Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

 

   2022         03           07                                      2022/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ноён овогт Гансүхийн Хт холбогдох эрүүгийн 2219000000049 дугаартай хэргийг 2022 оны 03 сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 80 айлын гадна байрлах авто машины зогсоол дээр байсан хохирогч О.Нын эзэмшлийн 17-81 ДГС улсын дугаартай авто машинаас 100 литр түлш, жижиг толь, хаалганы бариулын никель суурь 2 ширхэг, антены суурын никель гар, банкны тагийг хулгайлж 524.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Лгийн эзэмшлийн 70-12 ДГС улсын дугаартай авто машинаас 40 литр түлш, пронтер маркийн авто машины никель нүүрийг хулгайлж 160.600 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Э.Гийн эзэмшлийн 47-44 ДГО улсын дугаартай авто машины аккумляторыг хулгайлж 250.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Г.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө офицерын 80 айлд 17-81 ДГС улсын дугаартай авто машинаас 100 литр түлш, жижиг толь, хаалганы бариулын никель суурь 2 ширхэг, антены суурын никель гар, банкны таг, хажуу талын пронтер маркийн авто машинаас 40 литр түлш, авто машины никель нүүрийг хулгайлсан. Дараа нь замын эсрэг талд байсан бонго-3 маркийн авто машины аккумляторыг хулгайлсан гэсэн мэдүүлэг,  

Хохирогч О.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 09 цаг 20 минутын үед тээврийн хэрэгслээ авахаар гарч ирэхэд тээврийн хэрэгслийн хоёр талын банкнаас түлш савлаж авсан байдалтай гадуур нь асгасан байсан. Мөн тээврийн хэрэгслийн зүүн урд байрлах жижиг толийг суурь боолтоор нь тайлаад авсан, хоёр хаалганы бариулын никель суурь антены суурин никель таг, зүүн талын банкны таг алга болсон байсан ....миний зүгээс хулгайд алдагдсан Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг толь, хаалганы никель бариул 2 ширхэг, банкны таг 1 ширхэг, антены суурь 1 ширхэг эд хөрөнгөө цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан харин 100 литр түлшний 289.000 төгрөгийг бэлнээр авсан учир одоо ямар нэгэн гомдол санал байхгүй .... “ гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 31 дүгээр тал),

 

Иргэний нэхэмжлэгч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 19-ны 17 цагийн үед машинаа унах гэтэл акумлятор алдагдсан байсан .... би Г.Хаас хулгайд алдагдсан аккумляторын мөнгө болох 250.000 төгрөгийг бэлнээр авсан ....” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 37 дугаар тал),

 

           Иргэний нэхэмжлэгч М.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...өглөө 08 цаг 40 минутын үед гарч ирэхэд миний эзэмшлийн 70-12 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөв талд нь банкны таг онгойсон гадуур нь түлш асгасан байсан мөн никель нүүр алга болсон байсан ....миний зүгээс хулгайд алдагдсан 40 литр түлшний мөнгө болох 115.000 төгрөгийг бэлнээр өгсөн мөн миний пронтер маркийн тээврийн хэрэгслийн нүүрний никелийг буцааж цагдаагаар дамжуулан өгсөн” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 43 дугаар тал),

 

Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-921/2820 дугаартай шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 49 дүгээр тал),

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл( хавтаст хэргийн 2 дугаар тал),

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(хавтаст хэргийн 3-16 тал),

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 17 дугаар тал),

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл ( хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 86 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр 80 айлын гадна байрлах авто машины зогсоол дээр байсан хохирогч О.Нын эзэмшлийн 17-81 ДГС улсын дугаартай авто машинаас 100 литр түлш, жижиг толь, хаалганы бариулын никель суурь 2 ширхэг, антены суурын никель гар, банкны тагийг хулгайлж 524.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Лгийн эзэмшлийн 70-12 ДГС улсын дугаартай авто машинаас 40 литр түлш, пронтер маркийн авто машины никель нүүрийг хулгайлж 160.600 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Э.Гийн эзэмшлийн 47-44 ДГО улсын дугаартай авто машины аккумляторыг хулгайлж 250.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч О.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө 09 цаг 20 минутын үед тээврийн хэрэгслээ авахаар гарч ирэхэд тээврийн хэрэгслийн хоёр талын банкнаас түлш савлаж авсан байдалтай гадуур нь асгасан байсан. Мөн тээврийн хэрэгслийн зүүн урд байрлах жижиг толийг суурь боолтоор нь тайлаад авсан, хоёр хаалганы бариулын никель суурь антены суурин никель таг, зүүн талын банкны таг алга болсон байсан .... “ гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 19-ны 17 цагийн үед машинаа унах гэтэл акумлятор алдагдсан байсан....” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч М.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...өглөө 08 цаг 40 минутын үед гарч ирэхэд миний эзэмшлийн 70-12 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зөв талд нь банкны таг онгойсон гадуур нь түлш асгасан байсан мөн никель нүүр алга болсон байсан ....” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-921/2820 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулсан эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдсэн байхыг хэлэх бөгөөд шүүгдэгч Г.Х нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын эд зүйлийг нууцаар, өөрийн эзэмшилдээ авч, хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд зүйлийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Шүүгдэгч нь хохирогч О.Нт түлшний үнэ 289000 төгрөг болон бусад эд зүйлийг, иргэний нэхэмжлэгч М.Лд түлшний үнэ 115000 төгрөг болон бусад эд зүйлийг, Э.Гэд 250000 төгрөгийг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Хт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр нь шүүгдэгч Г.Хт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, албадлагын арга хэмжээний тухай саналыг шүүгдэгч Г.Хт танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Г.Хын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

         Шүүгдэгч Г.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 39 размерын 1 хос гутлыг шүүгдэгч Г.Хт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.4 дэх хэсэгт зааснаар 20 литрийн багтаамжтай шар канистер 2 ширхэг, цагаан өнгөтэй канистер 1 ширхэг, дугуй хэлбэртэй хар өнгийн канистер 1 ширхэг, 30 литрийн багтаамжтай шаргал өнгийн канистер 1 ширхэг, цагаан өнгийн канистер 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Ноён овогт Гансүхийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 -т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Ноён овогт Гансүхийн Хт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.Хт мэдэгдсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Хын тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6.Шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн 39 размерын 1 хос гутлыг шүүгдэгч Г.Хт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.4 дэх хэсэгт зааснаар 20 литрийн багтаамжтай шар канистер 2 ширхэг, цагаан өнгөтэй канистер 1 ширхэг, дугуй хэлбэртэй хар өнгийн канистер 1 ширхэг, 30 литрийн багтаамжтай шаргал өнгийн канистер 1 ширхэг, цагаан өнгийн канистер 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН