Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01153

 

 

 

    2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01153

            Улаанбаатар хот

 

 

           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр орцны подвальд байрлах, “Түшээ” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 61 тоотод оршин суух, Гандибазарын Жавхлантөгөлдөр /РД:ЧР85050911/-т холбогдох 431,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 сарын 4-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Түшээ” сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээнд байдаг 24-р байрны 61 тоотод оршин суугч Гандибазар овогтой Жавхлантөгөлдөр нь 2015 оны 9 сараас 2017 оны 3 сар хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс болох нийт 19 сарын 431,300 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй байна. Иймд “Түшээ” сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 16 дугаар зүйл, Иргэний хуулийн 147 дугаар зүйлүүдийн заалтыг үндэслэн 431,300 төгрөгийг нэхэмжилж байна. Тэмдэгтийн хураамжинд 13,600 төгрөг төлсөн болно” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгдчдийн холбооны  итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоо нь Г.Жавхлантөгөлдөрөөс нэхэмжилсэн 431,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоо нь Г.Жавхлантөгөлдөрт холбогдуулан 431,300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Жавхлантөгөлдөр нь нэхэмжлэлийн шаардлага 431,300 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн  холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалазах хүсэлтээ  ирүүлсэн байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоо нь Г.Жавхлантөгөлдөрөөс 431,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,600 төгрөг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,800 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Түшээ” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                               Б.АЗБАЯР