Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00948

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

  Дугаар 102/ШШ2017/00948

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байр, 10 тоот хаягт оршин суух Боржигон овогт Сэргэлэнгийн Саранчимэг нэхэмжлэлтэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З.Золбаяр, Э.Энхчимэг нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Саранчимэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: З.Золбаяр, Э.Энхчимэг нар нь: С.Саранчимэг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг зээлж авсан.  2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 21,000,000 төрөг эргүүлсэн шилжүүлсэн. 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 13,000,000 нийт 29,310,000 төгрөг зээлсэн. Зээлсэн 29,310,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл З.Золбаяр, Э.Энхчимэг нар нь хаана байгаа нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа тул миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Иймд З.Золбаяр, Э.Энхчимэг нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Саранчимэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З.Золбаяр, Э.Энхчимэг нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь З.Золбаяр, Э.Энхчимэг нарт холбогдох 29,310,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02419 дугаартай захирамжаар хариуцагч нар нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 73-50 тоот хаягт оршин суудаг гэх З.Золбаяр, Э.Энхчимэг нар нь тус хорооны тус хаягт оршин суудаггүй болохыг Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

З.Золбаяр, Э.Энхчимэг нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд оршин суух хаяг болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 73-50 тоот хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02419 дугаар захирамж, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт, хэргийн материалд авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З.Золбаяр, Э.Энхчимэг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

З.Золбаяр, Э.Энхчимэг нарын оршин суудаг гэх албан ёсны хаяг: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 73-50 тоот бөгөөд,  З.Золбаяр нь “Хаан банк” ХХК-д 5011323332, Э.Энхчимэг нь 5063008499 тоот данс эзэмшдэг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт зааснаар Зоригтын Золбаяр, Энхболдын Энхчимэг нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Зоригтын Золбаяр, Энхболдын Энхчимэг нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.МӨНХТӨР