Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01596

 

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 51 дүгээр гудамж, “Петрови” ХХК-ийн байранд байрлах “Ник” ХХК /РД:2075261/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 10 дугаар хороолол, К107 байр, 08 тоотод байрлах “Их орд эко лайн” ХХК /РД:6027059/-д холбогдох 26,594,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 сарын 22-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ник  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Их орд эко лайн” ХХК-ийн 2016 оны 5-р сарын 05-ны өдөр ирүүлсэн албан хүсэлтийн дагуу 2016 оны 5-р сараас 2016 оны 1-р сар хүртэл түлш шатахуун нийлүүлж хамтран ажиллаж ирсэн. 2016 онд манай компани нийт 180,229,200 төгрөгний шатахуун нийлүүлсэнээс,“Их орд эко лайн” ХХК нь 153,634,900 төгрөгний төлбөрийг төлж 26,594,300 төгрөгний төлбөрийг төлөөгүй байна.Үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч 2017 оны 2-р сард төлнө. 2017 оны 4-рсарын 1-ний өдрийн дотор төлнө гэх зэргээр хугацаа хойшлуулсаар өнөөдрийг хүрээд байна. Иймд “Их орд эко лайн” ХХК-иас шатахууны төлбөр 26,594,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Их орд эко лайн” ХХК-ийн төлөөлөгч О.Батаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ник” ХХК-ийн нэхэмжилсэн 26,594,300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ник” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Ник” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Их орд эко лайн” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ник” ХХК нь “Их орд эко лайн” ХХК-д холбогдуулан 26,594,300 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Их орд эко лайн” ХХК-ийн төлөөлөгч О.Батаа нь “Ник” ХХК-ийн нэхэмжилсэн 26,594,300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.