Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01689

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайвны өргөн чөлөө гудамж, 10 байр, 23 тоотод оршин суух, Дорж овогтой Доржын Амгалан /РД:ЧС60091972/-ийн нэхэмжлэлтэй Д.Болормааг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Д.Амгалан би Д.Болормаатай түрээсийн гэрээ байгуулан ажилласан боловч Д.Болормаа гэрээгээ зөрчин худлаа хэлж алга болсон. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмлэл гаргасан боловч бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж хариу өгүүлсэн. Д.Болормаа худлаа хэлж алга болсон тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Амгалан нь Д.Болормааг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Боржигон овогтой Доржхандын Болормаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Д.Амгалан Д.Болормаа нарын хооронд 2016 оны 08 сарын 16-ны өдөр бичгээр  байгуулсан “Түрээсийн гэрээ”, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар 09-ний өдрийн 184/ШЗ2017/04975 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1,7,14 дүгээр тал/

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Болормаагийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Д.Болормаагийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарт бичигдсэн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Алтан тариа 1 дүгээр гудамж, 21 тоот хаягт амьдардаггүй болохыг нотолсон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШЗ2017/04975 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогтой Доржхандын Болормаа /РД:НБ73041109/-г эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: