тоот хаягт оршин суух Илжигэн овогт Очирбалын Баясгалангийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Баясгалан би өөрийн өмчлөлийн Норд бэнз загварын 0867 УБЛ дугаартай ачааны автомашин чиргүүлийг худалдахаар 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Д.Бат-Эрдэнэтэй “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулж уг автомашинаа, чиргүүлийн хамт 34,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож автомашиныг Д.Бат-Эрдэнийн хүсэлтээр түүнд өгсөн юм. Төлбөрт нь Митцубиши Ойтландар авто машиныг 14,000,000 төгрөгөөр барилгын материал 3,107,460 төгрөг, бэлэн мөнгө 11,000,000 төгрөг нийт 28,107,406 төгрөг өгснийг хүлээн авсан. Д.Бат-Эрдэнэ нь төлбөрийн үлдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлж дуусгана гэсэн боловч өнөөг хүртэл өнөөг хүртэл өгөөгүй байна. Хариуцагч Д.Бат-Эрдэнэ одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа учраас Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Баясгалан нь иргэний м

аргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ. 

 

Нэхэмжлэгч нь Д.Бат-Эрдэнэд холбогдох 8,838,810 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01885 дугаартай захирамжаар хариуцагч нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, үйлдвэрчний эвлэл гудамж, 31-р байр, 16 тоот хаягт оршин суудаг гэх Д.Бат-Эрдэнэ нь тус хороонд үйл ажиллагаа явуулдаггүй болохыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Д.Бат-Эрдэнэ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин байх хаяг болох Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, үйлдвэрчний эвлэл гудамж, 31-р байр, 16 тоот хаягт үйл оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01885 дугаар захирамж, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Вандчин домч овогт Дамдингийн Бат-Эрдэнийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Д.Бат-Эрдэнийн оршин суух албан ёсны хаяг болох Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, үйлдвэрчний эвлэл гудамж, 31-р байр, 16 тоот /РД: ЗП87120917/, утас-91912103, дүү Д.Батжаргалын утас-91916603, эхнэрийн утас-91912403 болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118,133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Вандчин домч овогт Дамдингийн Бат-Эрдэнэ /РД: ЗП87120917/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.   Д.Бат-Эрдэнийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.МӨНХТӨР