Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01192

 

 

 

 

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01192

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 69 дүгээр байр, 26 тоотод оршин суух, Зоригтнууд овогт, Айлтгүйн Төмөр-Очир /РД:ШЗ58051611/-ийн нэхэмжлэлтэй “Үзанхуа” ХХК-ийн захирал Ли Янг буюу Улаанбаатарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Төмөр-Очир, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Төмөр-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Хариуцагч “Үзанхуа” ХХК-ийн захирал Li yang буюу Улаанбаатар  нь Сонгинохайрхан дүүргийн 1 дгээр хороо, Толгойтын 106-14 тоотод оршин суудаггүй. 2013 оны 03 сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулан ажиллаж ирсэн. “Үзанхуа” ХХК-ийн захирал Ли янг буюу Улаанбаатар нь хаягтаа байхгүй.  Хамтран амьдрагч Ж.Оюунчимэг нь хаяг дээрээ байхгүй хэмээн мэдүүлэг өгсөн тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Төмөр-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үзанхуа” ХХК-ийн захирал Li yang буюу Улаанбаатар  нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 106-14 тоотод оршин суудаг юм. Шүүхэд нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй гээд буцаасан. Би “Үзанхуа” ХХК-ийн захирал Li yang буюу Улаанбаатарыг хаяг дээр амьдарч байгааг мэдэж байгаа. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргаас хаягтаа байхгүй гэх тодорхойлолт авах гэхээр надад өгдөггүй юм. Шүүхээс хаягаар нь очвол ирэх байх” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч А.Төмөр-Очир нь “Үзанхуа” ХХК-ийн захирал Ли Янг буюу Улаанбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Нэхэмжлэгч А.Төмөр-Очир нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч “Үзанхуа” ХХК-ийн захирал Li yang буюу Улаанбаатар  нь Сонгинохайрхан дүүргийн 1 дгээр хороо, Толгойтын 106-14 тоотод оршин суудаггүй гэсэн тодорхойлолт шүүхэд ирсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан гэжээ.” гэж тайлбарлажээ.  

Нэхэмжлэгч А.Төмөр-Очир нь шүүх хуралдаанд “Үзанхуа” ХХК-ийн захирал Li yang буюу Улаанбаатарын ....оршин суугаа газрыг мэднэ, хаягтаа амьдардаг. Тус хороо нь “Үзанхуа” ХХК-ийн захирал Li yang буюу Улаанбаатарыг хаягтаа оршин суудаггүй гэх тодорхойлолт хийж өгдөггүй, цагдаа очвол шүүхэд ирнэ гэж тайлбарласан байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 20-ны өдрийн шүүгчийн 184/ШЗ2016/02864 дугаар захирамжид Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 106-14 тоот хаяг тус хороонд байдаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заажээ.

Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суух газрыг мэдэж байх тул түүнийг эрэн сурвалжлуулах үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд “Үзанхуа” ХХК-ийн захирал Li yang буюу Улаанбаатарыг эрэн сурвалжлуулах тухай А.Төмөр-Очирын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “Үзанхуа” ХХК-ийн захирал Li yang буюу Улаанбаатарыг эрэн сурвалжлуулах тухай А.Төмөр-Очирын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.            

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР