Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

 

   2022          04            08                                  2022/ШЦТ/56

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Б.Болор, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

 Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мд холбогдох эрүүгийн 2219000000064 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...........

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 23:00 цагийн орчим Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлах А.Мийг гудамж талбайд ил задгай согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй гэсэн хууль ёсны шаардлага тавихад буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэж,  түүнийг гаргасан зөрчилтэй нь холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах  байранд авчран хувцас тайлах өрөөнд оруулж хувцсаа тайлах шаардлага тавихад эсэргүүцэж А.Мийн баруун булчин хэсгээс хазаж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Т.Мн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед би эхэлж цагдаа нарыг хараалын үгээр хэлж, зодож дарамтлаагүй. Мэдүүлэг авна гэхээр нь цагдаагийн байгууллагад очоод эрүүлжүүлэх байранд ороход цагдаагийн алба хаагч нар бид нарыг зодсон. Бид нар өөрсдөө хууль зөрчөөд ирсэн юм чинь 1-2 удаа цохисон байх гэж бодтол дахиад дарамтлаад зодож эхэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд байцаагч Н гэх эрх бүхий албан тушаалтантай хэрэлдэхэд намайг 2 удаа цохисон. Дараа нь 2 цагдаа ирж намайг барьж аваад саатуулах өрөө рүү оруулаад дахиад нэг удаа цохиод намайг хувцсаа тайл гэж хэлсэн. Та нар яагаад зодоод байгаа юм, хэлээд ойлгуулж болно биз дээ гэж хэлсэн. Тэгэхэд та нар юу ойлгодог юм гэхээр нь би хэрэлдээд хувцсаа тайлахгүй гэсэн. Цагдаа нар мэдүүлэгтээ тухайн болсон зүйлийн талаар бичээгүй байна, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

          Хохирогч А.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын томилгоонд тухайн өдрийн 20 цагаас 02 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх байсан юм. Үүрэг чиглэлээ аваад үүрэг гүйцэтгэж байхад иргэн М, М, Г гэх иргэд нь Минерал баарнаас шилтэй пиво барьчихсан баруун тийш алхаж байсан. Би хамт үүрэг гүйцэтгэж байсан Оийн хамтаар очиж, гудамж талбайд ил задгай согтууруулах ундааны зүйл барьж явахгүй, зориулалтын газарт нь хэрэглэж байгаарай гэж хэлсэн чинь М гэх махлаг залуу нь цагдаа нар хэзээ ийм болчихсон юм бэ, та нарыг маргааш ажилгүй болгоно, Монголын цагдаа нар угаасаа ажлаа хийж чаддаггүй юм, та нарт намайг шалгах эрх байхгүй гэж олон нийтийн газар орилж байгаад барьж явсан пивоныхоо шилийг газарт шидсэн. Мөн Мд хандаж цагдаагийн газар руу явъя таныг шалгах шаардлагатай байна, автомашинд суучих гэж хэлсэн. Тухайн үед М нь би та нар шалгуулахгүй, би автомашин суухгүй хуулиа гаргаад ир гэж хэлж эсэргүүцэл үзүүлсэн, автомашинд хүч хэрэглэж суулгана шүү гэж анхааруулахад М нь өөрөө автомашинд суусан, хамт явж байсан 2 залууг цааш яв гэж хэлэхэд тухайн М, Г гэх залуучууд нь бид 2 найзтайгаа хамт явна гэж автомашинд суусан. Тэгээд тухайн 3 иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч, эрүүлжүүлэх саатуулах байрны эмчид биеийг үзүүлж байхад М нь “ эрүүлжүүлэхийн цагдаагийн ахлах ахлагч Нтэй хэрэлдэж, хувцсаа тайлчих гараад үзье чи гудамжинд надтай таарна гэж заналхийлж байсан, мөн эрүүлжүүлэх байрны хувцас тайлах өрөөнд оруулах хувцсаа тайл гэж шаардлага тавихад, М нь би хувцсаа тайлахгүй чаддаг юм бол та нар өөрсдөө тайл гэж хэлээд бид нар руу чарлаад байсан. Мөн бид нар хүч хэрэглэж хувцсыг нь тайлах талаар сануулж байхад М нь лалруудаа та нар нэг үзэж чадахгүй байж, та нарыг маргааш бүгдийг нь ажилгүй болсон гэж доромжилж байсан. Ахлах ахлагч Н, О бид 3 хүч хэрэглэж хувцсыг нь тайлах үед М нь миний баруун гарын эрээн булчин дээрээс нэг удаа хацсан, мөн хувцас татаж зулгаах үйлдэл гаргасан. Тэгээд л хувцсыг нь тайл эрүүлжүүлэх саатуулах өрөөнд оруулж, эргүүлийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Т.Мгаас хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 08-09, 46 дугаар тал),

 

  Гэрч Б.Ггын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ... Бааранд орж 0.75 грамм Болор нэршилтэй архи 2 ширхэг, Сэнгүр нэршилтэй 0.5 грамм, пиво 25 ширхэгийг захиалж, уусан. Тухайн өдрийн 00 цагт баар хаахаар болж, бид нар баарнаас гарахаар болсон. Баарнаас М, М, бид 3 үлдсэн пивоноосоо нэг нэг шилийг аваад баарнаас гарч, хойд талаар нь алхаж байтал цагдаагийн автомашин хажууд ирээд дотор нь байсан цагдаа нь бид нарт хандаж “Олон нийтийн газарт архи согтууруулах ундааны зүйл ил барьж явж болохгүй" гэж хэлсэн. Тухайн үед нь бид нар гэр рүүгээ явлаа гэж хэлсэн, тэгээд би нэлээн ард явж байсан чинь автомашинтай цагдаа нь ирээд та хэдийг цагдаагийн газар руу авч явж шалгах хэрэгтэй байна автомашинд суучих гэж хэлсэн. Тухайн үед нь М нь “гэм зэмгүй, мөрөөрөө гэр рүүгээ явж байхад яасан гэж шалгах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд бид нар та нараар шалгуулахгүй, бид нар цагдаагийн газар руу явахгүй гэж хэлсэн, цагдаагийн ажилтан нар нь автомашинаасаа бууж ирээд бид 3-ыг автомашиндаа суулгах гэхээр нь, бид нар явахгүй гэж М нь чанга чанга орилсон чинь хүч хэрэглэж цагдаагийн газар руу авч явах гэж оролдсон. Тэгээд М нь автомашинд нь суусан. Автомашинд нь суугаад цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд ирсэн. Эрүүлжүүлэх байранд орсон чинь, эрүүлжүүлэх байрны цагдаа Н нь бид нар руу чанга чанга орилоод, та нар хэн юм бэ гээд байсан. Би тухайн үед нь М нь бид нар зүгээр цагдаагийн байгууллагад байцаалт өгөх гээд ирсэн хүмүүс байна, та яаж харьцаад байгаа юм гэж хэлсэн чинь цагдаа нь М руу юм хэлээд уурлаж байгаа харагдсан. Би согтуу байсан учраас зарим зүйлийг нь санахгүй байна. Ямар ч гэсэн хувцсаа тайл гэхээр нь хувцсаа тайлаад эрүүлжүүлэх өрөөнд орж саатуулагдсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

 

  Гэрч Э.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр бааранд орж 0,75 граммтай Болор нэршилтэй архи 2 ширхэг, Сэнгүр нэршилтэй 0.5 грамм пиво 25 ширэхгийг захиалж, уусан. Тухайн өдрийн 00 цагт баар хаахаар болж, бид нар баарнаас гарахаар болсон. Баарнаас Г, М бид 3 үлдсэн байсан пивоноосоо нэг нэг шилийг аваад баарнаас гарч, хойд талаар нь алхаж байтал цагдаагийн автомашин хажууд ирээд дотор нь байсан цагдаа нь бид нарт хандаж “Олон нийтийн газарт архи согтууруулах ундааны зүйл ил барьж явж болохгүй” гэж хэлсэн. Тухайн үед нь бид нар гэр рүүгээ явлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь М нь “Монголын цагдаа нар хэзээ ийм байсан юм” гэж хэлсэн чинь автомашинтай цагдаа ирээд та хэдийг цагдаагийн газар руу авч явж шалгах хэрэгтэй байна автомашинд суучих гэж хэлсэн. Тухайн үед нь М нь “гэм зэмгүй, мөрөөрөө гэр рүүгээ явж байхад яасан гэж шалгах гээд байгаа юм бэ? бид нар ямар зөрчил гаргасан юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид нар та нараар шалгуулахгүй, бид нар цагдаагийн газар руу явахгүй гэж хэлсэн, цагдаагийн ажилтан нар нь автомашинаасаа бууж ирээд бид гурвыг автомашиндаа суулгах гэхээр нь, бид нар явахгүй гэж М нь чанга чанга орилсон чинь хүч хэрэглэж цагдаагийн газар руу авч явах гэж оролдсон. Тэгээд М нь автомашинд нь суусан. Цагдаагийн байгууллагын алба хаагч нь намайг Ггыг аваад яв гэж хэлэхээр нь би автомашинд нь суусан. Автомашинд нь суугаад цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд ирсэн. Эрүүлжүүлэх байранд орсон чинь, эрүүлжүүлэх байрны цагдаа Н нь бид нар руу чанга чанга орилоод байсан чинь М нь бид нар зүгээр цагдаагийн байгууллагад байцаалт өгөх гээд ирсэн хүмүүс байна, та яаж харьцаад байгаа юм гэж хэлсэн. Мөн цагдаагийн алба хаагч М 2 хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд Мг эрүүлжүүлэх саатуулах байрны өрөө рүү аваад орсон, би 2 хамт ороогүй, тэгээд л М дараа нь эрүүлжүүлэх саатуулах өрөө рүү орсон...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

          Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын томилгоонд тухайн өдрийн 20 цагаас 02 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Үүрэг чиглэлээ аваад үүрэг гүйцэтгэж байхад иргэн М, М, Г гэх иргэд нь Минерал баарнаас шилтэй пиво барьчихсан баруун тийш алхаж байсан. Би хамт үүрэг гүйцэтгэж байсан А.Мийн хамтаар очиж, Мэ нь гудамж талбайд ил задгай согтууруулах ундааны зүйл барьж явахгүй, зориулалтын газарт нь хэрэглэж байгаарай гэж хэлсэн чинь М гэх махлаг залуу нь “Монголын цагдаа нар угаасаа ажлаа хийж чаддаггүй юм, гэж хэлсэн юм. Мэ бид 2 тухайн үед нь харьж амарцгаа гэж хэлээд цааш автомашинтайгаа хөдөлсөн чинь араас орилоод байхаар нь буцаж очоод М гэх залууд нь хандаж цагдаагийн газар руу явъя таныг шалгах шаардлагатай байна, автомашинд суучих гэж хэлсэн. Тухайн үед М нь би та нар шалгуулахгүй, би автомашин суухгүй хуулиа гаргаад ир гэж хэлж, тахир дутуу хүнийг цагдаа нар дээрэлхэж байна гээд орилоод байсан. Мөнх- Эрдэнэ бид 2 Мд автомашинд суухгүй бол хүч хэрэглэж суулгана шүү гэж анхааруулахад М нь өөдөөс хэрэгдэж байгаад, өөрөө автомашинд суусан, хамт явж байсан 2 залуугийн цааш яв гэж хэлэхэд тухайн М, Г гэх залуучууд нь бид 2 найзтай хамт явна гэж автомашинд суусан. Тэгээд тухайн 3 иргэнийг эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч, эрүүлжүүлэх саатуулах байрны эмчид биеийг нь үзүүлж байхад М нь “ эрүүлжүүлэхийн цагдаагийн ахлах ахлагч Нтэй хэрэлдэж, хувцсаа тайлчих гараад үзье чи гудамжинд надтай таарна гэж заналхийлж байсан, мөн эрүүлжүүлэх байрны хувцас тайлах өрөөнд оруулах хувцсаа тайл гэж шаардлага тавихад М нь би хувцсаа тайлахгүй чаддаг юм бол та нар өөрсдөө тайл лалруудаа, маргааш та нарыг бүгдийг нь ажилгүй болгоно, хувцсаа тайлаад нэг нэгээр үзэж болно шүү пизда нараа гэж хэлсэн, тэгээд Н, Мэ бид хүч хэрэглэж хувцсыг тайлах гэж оролдоход над руу цохих гэж зангасан, мөн тайлж байх явцад Мийн баруун гараас хацсан, тэгээд үхлээ юу ал минь гэж харааж байсан. Тэгээд л хувцсыг нь тайлж эрүүлжүүлэх саатуулах өрөөнд оруулж, эргүүлийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 20-21 дүгээр тал),

 

Гэрч Ш.Нгийн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд жижүүрийн цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 23 цаг өнгөрч байхад эрүүл цагдаагийн А.Мэ, Д.О нар нь гаднаас зөрчил гаргасан гэх 3 залууг саатуулах байранд оруулж ирсэн. Саатуулах байранд орж ирээд М гэх залуу нь алба хаагчид болон намайг хэл амаар доромжилж, зодолдох талаар ярьж өөдөөс дайраад байсан. Тухайн үед нь жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Ганхөлөг орж ирээд Мг эрүүлжүүлэх саатуулах өрөөнд оруул, хувцсыг тайлаад оруулаарай гэж үүрэг өгсний дагуу М гэгч залууг хувцас солих өрөөнд оруулж, хувцсаа тайлах шаардлага тавьсан чинь бид нарын өөдөөс, та нарыг ажилгүй болгоно гэж янз бүрээр доромжилж байсан. Тэгээд хувцсаа тайлахгүй бол биеийн хүч хэрэглэж хувцсыг чинь тайллаа гэж сануулсан боловч бид нарын хэлсэн шаардлагыг биелүүлэхгүй нэг нэгээр зодолдъё гэж хэлж байсан. Тэгээд цагдаагийн дэд ахлагч А.Мийн хамтаар хувцсыг нь тайлах явцад А.Мийн баруун гарных нь эрээн булчин дээрээс нь хазсан байсан. Мн хувцсыг нь тайлуулан саатуулах өрөөнд оруулсан. Тухайн өдөр М саатуулах өрөөнд амарсан...” гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

 

            Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/0103 дугаартай шинжээчийн “1.А.Мийн биед баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” дүгнэлт( хавтаст хэргийн 29 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 47 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23:00 цагийн орчимд тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлах А.Мийг гудамж талбайд ил задгай согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй гэсэн хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэж хэл амаар доромжлон орилж хашгирсан үйлдэл гаргаж, түүнийг гаргасан зөрчилтэй нь холбогдуулан Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд  авчран  “хувцас тайлах” шаардлага тавихад А.Мийн баруун булчин хэсгээс хазаж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогч А.Мэ, гэрч Б.Г, Э.М, Д.О, Ш.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/0103 дугаартай шинжээчийн “1. А.Мийн биед баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Шүүгдэгч Т.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж заасан ба  А.Мэ нь Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагаар Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/232 дугаар тушаалаар  томилогдсон байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” болохыг заасан байна.

Аймгийн прокурорын газраас Т.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч А.Мэ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Мд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналтай ирүүлжээ.

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Т.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Т.Мд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн санхүүгийн чадвар, эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.  

           Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

         Бусад асуудлаар:

Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Т.М нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь::  

  

1. Шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан торгох ялыг  нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Мд  сануулсугай.

 

5.Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН