Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0220

 

Э.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны и хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.Б-ын нэхэмжлэлтэй Увс аймгийн Давст сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТоДоРХоЙЛоХ нь:

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжпэлдээ: “... Хэрвээ би ажпаа хангалтгүй гүйцэтгэсэн бол А үнэлгээ авахгүй байсан. Миний 2013 оны үр дүнгийн гэрээг дүгнэхгүйгээр миний сэтгэл зүрх гаргаж ажиллаж ирснийг үл тоон намайг нам бус төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байхад намын даалгавраар халах зорилгоор ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна. Аливаа хүн санаатай болон санаатай гаргасан үйлдэлдээ тохирсон зэмлэлийг хүлээх учиртай. Намайг ажлаас халж болно. Төрийн албанд орох эрхгүйгээр халсан. Мөн сурч боловсрох эрхийг хааж боогдуулсан байгаа. Иймд сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаартай захирамж нь хууль бус нь дээрхи зүйлүүдээс харагдаж байна.

Иймд, уг захирамжийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгаж, ажилгүй байсан 4 сар 17 хоногийн цалин болох 4319630 төгрөг, томилолтын зардал 248500 төгрөг, буруу шийдвэр гаргаснаас надад учирсан хохирол болох 510.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Давст сумын Засаг дарга Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... Тамгын газрын дарга Э.Б нь урьд нь ажиллаж байх хугацаандаа удирдлагын академид суралцаж боловсролоо дээшлүүлж байсан. Энэ удаад суралцуулах боломж алга гэсэн боловч Засаг дарга миний бие болон төрийг үл хүндэтгэн ажил хаяж явсан ноцтой зөрчил гаргасан. Тамгын газрын дарга Э.Быг ажилдаа ирэхийг 15 хоног хүлээсэн боловч ирээгүй. Улмаар Засаг даргын Тамгын газрын болон төрийн үйлчилгээний хэвийн байдал алдагдуулсан, удаа дараа хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан Тамгын газрын дарга Э.Быг үүрэгт *: ажлаас нь халсан нь үнэн болно гэжээ.

Гуравдагч этгээд Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд Засаг даргын санал болгосноор ажиллаж байгаа. Хуулийн дагуу томилогдсон учраас чөлөөөлөгдөх үндэслэл байхгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1,     26.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бын нэхэмжпэлийн

шаардлагын зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/16 дугаартай ' захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Э.Быг Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Б давж заалдах гомдолдоо: Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Э.Б нь ажпаасаа үндэслэлгүй халагдсан гэх шалтгаанаар захиргааны хэргийн шүүхэд хандсан гомдлыг захиргааны хэргийн 16 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар авч хэлэлцээд Э.Бын нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

  1. Шүүх хуралдааныг хойшлуулж өгөх тухай хариуцагчийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн аваагүй.
  2. Хариуцагч талаас өмгөөлөгч авах, нэхэмжлэгчийн эсрэг нотлох баримт гаргаж өгөх тухай хүсэлтийг хүлээн авахгүйгээр шүүх хурал хийсэн.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

 

 

 

 

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүх нь Э.Б ын нэхэмжлэлтэй Увс аймгийн Давст сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр товлон зарласан боловч гуравдагч этгээд Н.Батнасангийн хүсэлтээр 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, мөн хариуцагч Ж.Бийн хүсэлтээр 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тус тус хойшлуулсан ба шүүх хуралдаан 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ( 15 цагт хуралдсан боловч хариуцагч Ж.Б ирээгүй ба цаг агаарын байдлаас болж онгоцны нислэг хойшилсон нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна гэж үзэж шүүх хуралдааныг хариуцагчийг ирэх хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Улмаар шүүх хуралдаан мөн өдрийн буюу 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 17 цаг 20 минутад эхэлж, хариуцагч хавтаст хэргийн материалтай танилцаагүй байсан учраас хавтаст хэргийн материалтай танилцах 15 минутын хугацаа өгснөөр шүүх хуралдаан түр завсарласан ба танилцаж дуусангуут шүүх хуралдааныг үргэлжпүүлж даргалагчаас шүүх хуралдааны оролцогчдоос шинээр гаргаж өгөх нотлох баримт, саналт, хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулахад, хариуцагч Ж.Бээс “... Би Улаанбаатар хот яваад нотлох баримт цуглуулж өгч чадаагүй, мөн өмгөөлөгч авах ' хүсэлт”-ийг гаргаж байна гээд, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл байхгүй байна гэж үзэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийжээ.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “энэ хуулийн 19.1.2- 19.1.7-д заасан эрх”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “нотлох баримт гаргаж өгөх, ... бусад нотлох баримт цуглуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхийг эдлэхээр хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өмнөх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч Улаанбаатар хотод ажпаар ирсэн байсан ба хариуцагчийг ирэнгүүт нь шүүх хуралдааныг хийж, хариуцагчийн хавтас хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргаж өгөх, өмгөөлөгч авах бодит боломжгүй байхад анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн явдал бөгөөд энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.3-д заасан үндэслэл болж байна.

Иймээс давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл, агуулга болон хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгч хэргийг хэлэлцэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дах хэсгүүдийг удирдлага болгон

ТоГТооХ нь:

>

  1. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.