| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01880/И |
| Дугаар | 102/ШШ2017/01594 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/01594
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Жалханц хутагт дамдинбазар гудамж, 36и-2-45 тоотод байрлах, “Тришеррөүд” ХХК /РД:5289998/-д холбогдох 3,517,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тришеррөүд” ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 04 дүгээр сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 2,345,000 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл телеегүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна.Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн ерийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаагай гэрээ байгуулан харилцан ойлголцол итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2 т заасан заалтын дагуу “Тришерреүд” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 2,345,000 төгрөг хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан алданги 1,172,500 төгрөг, бүгд 3,517,500 төгрөгийг “Тришеррөүд” ХХК-иас гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү” гэжээ.
Зохигчын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Баянгол дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Тришерреүд” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 2,345,000 алданги 1,172,500 төгрөг, нийт 3,517,500 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс алданги 1,172,500 төгрөгөөс татгалзаж, 2,345,000 төгрөгөөс хариуцагч “Тришерреүд” ХХК нь 1,200,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 1,145,000 төгрөгийг 2017 оны 06 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь “Тришерреүд” ХХК-д холбогдуулан 3,517,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь 3,517,500 төгрөг гагуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,172,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,345,000 төгрөгийг хариуцагч “Тришерреүд” ХХК нь 1,200,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 1,145,000 төгрөгийг 2017 оны 06 сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээ ирүүлсэн байна.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.