| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01627/И |
| Дугаар | 102/ШШ2017/01684 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2017/01684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 70 дугаар байрны 106 тоотод оршин суух, Монгол ургийн овогтой Оюунболдын Алтантуул /РД:УБ81081669/-ийн нэхэмжлэлтэй Ө.Даваажаргалтай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Алтантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Алтантуул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ө.Даваажаргалтай 2006 онд танилцаж, 2007 оноос хамтран амьдрах болсон. 2008 оны 01 сарын 10-ны өдөр бидний дундаас хүү А.Буянбат төрсөн. Бид тухайн үед Сонгос улсад байсан бөгөөд хүүгээ 2008 оны 01 сарын 30-ны үед Монгол руу явуулсан. Хүүхэд төрөх үед Солонгос улсын элчин сайдын яамнаас хүүхдийн төрсний гэрчилгээ авсан. Бид гэрэлтээ батлуулаагүй байсан учир элчингээс эхийнх нь нэр дээр гэрчилгээ гаргана, эцгийн нэрийг Монгол улсад бол гэрчилгээнд бичиж бодлог гэсэн тул өөрийн нэрээр хүүгээ овоглосон. Ингээд бид 2012 онд Монгол улсад ирсэн. Гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Ө.Даваажаргалтай 2017 оны 04 сарын 19-ний өдөр нас барсан. Хүүхдэд тэжээгчээ алдсаныг тэтгэмж тогтоолгох тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Алтантуул нь Ө.Даваажаргалтай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохыг хүсч тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
О.Алтантуул нь Ө.Даваажаргалтай 2006 онд танилцаж 2007 оноос нэг гэрт орж, 2017 оны 04 сарын 19-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсан, 2008 оны 01 сарын 10-ны өдөр тэдний дундаас хүү А.Буянбат төрсөн болох нь 0149946 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхэд гэрч Ө.Дагва-Очир /РД:ХА75030912/, П.Одгэрэл /РД:ЦБ79082205/ нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус нотлогдож байна.
Ө.Даваажаргал нь 2017 оны 04 сарын 19-ны өдөр нас барсан болох нь нас барсныг бүртгэсэн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул О.Алтантуулыг 2007 оноос 2017 оны 04 сарын 197-ний өдөр хүртэл хугацаанд Жамсран ургийн овогтой Өлзийбатын Даваажаргал /РД:ХА85111119/-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоох хуулийн үндэслэлтэй, энэ нь баримтаар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: