Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2014/0221

 

Баян-Өлгий аймгийн А холбоогийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Баян-Өлгий аймгийн А холбооны нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч аймгийн А хорооноос тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын агуулга ба үндэслэл нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай” 159 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч аймгийн А хорооны тэргүүн Д.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн “Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай” гаргасан 159 дүгээр тогтоол нь нийт ахмадуудын эрх ашгийг хөндөж байгаа ( учраас уг тогтоолыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 159 дүгээр тогтоол нь хууль зөрчиж гарсан.

Аймгийн А холбооны эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгө болох А ордонг балансаас блансад шилжүүлэх тухай тогтоолыг эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Өлгий аймгийн А холбооны тэргүүн Д.Нн нэхэмжлэлтэй, Баян-Өлгийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Үндсэн хөрөнгө шилжүүллэх тухай” 159 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М-ын А Чөлөөт холбооны Баян-Өлгий аймгийн салбараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А Чөлөөт холбоо нь 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр М улын Засгийн газартай 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан болно. Улмаар 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ХАХНХ-ын сайдтай 2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулсны улмаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг манай холбоонд шилжүүлсэн болно.

Иймд А холбооны дарга гэх Д.Н-гийн гаргасан нэхэмжлэл хууль бус байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80, 27 дугаар зүйлийн 1, 77 дугаар зүйлийн 2-ын 3, мөн 4 дах заалт, М улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 { дүгээр зүйлийн 19.1, 18 дугаар зүйлийн 18.1.3 “б”-д заасныг тус тус баримтлан аймгийн А холбооноос, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгдчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 159 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа: Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04-р сарын 03-ны өдрийн 10 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай.

Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн анхан шатны 2-р шүүхийн 10 тоот шийдвэр нь А ордоны одоогийн хууль ёсны эзэмшигч болох нэхэмжлэгч А Холбооны эрх ашгийг зөрчсөн, ИТХ-ын тэргүүлэгчдийн 159 тогтоолыг баримтлах үндэслэл болгосон нь холбогдох хуулийн заалтуудыг буруу тайлбарлаж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1. ИТХ-ын 159 тоот тогтоол нь захиргааны эрхийн актын шаардлагыг хангахгүй, түүнд үндэслэл болгосон тэмдэглэх хэсэгт байгаа хуулийн заалтууд өөр хоорондоо зөрчилтэй байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29.1, 77.3 гэснийг хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралд тайлбарлахдаа: "29.1 гэдгийг өөрчлөхгүйгээр

  1. гэж бичих ёстой байсан андуурч бичсэн, хуулийн өөр заалт оруулах байсан" г.м- ээр хүлээн зөвшөөрсөнөөр нотлогдож байгааг шүүгч шийдвэр гаргахад анхааралдаа аваагүй.
  1. Мөн ИТХ-ын 159-р тогтоолд залруулга хийсэн орон нутгийн өмчийн албаны дарга А.Даримхан 23 тоотыг шүүх хуралдаанд ирүүлсэн нь ИТХ-ын тэргүүлэгчдийн өөрөө удирдах бүрэн эрхэд хууль бус халдаж, хуулийг ноцтой зөрчсөн явдал гэдгийг шүүгч хурлын явцад хүлээн зөвшөөрсөн мөртлөө хавтаст хэрэпг нотлох баримт болгож авсныг хөндлөнгийн нөлөөнд автагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
  2. Хариуцагчийн төлөөлөгч Т. Аршагүл нь шүүх хуралд: "159-р тогтоол хуулийн тэмдэглэх хэсэгт ТБоНӨ тухай хуулийн 29.1, 77.3-р заалтыг тогтоолд буруу хэрэглэснийг өчигдөр олж харсан, уг нь техникийн алдаа байсан" г.м илт худал мэдүүлснийг хавтаст хэрэгт байгаа шүүхэд гаргаж өгсөн хариуцагч аймгийн ИТХ-ын дарга Б.Лы тайлбарт нотлогдохгүй байгааг шүүгч шийдвэр гаргахад анзааралгүй орхисон байна.
  3. 159-р тогтоолд ТБоНӨ-ийн тухай хуулийн 77.3 дахь заалтын "бусдын өмчлөлд шилжүүлэх" гэдэг заалтыг хариуцагч тал "Чөлөөт Холбооны салбарт балансаас балансад шилжүүлэх" гэж хуулийн зохицуулалтыг тогтоолд буруу хэрэглэсэнийг шүүгч мэдсээр байж зөвхөн хариуцагч талын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэсэн бөгөөд "эзэмшил", "өмчлөл" гэдэг нэр томъёо нь хуулийн хэллэгээр хоёр тусдаа ойлголт юм.
  4. Хавтаст хэрэгт байгаа ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийн шийдвэрт"Ажлын хэсэг байгуулах тухай" тогтоолын төсөл батлуулчихаад, 159-р тогтоолыг "Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай" гэж гаргасан нь уг захиргааны хууль эрхийн акт илт зөрчилтэй хуурамч гэж үзэх үндэслэлтэй байгааг шүүгч анхааралдаа аваагүй юм. Мөн ИТХ-ын тэргүүлэгчдээс 159-р тогтоол гаргаж өгөхийг МАЧХолбооны салбар нь шаардаагүй байна.
  5. Шүүгч шийдвэрийнхээ тэмдэглэх хэсэгт: "Тухайн захиргааны актад ТБоНӨ- ийн тухай хуулийн 29-р зүйлийн 29.1, 77.3-т заасаныг баримталсан байх ба тухайн хуульд 29.1, 77.3 гэсэн зчалт байхгүй, хуулийн 29-р зүйлийн 1 дэхь заалт нь төрийн өмчийг худалдах асуудлыг, 77.3 дахь заалт нь орон нүтгийн үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг зохицуулжээ, уг захиргааны актад хуулийн зүйл заалт буруу бичигдсэн" гэж хүлээн зөвшөөрсөн мөртлөө маргаан бүхий эрхийн актыг шийдвэрлэх ямар ч хуульд заагдаагүй "захиргааны байгууллагын хүсэл зорилго тухайн актад гүйцэд илэрхийлэгдсэн, хариуцагч үндэслэлийг нийцүүлэн тайлбарласан" г.м-ээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шүүхийн 10 тоот шийдвэрийг эрх баригчдын хүсэл зорилгод нийцүүлэн гаргаж А Холбооны эрх ашгийг хөндсөнд гомдолтой байна.
  6. Шүүгч 10 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт: ТБоНӨ-ийн тухаи хуулиин 77-гийн
  1. ын 2 дахь заалт зохиосон ажлын тайлан тооллого, хэлэлцэж дүшэлт гаргах, 77.2.3 жагсаалт төлөвлөгөө, эх үүсвэр батлах, төрийн өмчийн хороотой зөвшилц энэ, мөн 4 дэхь заалт орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах татан буулгах, 80-р зүйл гэсэн заалтуудыг удирдлага болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх бүрэн үндэслэлтэй байна.
  1. 19.1.2 үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах шилжүүлэх талаар Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заажээ. Засаг дарга өргөн мэдүүлэгүй байхад энэ заалтыг хэрэглэх ёсгүй гэж бодож байна, Хуулийн зүйл заалтуудыг буруу хэрэглэсэн.
  2. Сангийн сайдаас төсвийн зохицуулалтын талаар чиглэл өгсөн албан бичгийг ИТХ-ын дарга тэргүүлэгчдийн тогтоол гаргах үндэслэл болгож санаачилсан ньТББ-ын тухай хуулийн 4.1, 9.1, 9.2 заалтууд, АННХ-ын тухай хуулийн 9.1-ийг зөрчиж ТББ-ын өөрөө удирдах ёсны зарчмыг хүндэтгэж үзэлгүй цаана улс төрийн үзэл бодлоор ялгаварласан хууль зөрчсөн эрхийн акт гаргасныг шүүгч зөвөтгэж шийдвэр гаргасныг зөвшөөрөх үндэслэлгүй юм.
  3. А ордон нь А Холбоо/НҮТББ/-ын эзэмшлийн хөрөнгө болохыг тооллого бүртгэл болон улсын бүртгэлийн 0271001022 тоот гэрчилгээнд /472,00 сая төгрөг/ газар эзэмших эрхийн 0173712 тоот гэрчилгээнд тус тус тодорхой нотлогдож байгааг шүүгч шийдвэр гаргахад авч хэлэлцээгүй. Уг байшин барилгыг эзэмшиж байгаа А Холбоо нь 8109362 тоот регистр бүхий хуулийн этгээд бөгөөд татан буугдаагүй, одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
  4. МАЧХолбооны 1053329 тоот регистр бүхий шинээр байгуулагдсан Баян-

Өлгий аймаг дахь салбар нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй (Иргэний хуулийн 29.6 дугаар заалт)гэж УБД 9071035021 тоот гэрчилгээнд тодорхой бичсэн байна. Үүнээс үзэхэд эрх зүйн чадамжгүй этгээд байгаа юм байна. Учир нь, эрх бүхий байгууллагын журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг тул үндсэн хөрөнгө эзэмших болон санхүү, эд хөрөнгийг бие дааж захиран зарцуулах эрх бүхий субъект биш болох-нь хавтаст хэрэгт байгаа түүний     

Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгааг шүүгч анхааралдаа авалгүй тус салбарын И. Маратыг г/равдагч этгээдээр шүүх хуралдаанд татан оролцуулсаныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн явдал гэж үзэж байна.

  1. Мөн Шүүгчийн гаргасан 10 тоот шийдвэр нь М Улсын иргэний хуулийн
  1. зүйлийн заалтуудыг зөрчиж, шүүгч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нэг талын эрх ашигт нийцүүлсэн эзэмшигчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасанд томдолтой байна.
  1. А Чөлөөт Холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар нь нэгэнт хуулийн этгээд биш, эзэмшлийн хөрөнгө нь бүртгэлийн гэрчилгээгээр баталгажаагүй учраас "А Холбооны эзэмшилд байгаа байрыг А Чөлөөт Холбооны аймгийн салбарын эзэмшилд балансаас балансад шилжүүлсэн" ИТХ-ын 159-р тогтоолыг хүчингүй болгуулах тухай миний, гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шүүгч шударга бус шийдвэр гаргасанд туйлын их гомдолтой байна.

Иймд давж заалдах гомдлын өгүүлбзр бүрийг сайтар хянан судлан үзэж захиргааны хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 04-р сарын 03-ны өдрийн 10 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн А холбоо гэх сайн дурын байгууллагын дарга Д.Н нь АИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 159-р тогтоолыг хүчингүй болгуулах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10 тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон билээ. Уг суудалтай холбоотой манай аймгийн А Чөлөөт холбоо нь гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцсон билээ.

Мын Улсын Засгийн газартай Баян-Өлгий аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Төрийн өмнөөс ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, чиг үүргийг хэрэгжүүлэх болсноор Төрийн нэрийн өмнөес ажил үйлчилгээ үзүүлэх, эрх бүхий төрийн байгууллага болж хувирсан гэсэн үг.

Аймгийн ИТХ-ын 159-р тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс манай АЧХ ажлын байргүй болж, Төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна.

Нэгэнт эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа учир МУ-ын Засгийн Газрын өгсөн чиглэл, шийдвэрийн дагуу улсаас олгогдох төсөв манай салбарт олгогдож байгаа.

Д.Н нь санхүү төсөвгүй, нийт ахмадыг төлөөлөх эрхгүй, дээд байгууллаггүй мөртлөө дур мэдэн зарлан тунхаглаж, нийт ахмадыг Төрийн нэрийн өмнөөс төлөөлөж байгаа мэтээр илт худал мэдээлэл тарааж, нийгэмд эрх тэгш үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй А байгууллагуудын ажлыг нурааж ахмад настнуудыг үзэл, бодлоор нь хуваах, нэгдмэл байдлыг алдагдуулах хор уршиг бүхий үйл ажиллагааг явуулаж, М Төрийн бодлогын эсрэг сөрөг үг үйлдэл гаргаж яваа нь ахмадуудын дургүйцлийг төрүүлж байна.

Нэгэнт МУ-ын ЗГ-аар бодлогоо тодорхойлож, шийдвэрээ гаргачихаад байхад үл зөвшөөрөх байдлаар ахмад настнуудын эрх ашгийг хохироож, төрийн ажлын залгамж чанарыг алдагдуулж, Төрийн өмнө хариуцлага хүлээдэг манай байгууллагын эрх ашиг хохирч байгаад бид харамсаж байна.

Д.Н нь МАЧХ-ны Баян-Өлгий аймгийн салбарыг Эрх зүйн чадамжгүй субъект биш гэж илт мушгин гуйвуулсан тайлбар бичжээ. Эрх зүйн чадамжгүй субъект гэж ямар хүнийг хэлэхийг хуулинд тайлбарлаж өгсөн байх юм.

Манай байгууллага нь дээрээ Мын А Чөлөөт Холбоо гэсэн дээд байгууллагатай. Аймгийн салбар нь МАЧХ-ны салбар байгууллага бөгөөд тусдаа бие даасан бодлого, өөр үйл ажиллагаа явуулах эрхгүй, зөвхөн төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэж ажиллана гэсэн ойлголт бүхий гэрчилгээнд бичсэн үгийг буруу ташаа тайлбарлажээ.

Асуудлын гол нь бидний хэн байхаас үл шалтгаалан хэнийг Засгийн Газрын сонгосон, хэнд И хүлээлгэж үүрэг хүлээлгэсэн байна тухайн байгууллага үйл ажиллагааг явуулж, ажлаа хийх боломжоор хангагдах ёстой гэдгийг ойлгох нь чухал. Учир нь ийм байгаа тул хууль ёсны эрх ашгаа хамгааллуулах үүднээс биднийг гуравдагч этгээдээр оролцуулахыг хүсэж, өргөдөл гаргасан болно.

Бид ажлаа хэвийн явуулаж, Төр Засгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлмсэр

байна.

Гэтэл хэн ч хүлээн зөвшөөрөхгүй, сайн дурын этгээд өмнөх А хорооны нэрийг өөрчилж түүгээрээ авсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр түрий барьж, өөрийн өмч биш, эзэмших эрхгүй "А ордон" гэх ажлын байрыг хүч түрэн, дур мэдэн ашиглаж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл болох юм.

Иймд эрхэм шүүгчид, хууль ёсны эрх бүхий байгууллага болох АЧХ-ны салбарыг ажиллах боломжоор хангаж, хууль бусаар ашиглаж байгаа Д.Нгтус байрнаас гаргаж, ИТХ-ын 159-р тогтоолыг хэрэгжүүлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн А ордон нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан орон нутгийн

 

өмчид бүртгэлтэй үндсэн хөрөнгө мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д ИТХ нь "... аймаг... сумын өмчийн зүйлийг хүн амаа

төлөөлөн өмчлөгч байна" гэж, 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар .......................................

захиран зарцуулах; 77 дугаар зүйлийн 77.3-д "орон нутгийн өмчийг .... бусдад шилжүүлэх эрхтэй" гэж заасан юм. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77 4-д уг эрхийг Хурлын хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлэхээр тус тус хуульчлан заасан байгаа.

Иймд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 159 дүгээр тогтоол нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр юм.

Уг тогтоолын үндэслэх хэсэгт 27,1 гэснийг 29,1 гэж техникийн алдаа гарсан нь шийдвэрийи агуулгад нөлөөлөөгүй, харин тогтоох хэсэгт нь ".. . А холбооны эзэмшилд байгаа байрыг Мын А чөлөөт холбооны аймгийн салбарын эзэмшилд балансаас балансад шилжүүлсүгэй" гэж тодорхой заасан байгаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан "орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн хөрөнгийг данснаас хасах, бэлтгэх журам"-д орон нутгийн өмчийн эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлж болно гэж тодорхой заасан байгаа.

        Иймд аймгийн А холбооны Тэргүүн гэгч Д.Н-ийн гаргасан гомдол нь ямар ч үндэслэлгүй болно. Аймгийн Иргэдийн Төлөелөгчдийн Хурлаас гарсаи шийдвэр нь хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд орон нутгийн өмчийг ямар байгууллагад шилжүүлж эзэмшүүлэхийг шийдвэрлэсэн болохоос биш төрийн бус байгууллагын дотоод үйл ажиллагаанд холбоогүй юм.

Нөгөө талаар иргэн Д.Н нь А хорооны ээлжит бус чуулган гэгчийг хууль бусаар зохион байгуулж, аймгийн А хороог татан буулгаж, шинээр А байгууллага байгуулсан шийдвэрийг Улсын дэд шүүх аймгийн болон давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон.

Үүнээс үзэхэд аймгийн А холбоо гэх ТББайгууллага байна гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм. Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 76/919 тоот шийдвэрт аймгийн "А ордон -ы барилгын шударга эзэмшигч гэж А хороог тогтоосон учир А холбоонд уг барилга ямар ч холбогдолгүй болох нь нотлогдож байна.

 

А байрыг А холбоо гэгчид эзэмшүүлсэн тухай аймгийн ИТХ-аас ямар нэгэн гарсач шийдвэр байхгүй. Нэгэнт М Улсын Засгийн газар Мын Чөлөөт А холбоотой гэрээ байгуулж, А байгууллагад улсаас өгч байсан төсвийг зарцуулах эрхийг Сангийн яамнаас Чөлөөт А Холбооны салбарын мэдэлд шилжүүлж, зохицуулалт хийсэн учир орон байрны асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэх нь хууль ёсны асуудал болсон юм

 

Иймд хуулийн бүрэн үндэслэлтэй гарсан Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 тоот шийдвэрийг хэвээр нь баталж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнээр захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй байна.

  1. Баян-Өлгий аймгийн А холбоо ТББ-ын 2014 оны 01 дүгээр сарын 20- ны өдөр гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хүлээн авч, шүүгч М.Р захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явуулж байсан боловч шүүгч З.Гүлбарша хэргийг шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 53 дугаар зүйлийн 53.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78, 83 дугаар зүйлийн 83.1-д хэргийг гагцхүү нэг шүүгч буюу шүүхийн нэг бүрэлдэхүүнээр шийдвэрлэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг тухайн шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу томилно. Хэрэв томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд мөн хуваарийн дагуу өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилохоор заажээ.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа шүүгчийг ямар шалтгаанаар өөрчилсөн, түүнийг хэлэлцсэн Шүүгчдийн зөвлөлгөөний тогтоол хэрэгт авагдаагүй байгаа нь дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн буюу хууль бус бүрэлдэхүүнээр захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болох тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл бүрдсэн байна.

  1. Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай дараахь нөхцөл байдлыг тодруулах баримтуудыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд: “Баян-Өлгий аймгийн А хороо” татан буугдсан эсэхтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх талаар баримтыг цуглуулах нь энэ хэргийн нэхэмжлэгч “Баян-Өлгий аймгийн А холбоо” ТББ нь тухайн актын талаар маргах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөхөд шаардлагатай байна.

Мөн маргаан бүхий захиргааны актын “балансаас балансад шилжүүлэх” гэдэг заалт нь уг үл хөдлөх эд хөрөнгийг А чөлөөт холбооны Баян-Өлгий аймгийн салбарын “эзэмшилд эсхүл өмчлөлд” алинд нь шилжүүлсэн утгатайг хариуцагчаас тодруулах, хэрэв өмчлөх эрхийг олгож байгаа бол ямар хуульд үндэслэж ийм шийдвэр гаргасан, хуулиар орон нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг ТББ -д үнэ төлбөргүй шилжүүлэх эрх олгогдсон эсэхийг шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.2, 88.3.4 -т заасныг тус тус удирдлага болгон

ТоГТооХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн

86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.