| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01854/И |
| Дугаар | 102/ШШ2017/01688 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/01688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, энгельс гудамж, ҮТБ10 дугаар байр, 80 тоотод оршин суух, Сүндэл овогтой Дугарсүрэнгийн Даариймаа /РД:КА83021401/-ийн нэхэмжлэлтэй Н.Наранбатыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Даариймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Иргэн Д.Даариймаагаас Намжаагийн Наранбат /РД:УЕ68052254/ нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зээлийн гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүү төлөхөөр хүлээн авсан байдаг. Хариуцагч Н.Наранбат нь 12 дугаар сарын 08-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 600,000 төгрөгийг төлсөн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн үндсэн төлбөрөөс 600,000 төгрөгийг төлж үлдэгдэл зээлийн төлбөр 5,400,000 төгрөг болсон. Н.Наранбат нь гэрээнд заасан хугацааны хүү, мөн үндсэн зээлнээс 600,000 төгрөгийг төлсөн хэдий ч үлдэгдэл зээлээ өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. Зээлийн төлбөрөө удаа дараа шаардахад удахгүй төлнө гэсэн амлалт өгсөөр байна. Төлбөл зохих хугацаанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний дагуу тооцсон алданги 12,798,000 төгрөг болно. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг,мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т заасныг тус тус үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5,400,000 төгрөг, алдангид үндсэн зээлийн 50 хувийн төлбөр болох 2,700,000 төгрөг, өмгөөлөлийн зардалд 500,000 төгрөг нийт 8,600,000 төгрөгийг хариуцагч Н.Наранбатаас гаргуулахаар түүний оршин сууж буй Баянгол дүүрэг, 1-р хороо, 27 дугаар байр 104 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт бүртгэлгүй болох нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тухай үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/Ш32017/06137 бүхий шүүгчийн захирамжаар хэргийг хүлээн авахаас татгалзсан байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Наранбатыг эрэн сурвалжилж байгаа газрыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Даариймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг нь Н.Наранбатыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Намжаагийн Наранбат нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Д.Даариймаа Н.Наранбат нарын хооронд 2015 оны 11 сарын 19-ний өдөр бичгээр байгуулсан “Зээлийн гэрээ”, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2017/06137 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 5, 6 дугаар тал/
Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Наранбатын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2017/06137 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Намжаагийн Наранбат /РД:УЕ68052254/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: