Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01152

 

7 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01152

Улаанбаатар хот

 

 

 

  Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, БУК, 6 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, Боржигон овогтой Дэмбэрлийн Отгонбаатар /РД:ЧП83062373/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн наран 3 дугаар гудмж, 41 тоотод оршин суух, Бэсүд овогтой Дамдингийн Сэлэнгэ /РД:ХМ55120108/-д холбогдох 2,365,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгонбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Сэлэнгэ нь 2015 оны 01-р сарын 15-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулан 2,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлэн авсан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрт 627,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд зээлийн төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас Зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд үндсэн зээл 1,573,000 төгрөг, алданги 786,500 төгрөг, Нотариатын үйлчилгээий хөлс 6,000 төгрөг нийт 2,365,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Сэлэнгэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Д.Сэлэнгэ нэхэмжлэгч Д.Отгонбаатарын зээлийн төлбөр болох 2,365,500 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн завшөөрч, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд төлж барагдуулахыг зөвшөөрч байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Д.Отгонбаатар нь Д.Сэлэнгэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,365,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Сэлэнгэ нь нэхэмжлэлийн шаардлга 2,365,500 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн зөвшөөрлийг хүлээн звшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгонбаатар нь Д.Сэлэнгэд холбогдуулан 2,365,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Сэлэнгэ нь нэхэмжлэлийн шаардлага 2,365,500 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд бүрэн төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Отгонбаатарын нэхэмжилсэн 2,365,500 төгрөгийг хариуцагч Д.Сэлэнгэ  нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд  бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26,399 төгрөгийг хариуцагч Д.Сэлэнгэ болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаатарт олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                               Б.АЗБАЯР