| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2022/0050/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/71 |
| Огноо | 2022-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Улсын яллагч Б.
Шүүгдэгч Х.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.******* /цахимаар/
Хохирогч Н.*******
Хохирогчийн өмгөөлөгч Б.
Шинжээч Т.*******
Иргэний нэхэмжлэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******т холбогдох 3000050018 тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******90 оны 06 сарын 5-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 31 настай эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг айлын ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******гийн *******, /регистрийн :*******/
Шүүгдэгч Х.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 14 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт иргэн Н.*******ийг “автомашинтайгаа зам тавьж өгөлгүй, хөндлөн орж ирсэн” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч овогт *******гийн ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт иргэн Н.*******ийг “автомашинтайгаа зам тавьж өгөлгүй, хөндлөн орж ирсэн” гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Х.******* хамар луу нь цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Н.*******ийн “...01 оны 11 сарын 3-ны өдөр 14 цагийн орчимд сумын нутаг дэвсгэр болох багийн гийн дэлгүүрийн урд талын засмал зам дээр буцаж эргэх гээд машинаа ухрааж байхад доороос ирж яваа ямар нэг тээврийн хэрэгсэл байхгүй байхаар нь зам руу ортол гэнэтхэн тас гээд л машин ирээд мөргөсөн. Миний машин бүтэн эргээд ертөнцийн зүгээр баруун урд зүг рүү хараад зогссон. Би машиныхаа арааг нь салгаад ослын дохиогоо асаагаад байж байтал үл таних саарал цамцтай залуу ирээд жолооч талын хаалга татаад “пизда минь чи замаа харахад яадаг юм бэ?” гээд шууд миний нүүр рүү буюу хамарны дээд талд нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр, /10-******* дэх тал/
Х.*******, Н.*******ийн нүүр лүү цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Ж.ийн “...Би 01 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 14 цаг өнгөрч байхад сумын багийн нутаг дэвсгэр Нефт рүү өгсөх замын баруун талын дэлгүүрийн гадаа ... машин дотроо сууж байсан. Тэгтэл дэлгүүрийн гадаа байсан цагаан өнгийн байхаа Приүс-0 маркийн машин ертөнцийн зүгээр урагш харж зогсож байснаа засмал зам руу ороод ертөнцийн зүгээр хойд зүгийг чиглэх гээд зам руу орж байсан. Би энэ үед машин дотроо утсаа оролдоод байж байтал гэнэтхэн тас гээд чимээ гарахаар нь харахад нөгөө зам руу орж байсан нөгөө цагаан өнгийн Приүс-0 маркийн машиныг доороос өгсөж яваа бололтой мөнгөлөг өнгийн приүс-0 маркийн машин ирээд мөргөсөн байдалтай байсан. Тэгтэл мөргөсөн машины жолооч нь гэх үл таних залуу машинаасаа буугаад мөргүүлсэн цагаан өнгийн машины жолооч талын хаалгыг онгойлгоод...” гэсэн мэдүүлгээр, /9-31 дахь тал/
Н.******* бусдад зодуулсан гэж хэлсэн талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Б.ын “...01 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 14 цагийн орчимд эхнэр ******* ... миний руу залгаад “намайг машин ирж мөргөөд, жолооч нь бууж ирээд зодчихлоо, хурдан хүрээд ирээч” гээд ярихаар нь би шууд гараад эхнэр дээрээ очиход эхнэрийн нүүр, гар нь цус болсон, хамар нь хавдсан байдалтай байсан ба “энэ залуу цохисон” гээд эхнэрийн машиныг мөргөсөн гэх мөнгөлөг өнгийн Приүс-0 машинтай саравчтай саарал малгай өмссөн залуу руу заасан...” гэсэн мэдүүлгээр, /7-8-р тал/
Шүүгдэгч Х.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...01 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн ЗАВ улсын тай тээврийн хэрэгслээр ертөнцийн зүгээр хойд зүг рүү явж байтал гийн дэлгүүрийн орчимд цагаан өнгийн Приүс-0 маркийн автомашин миний урдуур хөндлөн орж ирэхээр нь тормоз гишгэсэн боловч зогсолгүйгээр очиж мөргөсөн. Тэгэхээр нь би машинаас буугаад миний урдуур орсон машины жолооч болох хохирогч Н.*******ийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл хажуугаас үл таних залуу ирж салгасан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. /48-51 дахь тал/
Х.*******, Н.*******ийг хамар руу нь цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 01 оны 1 сарын 0-ны өдрийн 000000049 тай” 1.Иргэн Н.*******ийн биед гэмтэл учирсан байна. Н.*******ийн биед: Тархи доргилт, хамрын таславч ясны муруйлт, хянга ясны хугарал, хамрын нуруунд хавдар, баруун, зүүн, нүдэнд цус хуралт гэмтэл байна. .Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Н.*******ийн биед үүссэн гэмтлүүд нь 01 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Н.*******ийн биед: Тархи доргилт, хамрын таславч ясны муруйлт, хянга ясны хугарал, хамрын нуруунд хавдар, баруун, зүүн нүдэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 зүйлийн дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 зүйлийн дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно. Шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.
Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн .3 зүйлийн дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Х.******* хохирогч Н.*******ийг цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч Х.******* нь хохирогчийг цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Х.******* нь хохирогч Н.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд Х.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн толгойн томографын шинжилгээнд хамрын хянга яс зүүн талдаа хуучин хугаралтай... эмч ******* “ гэсэн байхад шинжээчийн дүгнэлтэд хамрын... хянга ясны хугарал” гэсэн нь эргэлзээтэй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэгт авагдсан баримтыг харьцуулах шинэ нотлох баримтыг цуглуулах нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгана” гэж заасан ба ийнхүү шалгахад шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй байх тул дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзлээ.
Учир нь: Шинжээч дүгнэлт гаргахдаа Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн томографын шинжилгээний хариуг баримтлаагүй, харин өөрийн бодит үзлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн компьютерын дүрс оношилгооны мэргэжилтний хариуг үндэслэн гаргасан болох нь шинжээч Т.*******ын “...Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч А.******* нь 01 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Н.*******т толгойн томграфикийн шинжилгээнд тархины эдэд голомтот болон эзлэхүүнд өөрчлөлтгүй, ... хамрын таславч ясны мурийлттай, хамрын хянга яс зүүн талдаа хуучин хугаралтай. Духны хэсэгт хуйхны дор гематомтой гэсэн онош гаргасан байсан. Миний өөрийн үзлэгээр Н.******* нь баруун, зүүн, нүдний дээд, доод зовхинд улаан ягаан өнгийн цус хуралттай. Хамрын нуруу хавдартай, цус хуралттай, хамрын нуруу баруун тийшээ мурийлттай, тэмтрэлтээр эмзэглэл ихтэй. Өөр биед ил харагдах гэмтэлгүй байсан.
Эмч А.*******ын 01 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн толгойн КТГ-ын шинжилгээний хариуг тодруулахаар Улаанбаатар хот руу Шүүх шинжилгээний газар руу хүргүүлэхэд шүүх шинжилгээний газрын дүрс оношилгооны шинжээч эмч О.гийн хариу нь: гавлын ясанд гэмтлийн өөрчлөлтгүй, хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Дух хамрын орчмын зөөлөн эд хавагнаж хавдсан, зөөлөн эдэд цус хурсан, хамрын ясны зүүн хажуу хана цөмөрч хугарсан, хамар ясны хэлбэр алдагдсан, хамрын таславч мурийсан, хугарлын түвшинд хоёр талын гайморовын хөндий, этмойд хөндийнүүд салст бага зэрэг зузаарсан. Хоёр нүдний алим, харааны мэдрэл, булчингууд, ухархайн хананууд хэвийн гэсэн дүгнэлт гаргасан. Иймд Н.*******ийн биед тархи доргилт, хамрын таславч ясны муруйлт, хянга ясны хугарал, хамрын нуруунд хавдар, баруун, зүүн, нүдэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна. Шинжээчийн дүгнэлт, болон мэдүүлэг нь хохирогч Н.******* эмнэлэгт дахин томографын шинжилгээ хийлгэхэд уг гэмтлийг хамрын шинэ гэмтэл гэж үзэж 50.000 төгрөг төлүүлсэн баримттай нийцэж байх тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй гэж үзлээ. Иймд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй байна.
Хохирогч шүүгдэгчээс нийт 6.141.438 төгрөг нэхэмжилсэн байна.
Үүнээс төлбөрийн баримтуудаар нотлогдсон дараах зардлуудыг хохирогчийг эмчилгээ хийлгэхэд гарсан шууд зардал гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Тухайлбал: 01 оны 1 сарын 0-нд Шүүхийн шинжилгээний албанд төлсөн 8,000 төгрөг /8 дахь тал/, 01 оны 1 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод эмчлүүлэх зорилгоор гаас Улаанбаатар хот руу явсан замын зардал 63,800 төгрөг /83 дахь тал/, 01 оны 1 сарын 16-ны өдөр Улаанбаатараас Завхан аймагт ирсэн замын зардал 63,800 төгрөг /8 дахь тал/, 01 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээний зардалд төлсөн 38,000 төгрөг /83 дахь тал/, 01 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр компьютер томографын шинжилгээнд иргэнээс төлсөн зардал 36,000 төгрөг, 01 оны 1 сарын 10-нд эмнэлэгт төлсөн 36,000 төгрөг, 01 оны 1 сарын 11-ний өдөр эмнэлэгт хамрын шинэ хугарал эмчлүүлэх эмчилгээний төлбөрт төлсөн 50,000 төгрөг /84 дэх тал/, 01 оны 1 сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлбөрт өрөөний төлбөр 80,000 төгрөг /85 дахь тал/ 0 оны 0 сарын 06-ны өдөр эмчилгээ хийлгэх зорилгоор Завхан аймгийн сумаас Улаанбаатарт очсон зардал 63,800 төгрөг, 01 оны 0 сарын 08-ны өдөр эмчийн зааврын дагуу авсан -ний эмийн сангаас авсан эм тарианы үнэ 6,470 төгрөг, 0 оны 0 сарын 1-ны өдөр эмийн сангаас худалдан авсан эм тарианы үнэ 77,300 төгрөг, 01 оны 0 сарын 15-ны өдөр хамрын хөндийн дуран, самалдагийн муруйлтын хамт засах мэс ажилбарт иргэнээс төлсөн 1,790,600 төгрөг, эмчийн зааврын дагуу эмийн сангаас 0 оны 0 сарын 15-ны өдөр худалдан авсан эм тарианы үнэ 89.800 төгрөг, 0 оны 0 сарын 5-ны өдөр -ний эмийн сангаас авсан хамрын дусаалганы үнэ 4,950 төгрөг, Монос эмийн сангаас худалдан авсан эмийн үнэ 13,050 төгрөг, 0 оны 03 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн суманд ирсэн зардал 63,800 төгрөг, нийт ,905,370 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас дараах хохирлуудыг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
Хохирогчийн нэхэмжилсэн Завхан аймгийн суманд болон Улаанбаатар хотод байхдаа хэрэглэсэн ахуйн хэрэгцээний зүйлс болон хүнсний бүтээгдэхүүн нь хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээнд шаардлагатай зүйл бөгөөд энэ нь нэмэгдэл хоол хүнс гэсэн ойлголтод хамаарахгүй учир Иргэний хуулийн 505 зүйлийн 505.1-д заасан хохирол биш байна.
Мөн хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын санд 01 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр төлсөн 64,800 төгрөг, 0 оны 0 сарын 09-ний өдөр төлсөн 5.00 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 зүйлийн 7. дахь хэсгийн 7..1-д зааснаар иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх нь түүний үүрэг учир шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогч эмчлүүлж байх хугацаанд бусдын дэмжлэг шаардлагатай, зайлшгүй асаргаа сувилгаа авч байсан талаар баримтгүй байх тул түүний нөхөр ын Улаанбаатар хот руу ирж очих зардал нийт 17600 төгрөгийг шүүгдэгч төлөх үндэслэлгүй. Түүнчлэн байр түрээсэлсэн гэх зардал нь Иргэний хуулийн 505 зүйлийн 505.1-д заасан нөхөн төлөх зардалд хамаарахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нийт 3.36.068 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Прокурорын 0 оны 0 сарын 09-ний өдрийн 01 тай тогтоолоор Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга самбуугийн г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 зүйлийн дахь хэсэгт “ Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээд нь сэжигтэн яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний учруулсан... хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 зүйлийн дахь хэсэгт заасан “иргэний нэхэмжлэл гаргах эрх” нь эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн хүн хуулийн этгээд гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эсэхийг өөрөө шийдвэрлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд үндэслэгддэг тул мөрдөгч, прокурор, шүүх аливаа хүн хуулийн этгээдийг нэхэмжлэл гаргуулахаар албадах ёсгүй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй этгээд болох Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.г прокурор өөрийн санаачлагаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь дээрх диспозитив зарчмыг зөрчсөн байна. Түүнчлэн иргэний нэхэмжлэгчээр хуулийн этгээдийг тогтоосны дараа түүний төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байтал хувь хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу байна.
Мөн иргэний нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, 34.15 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан ба завсарласан хугацаанд шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хохирол .905.370 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т зааснаар бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1., 1.5, 1.6, 36.8 зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй 15000 /арван таван мянга/ тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Х.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 3.36.068 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.гийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь өөрт учирсан хохирлоо, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ