Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 257

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч, хохирогч А.Мөнхбат, Б.Ишбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Амаржаргалын Мөнхбат, Шавь овогт Балдангийн Ишбаатар нарт холбогдох эрүүгийн  201619000409 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.Мөнхбатын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 3 дугаар гудамж 08 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2006 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Амаржаргалын Мөнхбат /РД:НЮ80082870/

 

Шүүгдэгч Б.Ишбаатарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн 26 дугаар байрны 31 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шавь овогт Балдангийн Ишбаатар, /РД:НЗ68050177/

 

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Мөнхбат нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх Мандал” зоогийн газарт 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.Ишбаатартай таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Ишбаатар нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх Мандал” зоогийн газарт 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А.Мөнхбаттай таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч, хохирогч А.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Б.Ишбаатартай сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Б.Ишбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би А.Мөнхбаттай сайн дураараа эвлэрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч З.Эрдэнэбаатар хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлын газрынхаа хүмүүсийн хамт 17 цагийн үед “Энх Мандал” зоогийн газарт орж хоол захиалсан юм. Тэгээд бид нар зааланд захиалсан хоолоо хүлээгээд сууж байтал гол тогооны өрөөнд хүмүүс чанга дуугараад маргалдаж зодолдоод байх шиг болсон. Тэгэхээр нь би хоол хийдэг өрөөнд нь яваад ортол газраар ус асгачихсан зоогийн газрыг ажиллуудаг Мөнхбат нь Ишбаатар гэдэг залуутай заамдалцаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгачихаад буцаад ширээндээ очоод суусан. Намайг ороход заамдалцаад зогсож байсан. Тэр үедээ бие биенээ цохисон асуудал байхгүй. Тэд нарын хэрүүлийг анзаараагүй. Намайг ороход тэр хоёр намайг таниад чимээгүй болчихсон. Бид тэд нарт “та нар юу болоод байгаа юм бэ больцгоо” гэж хэлээд тэд нарын гарыг нь тавиулж салгачихаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 273 тоот дүгнэлтэнд: А.Мөнхбатын биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгөнд зулгаралт, баруун эгмэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 241 тоот дүгнэлтэнд: Б.Ишбаатарын биед дээд уруулын доод салстын язарсан шарх, зүүн тохой, баруун шуу, зүүн чигчий хуруу, цээжинд зулгаралт, зүүн тохойд хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Мөнхбат нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх Мандал” зоогийн газарт 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.Ишбаатартай таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Ишбаатар нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Энх Мандал” зоогийн газарт 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр А.Мөнхбаттай таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч А.Мөнхбат, Б.Ишбаатар нарын мэдүүлэг, гэрч З.Эрдэнэбаатарын мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 273, 274 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч А.Мөнхбат, Б.Ишбаатар нарын хэрэг бүртгэлтэнд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Мөнхбат, Б.Ишбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч А.Мөнхбат, Б.Ишбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүгдэгч, хохирогч А.Мөнхбат, Б.Ишбаатар нар нь эвлэрч байх тул А.Мөнхбат, Б.Ишбаатар нарт холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шавь овогт Балдангийн Ишбаатар, шүүгдэгч Боржигон овогт Амаржаргалын Мөнхбат нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч Б.Ишбаатар, А.Мөнхбат нар нь сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн А.Мөнхбат, Б.Ишбаатар нарт холбогдох 201619000409 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

            4. А.Мөнхбат, Б.Ишбаатар нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Мөнхбат, Б.Ишбаатар нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                                             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.БУЯНТОГТОХ