| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/00940/И |
| Дугаар | 102/ШШ2017/01150 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2017/01150
| 2017 оны 04 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2017/01150 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
Хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: ХБНГУлс, Штутгарт хот, Д-70597, Лоффелл гудамжны 10 тоотод байрлах, “Штолл Финансиал Сэрвис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Нарны зам -388, “Гурван сор” ХХК-ийн байранд байрлах, “Гурван сор” ХХК-д холбогдох 264,944,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Штолл Финансиал Сэрвис” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ХБНГУ-ын хуулийн этгээд “Штолл Финансиал Сервис” ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд болох “Гурван Сор” ХХК-тай 2013 оны 6 дугаар сард Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр 2 (хоёр)-н ширхэг “STOLL” маркийн автомат удирдлагатай сүлжмэлийн машиныг 36 сарын хугацаатай түрээслүүлэх, “Гурван сор” ХХК нь түрээсийн төлбөрт улирал бүр 12,080.61 (арван хоёр мянга наян ам доллар жаран нэгэн цент) төлөх, улмаар түрээсийн хугацаа дуусахад гэрээний зүйлийг “Штолл Финансиал Сервис” ХХК-ийн санал болгосон үнээр буюу 6,650 (зургаан мянга зургаан зуун тавь) ам доллараар худалдан авахаар харилцан тохиролцжээ. “Гурван Сор” ХХК эхний хоёр улирлын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлсөн бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс гэрээний үүргээ зохих ёсоор, хугацаанд нь бүрэн төлөх үүргээ гүйцэтгээгүй байдаг. Улмаар: 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 3,400 (гурван мянга дөрвөн зуу) ам доллар 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 3,400 (гурван мянга дөрвөн зуу) ам доллар, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 3,200 (гурван мянга хоёр зуу) ам доллар, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 4,930 (дөрвөн мянга есөн зуун гуч) ам доллар, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5,000 (таван мянга) ам долларыг төлсөн. Харин үүнээс хойш ямар ч төлбөр төлөгдөөгүй байна. Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дууссан бөгөөд гэрээний хугацаанд төлөх байсан төлбөрийн үлдэгдэл нийт 100,876.10 (нэг зуун мянга найман зуун далан зургаан ам доллар арван цент), сүлжмэлийн машиныг худалдан авах үнэ болох 6,650 (зургаан мянга зургаан зуун тавин ам доллар) буюу энэ нь нийт 1,526.10 (нэг зуун арван хоёр мянга таван зуун хорин зургаан ам доллар арван цент) төлбөрийг төлөөгүй байна. Иймд 2013 оны 6-р сард хийгдсэн Санхүүгийн түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болон худалдан авах үнэ нийт 107,526.10 (нэг зуун долоон мянга таван зуун хорин зургаан ам доллар арван цент) ам доллар буюу 264,944,310 (хоёр зуун жаран дөрвөн сая есөн зуун дөчин дөрвөн мянга гурван зуун арав) төгрөгийг хариуцагч “Гурван Сор” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчдын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шүүхэд “Гурван Сор” ХХК-иас 2013 оны 6 дугаар сард байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт 107,526.10 ам.доллар буюу 264,944,310 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн эөешөөрч, 107.526.10 ам доллар буюу 264,944,310 төгрөгийг дараахь хуваарийн дагуу бүрэн төлөхөөр эвлэрэн хэлэлцэв.
Үүнд: 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу16,015,350 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу16,015,350 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу16,015,350 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,526 ам доллар буюу 8,698,710 төгрөг Хариуцагч төлбөрийг бүрэн төлснөөр Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээсэлж байсан сүлжмэлийн машинуудыг өмчлөх эрхтэй болно. Хариуцагч нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох төлсөн 741,350 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр дээр нэмж төлнө. Энэхүү гэрээг 3 (гурав)-н хувь үйлдэх бөгөөд талууд гарын үсэг зурж, тамга дарж, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. Гэрээний хувиудыг талууд болон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх тус бүртээ хадгалах бөгөөд хувиуд нь нэгэн адил хүчинтэй байна. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр болон худалдан авах үнэтэй холбоотой дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болно. Энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан хуваарийн дагуу төлбөр төлсөн баримтууд нь энэ Гэрээний салшгүй нэг хэсэг болно. Энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1,2-т заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй бол гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлнэ”гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Штолл Финансиал Сэрвис” ХХК нь хариуцагч “Гурван сор” ХХК-д холбогдуулан 107,526.10 ам доллар буюу 264,944,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Штолл Финансиал Сэрвис” ХХК нь 107,526.10 ам доллар буюу 264,944,310 төгрөг нэхэмжилснийг хариуцагч “Гурван сор” ХХК нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу16,015,350 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу16,015,350 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу16,015,350 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,526 ам доллар буюу 8,698,710 төгрөг хариуцагч төлбөрийг бүрэн төлснөөр Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээсэлж байсан сүлжмэлийн машинуудын өмчлөх эрхийг шилжүүлэх, хариуцагч нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох төлсөн 741,350 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр дээр төлах, хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй бол гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Штолл Финансиал Сэрвис” ХХК нь 107,526.10 ам доллар буюу 264,944,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Гурван сор" ХХК нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу16,015,350 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу 16,015,350 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу16,015,350 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 6,500 ам доллар буюу16,015,350 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3,526 ам доллар буюу 8,698,710 төгрөг хариуцагч төлбөрийг бүрэн төлснөөр санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээсэлж байсан сүлжмэлийн машинуудын өмчлөх эрхийг шилжүүлэх, хариуцагч нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох төлсөн 741,350 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төлөх, хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй бол гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5- т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,482,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 741,350 төгрөгийг хариуцагч “Гурван сор” ХХК болон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн /2602002965 тоот данс/-аас гаргуулж нэхэмжлэгч “Штолл Финансиал Сэрвис” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6- т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4- т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР