Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
               Улсын яллагч: С.*******
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.*******
Шүүгдэгч: Н.*******, Д.*******
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.*******гээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Н Б /РД:............../, Б овогт Д Г нарт холбогдох эрүүгийн 2212....................... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн  хамт  Архангай аймгийн Цэцэрлэг сумын .................. гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Н Б /РД:............../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын ..................... гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Д Г /РД:........../ 
 
Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Д.Г нар бүлэглэж, 2021 оны 03 дугаар сарын 16-ны үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын ..................... гэх газраас зөвшөөрөлгүйгээр 442 ширхэг, 28.1 метр куб хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, ойн санд  5.554.505,8 төгрөгийн хохирол учруулсан, мөн гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 30-95 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 22................... дугаартай эрүүгийн хэргээс:    

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч П.*******ын мэдүүлсэн: “...Хамаатан саданы холбоо байхгүй ээ. Манай сумын иргэд гэдгээр нь танина. Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэн Н.*******, Д.******* нар нь Хужирт багийн Баруун сөрт гэх газраас 6м  мод бэлтгэх эрхийн бичиг байгаль хамгаалагч *******аас авч 6 метрээс илүү мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 5.554.505.8 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна гэж бодож байна, санал хүсэлт байхгүй. Би Н.*******, Д.******* нарын барьсан хашааны шонг буулгуулахаар бензин тосны зардал гарсан, түүнийг холбогдох бичиг баримтыг бүрдүүлж нэхэмжилнэ. Мөн байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 хуу/,
 Иргэний нэхэмжлэгч П.*******ын дахин өгсөн мэдүүлэг: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Манай байгууллагаас Төгөлийн хөндий гэх газар руу тээврийн хэрэгсэлд хийсэн бензиний мөнгө 381.00 төгрөгийн зардал гарсан. Үүнийг нэхэмжлэх болно. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний мэдүүлсэн зүйл үнэн зөв болно…” гэх мэдүүлэг /хх-ийн 144-147 хуу/, Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.*******гийн мэдүүлсэн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр албан ажлаар Цэцэрлэг сумын Хужирт багт явж байхад тус багийн Төгөлийн хөндий гэх газар шургааг модыг их хэмжээгээр  бэлтгэж хашааны шон зоосон байсныг очиж шалгахад Цэцэрлэг сумын иргэн Н.*******, Д. ******* гэх хүмүүс 2021 оны 03 сард шонгийн мод бэлтгэж намар 09 сард бэлтгэсэн шонгоо бэлчээр хамгаалж хашаа барих зорилгоор газарт зоосон байсан. 2.60 метр урттай, гадна талыг нь холтослож цэвэрлэсэн 442 ширхэг хуурай шургааг мод байсан. Тус багийн байгаль хамгаалагч Г.******* гэх хүнээс 2021 оны 03 дугаар сард 6м3 мод бэлтгэж тээвэрлэх, эрхийн бичиг авсан байсан. Би тухайн шургааг модыг ямар газраас хэдэн м3 мод бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй. Н.*******, П.******* нар би байгаль хамгаалагч Г.*******аас мод бэлтгэх гоожин аваад бид хоёр хамт мод тээвэрлэсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 02-05 хуу/, 
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.*******ын мэдүүлэг: “...Нэг нутгийн хүмүүс гэдгээр нь танина, садан төрлийн холбоо байхгүй. Эдгээр хүмүүс галын түлээний эрхийн бичиг авч байсан  2021 оны 03 сарын 15-ны өдөр Д.******* ирж Н.******* ахын хаваржааны өвсний хашааг сэлбэж томруулж барина гэж хэлээд Н.******* гэх хүний нэр дээр 6мЗ хэрэглээний модны эрхийн бичиг бичүүлж авсан. Би эрхийн бичиг авсан *******т эрхийн бичигт Хужирт багийн баруун сөрт гэх газраас ойн цэвэрлэгээний огтлолоор мод бэлтгэнэ гэж бичиж өгөөд газраас заасан хэмжээтэй мод бэлтгэж, мод бэлтгэсэн талбайг цэвэрлэх талаар заавар, зөвлөмж өгч ажилласан. Н.*******т бичиж өгсөн эрхийн бичгийн эх хувь нь тамгийн газрын санхүүтэй тооцоо хийгээд өгчихсөн одоо архивд орсон байх. Тухайн үед би Эрдэнэмандал суман дахь сум дундын ойн ангиас заавар зөвлөгөө, мод бэлтгэх эрхийн бичиг, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ авах ажлаар Эрдэнэмандал суманд 2 хоног ажиллаж байсан учир мод бэлтгэсэн газар дээр нь очиж хяналт тавьж чадаагүй юм. Сүүлд нь би багаар тойрч явахад *******ын гэрийн гадаа 5-6 мЗ орчим шургааг мод холтослоод байж байсан. Тэгэхлээр нь би эрхийн бичигт бичигдсэн модоо авсан байна гэж бодоод явсан. Мод бэлтгэсэн газрыг баруун сөрт гэх газраас бэлтгэсэн гэж бодож байна. Өөр газраас бэлтгэсэн талаар мэдэхгүй байна. Би 2,60 метрийн урттай 442 ширхэг шургааг модыг мЗ-д шилжүүлж бодоход 22.5мЗ мод болно гэж үзэж байна. Иргэн эрхийн бичигт заасан ойн цэвэрлэгээний огтлолоор ойд хуурай үржил шимгүй хатсан модны огтлол хийж мөн унааг модноос мод бэлтгэж болно. Би энэ талаар мэдээгүй харин мэдэж байсан бол тухайн үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх байсан. Сумын тамгын газраас хүмүүс очиж бүх шонг сугалж авахаар очиж 40 ширхэг шон сугалж авсан, бусад нь төглийн хөндийн гэх газарт суулгасан байгаа газар хөлдүү учир байгаа болохоор сугарахгүй байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 хуу/ 
Н.*******ын яллагдагчаар өгсөн: “...Ойлголоо асуух зүйл байхгүй. Би уншиж, бичиж чадна. Архангай аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар анги төгсөж, бага боловсрол эзэмшсэн. Би өмгөөлөгч аваагүй байгаа. Мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулна. Өмгөөлөгч сонгон авсаны дараа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-91 хуу/, 
Н.*******ын яллагдагчаар дахин өгсөн “…Би өмгөөлөгч сонгон авсан. Мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийг оролцуулж мэдүүлэг өгнө. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. гэм буруу дээрээ маргаан байхгүй учир хуульд зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 92-95 / 
Д.*******ын яллагдагчаар өгсөн : “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би уг үйлдэлээ хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй учир  хуульд зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-95 хуу/, 
Д.*******ын яллагдагчаар  дахин өгсөн: “…Ойлголоо асуух зүйл байхгүй. Би уншиж бичиж чадна. Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөж дээд боловсрол эзэмшсэн. Би өмгөөлөгч аваагүй байна. Мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулна. Өмгөөлөгч сонгон авсаны дараа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө…” гэх мэдүүлэг /хх-ийн 100-103 хуу/, 
Д.*******ын яллагдагчаар дахин өгсөн “…Ойлголоо асуух зүйл байхгүй. Би өмгөөлөгч сонгон авсан. Мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийг оролцуулж мэдүүлэг өгнө. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна…” гэх мэдүүлэг /хх-ийн /
2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 
1.    Н.*******, Д.******* нарын хууль бусаар бэлтгэсэн 2,60 метр урттай 442 ширхэг хуурай мод хэдэн м3 мод бэлтгэсэн болох мөн тухайн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь: Хууль бусаар бэлтгэсэн 2,6 метр урттай 442 ширхэг мод нь 28.1144 метр куб бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 5554505.8 төгрөг байна.
2.    Н.*******, Д.******* нарын босоо хуурай 36 ширхэг мод унагааж 2,60 метр урттай 442 ширхэг шургааг модны экологи эдийг засгийн үнэлгээ нь: Босоо хуурай 36 ширхэг мод унагааж 2.6 метр урттай 144 ширхэг шургаагны экологи эдийн засгийн үнэлгээ (8.4889 м3) 1677135 төгрөг байна.
3.    8.4889 м3 шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай мод/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод 1,8 итгэлцүүрээр үржүүлж. Нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1677135.0 төгрөгөөр тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 44-46 ху/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-28, 35-39 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 39 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-34 хуу/
Хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-69 ху, 77-81 хуу/
Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 15 хуу/
Н.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 130 ху/
Д.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 131ху /
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138-139 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 187-188 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.*******,  шүүгдэгч Д.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Н.*******, шүүгдэгч Д.******* нар бүлэглэж  2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн Бор бургас гэх газраас зөвшөөрөлгүйгээр 442 ширхэг, 28.1 метр куб хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, ойн санд 5.554.505,8 төгрөгийн хохирол учруулсан, мөн гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2021 оны 03 дугаар сарын 17-ны үед 30-95 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  
Эрүүгийн 2212000000083 дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.*******, шүүгдэгч Д.******* нар бүлэглэж  2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн Бор бургас гэх газраас зөвшөөрөлгүйгээр 442 ширхэг, 28.1 метр куб хуурай шинэс төрлийн модыг бэлтгэж, ойн санд 5.554.505,8 төгрөгийн хохирол учруулсан, мөн гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2021 оны 03 дугаар сарын 17-ны үед 30-95 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч П.*******ын мэдүүлсэн: “...Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэн Н.*******, Д.******* нар нь Хужирт багийн Баруун сөрт гэх газраас 6м3 мод бэлтгэх эрхийн бичиг байгаль хамгаалагч *******аас авч 6м3-с илүү мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 5.554.505.8 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.*******гийн мэдүүлсэн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр албан ажилаар Цэцэрлэг сумын Хужирт багт явж байхад тус багийн Төглийн хөндий гэх газар шургааг модыг их хэмжээгээр бэлтгэж хашааны шон зоосон байсныг очиж шалгахад Цэцэрлэг сумын иргэн Н.*******, Д. ******* гэх хүмүүс 2021 оны 03 сард шонгийн мод бэлтгэж намар 09 сард бэлтгэсэн шонгоо бэлчээр хамгаалж хашаа барих зорилгоор газарт зоосон байсан. 2.60 метр урттай, гадна талыг нь холтослож цэвэрлэсэн 442 ширхэг хуурай шургааг мод байсан. Тус багийн байгаль хамгаалагч Г.******* гэх хүнээс 2021 оны 03 дугаар сард 6м3 мод бэлтгэж тээвэрлэх, эрхийн бичиг авсан байсан. Би тухайн шургааг модыг ямар газраас хэдэн м3 мод бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй. Н.*******, П.******* нар би байгаль хамгаалагч Г.*******аас мод бэлтгэх гоожин аваад бид хоёр хамт мод тээвэрлэсэн гэж ярьж байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/ мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Г.*******ын мэдүүлсэн: “...Эдгээр хүмүүс галын түлээний эрхийн бичиг авч байсан.  2021 оны 03 сарын 15-ны өдөр Д.******* ирж Н.******* ахын хаваржааны өвсний хашааг сэлбэж томруулж барина гэж хэлээд Н.******* гэх хүний нэр дээр 6м3 хэрэглээний модны эрхийн бичиг бичүүлж авсан. Би эрхийн бичиг авсан *******т эрхийн бичигт Хужирт багийн баруун сөрт гэх газраас ойн цэвэрлэгээний огтлолоор мод бэлтгэнэ гэж бичиж өгөөд газраас заасан хэмжээтэй мод бэлтгэж, мод бэлтгэсэн талбайг цэвэрлэх талаар заавар, зөвлөмж өгч ажилласан. Н.*******т бичиж өгсөн эрхийн бичгийн эх хувь нь тамгийн газрын санхүүтэй тооцоо хийгээд өгчихсөн одоо архивд орсон байх. Тухайн үед би Эрдэнэмандал суман дахь сум дундын ойн ангиас заавар зөвлөгөө, мод бэлтгэх эрхийн бичиг, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ авах ажлаар Эрдэнэмандал суманд 2 хоног ажиллаж байсан учир мод бэлтгэсэн газар дээр нь очиж хяналт тавьж чадаагүй юм. Сүүлд нь би багаар тойрч явахад *******ын гэрийн гадаа 5-6 метрээс орчим шургааг мод холтослоод байж байсан. Тэгэхлээр нь би эрхийн бичигт бичигдсэн модоо авсан байна гэж бодоод явсан. Мод бэлтгэсэн газрыг баруун сөрт гэх газраас бэлтгэсэн гэж бодож байна. Өөр газраас бэлтгэсэн талаар мэдэхгүй байна. Би 2,60 метрийн урттай 442 ширхэг шургааг модыг метр куб-д шилжүүлж бодоход 22.5м куб мод болно гэж үзэж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/ 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-46 ху/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
  
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.*******гээс шүүгдэгч Н.*******, шүүгдэгч Д.******* нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.    
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.*******, шүүгдэгч Д.******* нар нь бүлэглэж хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Н.*******, шүүгдэгч Д.*******ын үйлдлийн улмаас ойн санд 5.554.505,8 /таван сая таван зуун тавин дөрвөн мянга таван зуун тав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 
 Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /5.554.505,8х3=16.663.515 төгрөг /арван зургаан сая зургаан зуун жаран гурван мянга таван зуун арван тав/ төгрөг гэж дүгнэв.   
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 16.663.515 /арван зургаан сая зургаан зуун жаран гурван мянга таван зуун арван тав/ төгрөгийг шүүгдэгч Н.*******, шүүгдэгч Д.******* нараас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. 
     
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
    
    Шүүгдэгч Н.*******,шүүгдэгч Д.******* нар нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.*******ыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэх ял оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч /хх-ийн 196-197 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн  2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, шүүгдэгч  Д.******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч  тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 34, 35  дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 30-95 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Н.*******ын эзэмшлийнх байх тул тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 6.301.174.9 төгрөг, цахилгаан хөрөө 112.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4.777.000 төгрөгийн үнэлгээ бүхий 442 ширхэг, 28.1 метр куб хуурай шинэс модыг тус тус хурааж, гэмт хэргийн улмаас  Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 16.663.517.4 төгрөгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлын үлдэгдэл 5.473.342.5 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Н.Б 2.736.671 төгрөг, шүүгдэгч Д.Г 2.736.671 төгрөгийг тус тус гаргуулж  шийдвэрлэв.    
Шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Д.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг  тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, шүүгдэгч Д.******* нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, энэ хэрэгт шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Д.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 
Мөн шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Д.Г нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 381.000 төгрөгийг /гурван зуун наян нэгэн мянга/ шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Н.Б 190.500 төгрөг, Д.Г190.500 төгрөг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж овогт П М /РД:.............../-д олгох нь зүйтэй байна.  
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                             
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Б овогт Н Б, шүүгдэгч Бовогт Д Г нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 1/нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Г 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.  
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Д.Г нарыг тэнссэн 1 /нэг/  жилийн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 
4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Д.Г нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтын зөрчсөн дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй. 
5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Д.Г нарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 34, 35 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 30-95 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 6.301.174.9 / зургаан сая гурван зуун нэг мянга нэг зуун далан дөрөв/ төгрөг, 112.000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 4.777.000 /дөрвөн сая долоон зуун далан долоо/ төгрөгийн үнэлгээ бүхий 442 / дөрвөн зуун дөчин хоёр/ ширхэг, 28.1 метр куб хуурай шинэс модыг тус тус хурааж  Байгаль орчин уур амьсгалын санд төлөх 16.663.517 / арван зургаан сая зургаан зуун жаран гурван мянга таван зуун арван долоо/ төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлын үлдэгдэл 5.473.342 /таван сая дөрвөн далан гурван мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.Б 2.736.671 / хоёр сая долоон зуун гучин зургаан мянга зургаан зуун далан нэг/ төгрөг, шүүгдэгч Д.Г 2.736.671 / хоёр сая долоон зуун гучин зургаан мянга зургаан зуун далан нэг/ төгрөгийг тус тус гаргуулж байгаль орчны уур амьсгалын санд төлүүлсүгэй.
7.     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б  шүүгдэгч Д.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 381.000 /гурван зуун наян нэгэн мянга/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Н.Б 190.500 / нэг зуун ерэн мянга таван зуу/ төгрөг, Д.Г 190.500/ нэг зуун ерэн мянга таван зуу/  төгрөг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж овогт П М /РД:................./-д олгосугай.
8.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч,  иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
9.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б,  шүүгдэгч Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ