Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: А.Ш нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овогт А Ш /РД:........../-т холбогдох эрүүгийн 2212................ дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр Орхон  аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй,  ажилгүй, Ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн .................................... тоотод суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. Г овогт А  Ш /РД:.............../ 
 
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн .............................. тоотод хадам эцэг болох З.*******ыг охиноо өмөөрлөө хэмээн зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь нүүрэнд зулгаралт, цээжний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжний урд хэсэгт хэсэгчилсэн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 2212............  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч З.*******ын өгсөн: ...Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай гэр хүргэн А.*******ын хашаанд байдаг юм. 2022 оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед би гэрийнхээ гадаа зогсож байхад хүргэн А.*******ын гэрт эмэгтэй хүн орилохоор нь явж очоод гэрийн хаалгын татсан чинь дотроосоо цоожтой болохоор нь гараараа хаалгыг нь цохисон чинь А.*******ын хүүхэд гэрийнхээ хаалгыг нь онгойлгож өгсөн тэгэхээр нь би яваад ортол А.******* нь эхнэр Г.*******г үснээс гараараа татаад зогсож байсан харин Г.*******гийн нүүрнээс нь цус гарсан уйлаад зогсож байхаар нь би А.*******ыг хувцаснаас нь татаад цааш нь түлхээд *******г дөрвөн хүүхдээ аваад гар гэж хэлсэн тэгсэн А.******* нь миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиж аваад цээж хэсэг рүү мөн адил цохиж аваад араас гараараа боож унагасан тэгэхээр нь боосон гарыг нь хазсан чинь намайг тавьсан. Тэгсэн гаднаас Г.*******, Ш.******* нар нь орж ирээд бид хоёрыг салгахаар нь би босоод гүйгээд гарах гэтэл миний араас А.******* нь устай төмөр сав шидсэн тэгээд бид нар А.*******ыг гэрт нь үлдээгээд гэрийн хаалгыг цоожоор цоожлоод байж байтал А.******* нь байшингийн цонхоороо гарч ирээд дахин намайг зодох гээд байхаар нь зугтаасан удалгүй цагдаа ирээд А.*******ыг ирээд аваад явсан. Тухайн үед толгой хэсэг хөхөрч хавдсан цээжин хэсэг улайсан байсан болохоор эмнэлэгт үзүүлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би А.*******ын гарыг хазсан цээж хэсэг рүү 2-3 удаа цохиж авсан гэхдээ гэмтэл үүсэхээр цохиогүй. Өөрийгөө хянах чадвартай байсан.А.*******ын шидсэн төмөр сав намайг оноогүй учир гэмтэл үүсгээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 хуу/ 

Гэрч Г.*******гийн өгсөн: ... Би 11 дүгээр анги төгссөн. Манай нөхөр байгаа юм. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2022 оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед би 4 хүүхдийн хамт гэртээ хувцас угаагаад байж байхад манай нөхөр А.******* нь гаднаас согтуу Сэрүүн нэртэй 2.5 грамын савтай пиво ганцаараа барьж орж ирээд намайг хаалгаа түгж гэсэн. Тэгэхээр нь би хувцас угааж байна гадаа гаргаж ус асгана гэсэн чинь А.******* нь өөрөө босож очоод хаалгаа түгжээд миний гарнаас барьж аваад чи миний хүүхдүүдийн мөнгийг үрсэн байна гээд миний толгой хэсэг рүү гараараа хоёр удаа цохиж авсан тэгэхээр нь би гэртээ орилсон чинь манай гэрийн үүдэн дээр нэг хүн ирсэн тэгсэн манай хүүхдүүд хаалга онгойлгож өгсөн чинь манай аав З.******* гаднаас орж ирээд манай нөхөр *******ыг чи яахаараа дандаа эхнэр хүүхдүүдээ дээрэлхэж байдаг юм гээд тэр хоёр хоорондоо зодоон цохион хийсэн тэгсэн А.******* нь манай аав З.*******ын толгой хэсэгт гараараа цохиж аваад цээж хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгэхээр нь би хүүхдүүдээ авч гараад аав З.*******ын гэрт нь оруулаад буцаж ээж Р.*******гийн хамт орж аав З.******* нөхөр А.******* хоёрыг зодоон цохион хийж байхад нь салгаад нөхөр А.*******ыг гэрт нь түгжээд аав З.*******ыг гэрт нь оруулах гээд гадаа байж байтал А.******* нь байшингийн цонхоор гарч ирээд гадаа дахиж аав 3.*******ыг цохиж аваад байсан тэгэхээр нь цагдаагийн байгуулага дуудсан юм. Тухайн үед дух хавдсан, баруун нүдний хажууд хавдсан зүүн талын хөмсөгний дээд талд хавдаж хөхөрсөн байсан тул Эрүүл мэндийн төвийн ойрын дуудлагын эмчийг дуудаж үзүүлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Надад А.*******ыг цохиж зодсон асуудал байхгүй. Манай нөхөр А.******* нь аав З.*******ын толгой хэсэг рүү цохиод байсан харин З.******* нь А.*******ын цамцнаас нь бариад газар дээр доороо ороод ноцолдоод байсан. А.******* манай аав З.******* бид гурав л байсан хүүхдүүд аав 3. *******ын гэрт нь байсан. Манайх дөрвөн хүүхэдтэй. 1-11 настай. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 03-05 хуу/ 

Гэрч Ш.*******гийн өгсөн: ... Манай охин Ш.Солонготуяагийн нөхөр байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Надад татгалзах зүйл байхгүй. Би 2022 оны 02 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед гэртээ байхад Г.******* дөрвөн хүүхдээ манай гэрт оруулж ирээд аав З.******* А.******* хоёр зодоон цохион хийгээд байна гээд хэлэхээр нь би Г.*******гийн хамт А.*******ын гэрт ороход З.*******, А.******* хоёр нь газар ноцолдоод байж байсан. Тэгээд Г.******* А.*******ыг татаад цааш нь болгосон чинь З.******* босоод гараад явсан. Өөр зүйл би мэдэхгүй байна. Би буцаад өөрийн гэртээ орсон. Би мэдэхгүй байна. Тухайн үед гэртээ байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/ 

А.*******ын яллагдагчаар өгсөн: ....би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул надад мэдүүлэх зүйл байхгүй хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна ...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 111 дугаартай дүгнэлт:
1.    З.*******ын  биед нүүрэнд зулгаралт, цээжний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, 
хүзүү, цээжний урд хэсэгт хэсэгчилсэн гэмтлүүд тогтоогдлоо.
2.     Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх 
боломжтой.
         3. Уг гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
         4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
         5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 44 хуу/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67 хуу/  
А.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 63 хуу/
              Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 84-86 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн ............................. тоотод хадам эцэг болох З.*******ыг охиноо өмөөрлөө хэмээн зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь нүүрэнд зулгаралт, цээжний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжний урд хэсэгт хэсэгчилсэн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212............... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн .............................. тоотод хадам эцэг болох З.*******ыг охиноо өмөөрлөө хэмээн зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь нүүрэнд зулгаралт, цээжний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжний урд хэсэгт хэсэгчилсэн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч З.*******ын өгсөн: ... хүргэн А.*******ын гэрт эмэгтэй хүн орилохоор нь явж очоод гэрийн хаалгын татсан чинь дотроосоо цоожтой болохоор нь гараараа хаалгыг нь цохисон чинь А.*******ын хүүхэд гэрийнхээ хаалгыг нь онгойлож өгсөн тэгэхээр нь би яваад ортол А.******* нь эхнэр Г.*******г үснээс гараараа татаад зогсож байсан харин Г.*******гийн нүүрнээс нь цус гарсан уйлаад зогсож байхаар нь би А.*******ыг хувцаснаас нь татаад цааш нь түлхээд *******г дөрвөн хүүхдээ аваад гар гэж хэлсэн тэгсэн А.******* нь миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиж аваад цээж хэсэг рүү мөн адил цохиж аваад араас гараараа боож унагасан тэгэхээр нь боосон гарыг нь хазсан чинь намайг тавьсан. Тэгсэн гаднаас Г.*******, Ш.******* нар нь орж ирээд бид хоёрыг салгахаар нь би босоод гүйгээд гарах гэтэл миний араас А.******* нь устай төмөр сав шидсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 хуу/, гэрч Г.*******гийн өгсөн: ... А.******* нь өөрөө босож очоод хаалгаа түгжээд миний гарнаас барьж аваад чи миний хүүхдүүдийн мөнгийг үрсэн байна гээд миний толгой хэсэг рүү гараараа хоёр удаа цохиж авсан тэгэхээр нь би гэртээ орилсон чинь манай гэрийн үүдэн дээр нэг хүн ирсэн тэгсэн манай хүүхдүүд хаалга огойлгож өгсөн чинь манай аав З.******* гаднаас орж ирээд манай нөхөр *******ыг чи яахаараа дандаа эхнэр хүүхдүүдээ дээрэлхэж байдаг юм гээд тэр хоёр хоорондоо зодоон цохион хийсэн тэгсэн А.******* нь манай аав З.*******ын толгой хэсэгт гараараа цохиж аваад цээж хэсэгрүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгэхээр нь би хүүхдүүдээ авч гараад аав З.*******ын гэрт нь оруулаад буцаж ээж Р.*******гийн хамт орж аав З.******* нөхөр А.******* хоёрыг зодоон цохион хийж байхад нь салгаад нөхөр А.*******ыг гэрт нь түгжээд аав З.*******ыг гэрт нь оруулах гээд гадаа байж байтал А.******* нь байшингийн цонхоор гарч ирээд гадаа дахиж аав 3.*******ыг цохиж аваад байсан тэгэхээр нь цагдаагийн байгуулага дуудсан юм. Тухайн үед дух хавдсан, баруун нүдний хажууд хавдсан зүүн талын хөмсөгний дээд талд хавдаж хөхөрсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/,  гэрч Ш.*******гийн өгсөн:...Г.******* дөрвөн хүүхдээ манай гэрт оруулж ирээд аав З.******* А.******* хоёр зодоон цохион хийгээд байна гээд хэлэхээр нь би Г.*******гийн хамт А.*******ын гэрт ороход З.*******, А.******* хоёр нь газар ноцолдоод байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу /Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 111 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бичинхүү нь шүүгдэгч А.*******ын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч А.******* нь хохирогч З.*******ын биед нүүрэнд зулгаралт, цээжний дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний урд хэсэгт хэсэгчилсэн зулгаралт гэмтэл  учруулсан бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 111 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
    
Иймд шүүгдэгч А.*******ын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч А.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 96 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харин, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
 
 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч З.******* нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө”...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 хуу/,хэргийн материалтай танилцахдаа “...санал хүсэлт байхгүй..” гэх /хх-ийн 84ху/ зэргээр  хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч А.*******ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
     Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.*******ыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
1.     Шүүгдэгч Г овогт А Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар 
нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ