| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/00498/И |
| Дугаар | 102/ШШ2017/01168 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/01168
| 2017 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/01168 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Номин юнайтед цогцолбор 7 давхарт байрлах, “Номин юнион” хадгаламж зээлийн хоршоо /РД:2414139/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, 54 байр, 5 тоотод оршин суух, Есхүн овогтой, Санрагчаагийн Санбаяр /РД:УМ88101075/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазар гудамж, 54 байр, 5 тоотод оршин суух, Боржигон овогтой Дашдаваагийн Оюундэлгэр /РД:ЧИ67030107/ нарт холбогдох 1,486,747 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Номин юнион” хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЗГ201610017823 тоот зээлийн гэрээний 4.3.1-д заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 1,442,472 /Нэг сая дөрвөн зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 33,490 /Гучин гурван мянга дөрвөн зуун ерэн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үпдэгдэл 4,785 /Дөрвөн мянга долоон зуун наян таван / төгрөг, нотариатын хураамж 6,000 нийт 1,486,747 /Нэг сая дөрвөн зуун наян зургаан мянга долоон зуун дөчин долоон/ тегрег хариуцагчаас гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү, Иргэн Д.Оюундэлгэр, С.Санбаяр нар нь 2016 оны 03-р сарын 31-ний өдөр "Номин Юнион” Хадгаламж зээлийн хоршоотой ЗГ201610017823 тоот Зээлийн гэрээг байгуулан 1,999,990 /Нэг сая есөн зуун ерэн есөн мянга есөн зуун ер/ төгрөгийн зээлийг LDDSS46Н7000АТ маркийн SAMSUNG 46” телевизор худалдан авах зориулаптаар 12сарын хугацаатай, жилийн 23.88 хувийн хүүтэйгээр зээлж авсан.” Зээлдэгч Д.Оюундэлгэр, С.Санбаяр нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, хамгийн сүүлд 2016 оны 12 сарын 26-нд төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй болно. Энэ хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар хоршооноос мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй ба нэхэмжлэл гаргасан өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 1,442,472 /Нэг сая дөрвөн зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 33,490 /Гучин гурван мянга дөрвөн зуун ерэн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 4,785 /Дөрвөн мянга долоон зуун наян таван / төгрөг, нотариатын хураамж 6,000 нийт 1,486,747 / Нэг сая дөрвөн зуун наян зургаан мянга долоон зуун дөчин долоон/ төгрөгийн өртэй байна. Улсын тэмдэгтийн хураамжинд 38,738 /Гучин найман мянга долоон зуун гучин найман / төгрөг төлсөн” гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Д.Оюундэлгэр нь “Номин юнион” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч 1,486,747 төгрөгөөс 800,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 686,747 төгрөгийг 2017 оны 05 сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцов” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Номин юнион” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Д.Оюундэлгэр, С.Санбаяр нараас 1,486,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Оюундэлгэр нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,486,747 төгрөгөөс 800,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 686,747 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэгч “Номин юнион” хадгаламж зээлийн хоршоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Номин юнион” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжилсэн 1,486,747 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Оюундэлгэр нь 800,000 төгрөгийг төсөн, үлдэгдэл 686,747 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч “Номин юнион” ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 38,738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,369 төгрөгийг хариуцагч Д.Оюундэлгэр, С.Санбаяр нараас гаргуулж нэхэмжлэгч “Номин юнион” ХЗХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР