Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/01687

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 хороо, Зүүн ард Аюушийн 1-23 тоотод оршин суух, Цогт мээрэн ургийн овогтой Сампилдэндэвийн Нанзаддорж /РД:УА57072916/-ийн нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Нанзаддорж, гэрч н.Аюур, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Нанзаддорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1973 оны 10 сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Завхан аймаг, Их-Уул сумын Хуягт бригадад хэвлэл тараагчаар ажилласан. Мөн 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Гацууртын сангийн аж ахуйд мужаанаар ажиллаж байсан боловч эдгээр ажигласан жилтэй холбоотой баримт тушаал байхгүй байгаагаас болоод тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Нанзаддорж нь 1973 оны 10 сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Завхан аймаг, Их-Уул сумын Хуягт бригадад хэвлэл тараагчаар, 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Гацууртын сангийн аж ахуйд мужаанаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

С.Нанзаддорж нь 1973 оны 10 сарын 01-ний өдрөөс 1976 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Завхан аймаг, Их-Уул сумын Хуягт бригадад хэвлэл тараагчаар ажиллаж байсан болох нь түүнд олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт, Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/282 дугаартай лавлагаа,  шүүхэд гэрч Ш.Дашжанцан /РД:ТИ59061500/, Р.Рэнчиндорж /РД:УС59031012/ нарын өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Мөн 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Гацууртын сангийн аж ахуйд мужаанаар ажиллаж байсан болох нь түүнд 1984 оны 10 сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар хотын Гацууртын сангийн аж ахуйн даргын 1990 оны 06 арын 28-ны өдрийн 88 дугаар “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай, мөн тус аж ахуйн даргын 1991 оны 10 сарын 24-ний өдрийн 157 дугаар “Бригад фермерийн зохион байгуулалтыг өөрчлөх тухай” тушаалаар нотлогдож байна.

 

Иймд шүүх ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгч С.Нанзаддоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.