Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/01697

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 байрлах “Жи Мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж 21 байрны 82 тоотод оршин суух, Батболд овогтой Аюушийн Тэнгис /РД:УЗ91051755/-т холбогдох 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Тэнгис нь манай компанитай 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1180726 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240, 000 төгрөгний  үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. А.Тэнгис нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 180,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд А.Тэнгисээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 809 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90,000 төгрөг буюу нийт 270,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч А.Тэнгис төхөөрөмжийн үнэ 270,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь А.Тэнгист холбогдуулан 270,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Тэнгис нь нэхэмжлэлийн шаардлага 270,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалазах хүсэлтээ  ирүүлсэн байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: