Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/01608

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодьцамхаг, “Бодь-Интернэшнл” ХХК-ийн байр “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       

Хариуцагч: Баянгол дүүргийн  2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 7-5 байр, 43 тоотод оршин суух, Цагаан туруут овогтой, Нянцаннямын Батболд /РД:ВЮ72051076/-д холбогдох 4,034,406.44 төгрөг гаргуулахыг хүссэн “Голомт” банкны нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Голомт” банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цагаан туруут овгийн Нянцаннямын Батболд нь 2015-оны 02 дугаар сарын 17-ны өдөр Голомт Банктай ЗГ1105100424А дугаар зээлийн гэрээ байгуулж, 3,426,667.67 төгрөгийн хээлийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай цалин барьцаалсан зээл авсан болно. Зээлдэгч нь ЗГ1105100424А дугаарт зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 25- ны өдөр дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт Зээлийн үндсэн төлбөр  2,946,077.76 төгрөг, Зээлийн хүү 1,036,968.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  51,361.04 төгрөг нийт 4,034,406.44 төгрөгийг Цагаан туруут овгийн Нянцаннямын Батболдоос гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 4,034,406.44 төгрөгийн зээлийг 2017 оны 07 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Голомт банк”  ХХК нь Н.Батболдод холбогдуулан 4,034,406.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Батболд нь “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 4,034,406.44 төгрөгийг 2017 оны 07 сарын 30-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: