Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01082

 

 

 

2017 оны 04 сарын 17 өдөр

 Дугаар 102/ШШ2017/01082

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 37-39 тоотод оршин суух, Бууч овогт Дандарын Баасанхүү /РД: ЧМ57090210/-ийн

 

Ажилласан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Түмэн-Өлзий нар оролцов.  

                                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Баасанхүүгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваанямын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Баасанхүү цэргээс халагдаж ирээд 1979 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Ногооны 1 дүгээр ангид ногоочноор ажилласан. 1992 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Ногооны 1 дүгээр анги өмч хувьчлалд орж, “Арвижих” хувьцаат компани болж би тийшээ шилжин ногоочноор ажиллаж байгаад 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд нийт 17 жил тус байгууллагад ажилласан байдлыг маань тогтоож өгнө үү. Мөн миний №334679 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг намайг дууддаг нэр болон Баасанням гэж ташаа бичигдсэн байх тул тус дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан болон хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Баасанхүү нь №334679 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг, мөн 1979 оны 12 дугаар сарын 11-нээс 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Ногооны 1 дүгээр анги, “Арвижих” хувьцаат компанид ногоочноор ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Д.Баасанхүү нь Улаанбаатар хотын НК-ын даргын 1979 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 132 дугаар тушаалаар Ногооны 1 дүгээр ангид 1979 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажилласан. Тус анги нь Улаанбаатар хотын АДХГЗ-ны Өмч хувьчлалын комиссын 39 дүгээр тогтоолоор “Арвижих” ХК болон өөрчлөгдсөн тул тус “Арвижих” ХК-ийн ерөнхий захирлын 1992 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1 тоот тушаалаар Д.Баасанхүү нь тус компанид ногоочноор томилогдон ажиллаж байгаад 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдөр чөлөөлөгдсөн болох нь №334679 тоот нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, Архивын Ерөнхий газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1355 тоот тодорхойлолт, Арвижих хувьцаат компанийн 1993 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2 тоот захирлын тушаал, гэрч Ц.Дорж, Б.Түмэнжаргал нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Бууч овогт Дандарын Баасанхүү нь №334679 тоот нийгмийн даатгалын дэвтэр, “Дандар, Баасанням” гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь Оюун өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 45/003261 тоот архивын төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Иймд шүүх дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Баасанхүүгийн 1979 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Ногооны 1 дүгээр анги, “Арвижих” ХК-д тус тус ногоочноор ажиллаж байсан байдлыг,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Бууч овогт Дандарын Баасанхүү нь №334679 тоот нийгмийн даатгалын дэвтэр, “Дандар, Баасанням” гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Баасанхүүгийн 1979 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд Ногооны 1 дүгээр анги, “Арвижих” ХК-д тус тус ногоочноор ажиллаж байсан байдлыг,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Бууч овогт Дандарын Баасанхүү нь №334679 тоот нийгмийн даатгалын дэвтэр, “Дандар, Баасанням” гэх нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.МӨНХТӨР