Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01044

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр

  Дугаар 102/ШШ2017/01044

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 Жи мобайл ХХК-ийн байрны 5 давхарт байрлах “Жи мобайл” ХХК /РД: 5055873/-ын

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 258 а тоот хаягт оршин суух, Хорь овогт Даваасамбуугийн Эрдэнэдаваа /РД: РЙ78121115/-д холбогдох,

 

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Эрдэнэдаваа нь манай компанитай 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1132121 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үгдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Д.Эрдэнэдаваа нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 220,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Д.Эрдэнэдаваагаас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалгдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл 220,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 899 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 110,000 төгрөг буюу нийт 330,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч Д.Эрдэнэдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Жи мобайл ХХК-иас төхөөрөмж авсан нь үнэн. Жи мобайл ХХК-тай маргахгүй. Төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны дотор төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.Эрдэнэдаваад холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Эрдэнэдаваа нь нэхэмжлэлийн шаардлага 330,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч Д.Эрдэнэдаваад холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 330,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,550 төгрөгийн тал хувь болох 5,275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5,275 төгрөгийг, хариуцагч Д.Эрдэнэдаваас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 5,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.МӨНХТӨР