Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар  2022/ШЦТ/108

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: 
Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.*******аас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б М /РД:............./-д холбогдох  эрүүгийн 2212.............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн .......... суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  Ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн .................... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б М /РД:.............../ 
 
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь Архангай аймгийн ...................... гэх газарт Ц.*******ыг гэртээ байхад нь  2022 оны 02 дугаар сарын 23-ны шөнийн 2 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож түүний эрүүл мэндэд уруулын доод салстад хэгзэрсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 2212............  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
Хохирогч Ц.*******ын өгсөн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын ....................гэх газарт гэртээ байж байтал гадаа нохой хуцаад байхаар нь би гараад хартал ******* гэрийн гадаа согтуу ирсэн байсан. Мөнх- Эрдэнэ манайд орох гээд байхаар би манайх нялх хүүхэдтэй байна буцаад яв гэж хэлэхэд ******* орно гээд дайраад байхаар нь би гэртээ оруулахгүй гээд түлхтэл шатнаас бид хоёр цуг унасан босож ирээд чи яах гээд байгаа юм бэ гээд намайг бариад авсан. Тэгээд миний уруул хэсэгт гараараа 1 удаа цохисон миний амнаас цус гараад байхаар чи намайг тавь гэж хэлэхэд тавихгүй байсан. Гэрт байсан хүүхдүүдээ дуудахад хүүхдүүд гарч ирээд надаас Мөнх-Эрдэнийг салгаж авсан. Тэгээд ******* гэрлүүгээ явсан. Маргааш өглөө ирээд манай гадаа үлдээгээд явсан малгайгаа авах гээд ирсэн. Би *******д чи миний уруулыг ийм болгосон байна хар гэхэд чи хэлдэг газраа хэл гэж хэлээд яваад өгсөн. Би сумын төвийн эмнэлэгт үзүүлж урууландаа 4 оёдол тавиулсан. Би *******тэй төрөл садны холбоо байхгүй нэг багт хамт амьдардаг хүмүүс байгаа юм. Тухайн үед ******* их согтуу байсан. Өмнө ирж ******* манайд агсан согтуу тавьж байгаагүй. ******* бид хоёрын дунд өр авлага байхгүй. Тухайн үед бид хоёрын хажууд хүн байгаагүй бид хоёр байсан. Миний язарч 4 оёдол тавиулсан тухайн үед толгой өвдөж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна. Миний зүгээс эмчилгээний мөнгө нааш цаашаа явсан зардал мөнгө нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/ 

Гэрч Б.*******гийн өгсөн: ... 2022 оны 02 дугаар сарын 09-ний орой 17 цагийн үед Архангай аймгийн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд өөрөө ирж үзүүлсэн. Биеийн байдал хүндэвтэр байсан. Үзэхэд даралт баруун талдаа 120/80, зүүн талдаа 115/80, пульс 103 байсан. Уруулыг үзэхэд хавдаж язарч, цус их хэмжээгээр гарсан байсан. Уруулыг цэвэрлэж 4 оёдол тавьсан. Эм бичиж зөвлөгөө өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/ 

Гэрч Ж.*******ын өгсөн: ... Би ******* гэх хүн бол миний ээж, ******* гэх хүнийг танина. Төрөл садангийн холбоо байхгүй. 2022 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн үед унтаж байхад гадаа нохой хуцаад байхаар ээж намайг гэрлээ унтраа согтуу хүн ирж байна гэж хэлэхээр нь би гэрлээ унтраасан. Ээж хувцсаа өмсөөд ээж нь аргалаад  явуулъя гээд гарсан. Удалгүй ээж хүүхдүүдээ гараад ирээ намайг зодчихлоо гээд дуудахаар нь гарсан. Гараад хартал ээжийн амнаас их хэмжээгээр цус гарч байсан. Тэгэхээр нь би ээжийг ******* ахаас салгаж авсан. Удалгүй ******* яваад өгсөн. Тухайн үед ******* маш их согтуу байсан. Ээж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, амраах гээд байж байсан. ******* гэх хүн өмнө нь агсам согтуу тавьж байгаагүй.  ******* манайд ирэхдээ ганцаараа байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/ 

Б.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: ... Би уншиж бичиж чадна. Би 8 дугаар ангийн боловсролтой. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрнө. Миний үйлдэлтэй тохирч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би 2022 оны 02 дугаар сарын эхээр санаж байна яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Би Туулант багийн Тариат гэх газарт айлд очиж цай уугаад буцаад мотоцикльтой явж байхад мотоцикль унтраад асахгүй болохоор нь ойрхон гэх айл *******агийнх руу алхаад очиход гэрэлтэй байхаар нь нохойгоо гээд 2-3 удаа хэлэхэд гэрээс Ц.******* гарч ирээд нохойгоо хорьсон. Тэгээд би ******* байна уу намайг хүргээд өгөөч гэхэд байхгүй гэж хэлсэн тэгэхээр нь би гэрт орох гэтэл оруулахгүй байсан. Тэгээд би гар хүрсэн байсан. Би баруун гарын тохой хэсгээрээ уруул хэсэгт нь нэг удаа цохисон. Өөр цохисон зүйл байхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй  ...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаартай дүгнэлт:
1.     Ц.*******ын биед уруулын дотор салстад хэгзэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо 
2.     Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
          3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 
          4.  Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
          5.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27 хуу/
             Б.Мөнх-Эрдэний мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого 2020 он /хх-ийн 53-54 хуу/
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44 хуу/  
Б.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 55 хуу/
Хохирогч Ц.*******ын хохирол болон эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой бинзений  баримтууд /хх-ийн 57 хуу/
              Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 65-66 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь Цэцэрлэг сумын Туулант баг Тариат гэх газарт Ц.*******ыг гэртээ байхад нь  2022 оны 02 дугаар сарын 23-ны шөний 2 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, түүний эрүүл мэндэд уруулын доод салстад хэгзэрсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212.............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.******* нь Цэцэрлэг сумын Туулант баг Тариат гэх газарт Ц.*******ыг гэртээ байхад нь  2022 оны 02 дугаар сарын 23-ны шөнийн 2 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож түүний эрүүл мэндэд уруулын доод салстад хэгзэрсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  хохирогч Ц.*******ын өгсөн:.. орно гээд дайраад байхаар нь би гэртээ оруулахгүй гээд түлхтэл шатнаас бид хоёр цуг унасан босож ирээд чи яах гээд байгаа юм бэ гээд намайг бариад авсан. Тэгээд миний уруул хэсэгт гараараа 1 удаа цохисон миний амнаас цус гараад байхаар чи намайг тавь гэж хэлэхэд тавихгүй байсан. Гэрт байсан хүүхдүүдээ дуудахад хүүхдүүд гарч ирээд надаас Мөнх-Эрдэнийг салгаж авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 06-07, хуу/, гэрч Ж.*******ын өгсөн:...Удалгүй ээж хүүхдүүдээ гараад ирээ намайг зодчихлоо гээд дуудахаар нь гарсан. Гараад хартал ээжийн амнаас их хэмжээгээр цус гарч байсан. Тэгэхээр нь би ээжийг ******* ахаас салгаж авсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/, гэрч Б.*******гийн өгсөн: ... Биеийн байдал хүндэвтэр байсан. Үзэхэд даралт баруун талдаа 120/80, зүүн талдаа 115/80, пульс 103 байсан. Уруулыг үзэхэд хавдаж язарч, цус их хэмжээгээр гарсан байсан. Уруулыг цэвэрлэж 4 оёдол тавьсан. Эм бичиж зөвлөгөө өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/ Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.******* нь шүүгдэгч Б.Мөнх-Эрдэний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.*******ын биед уруулын дотор салстад хэгзэрсэн  гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  
  
Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 73 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч Ц.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгчээс хохирол 181.532 төгрөгийг нэхэмжилсэн /хх-ийн 57 хуу/  нотлох баримт гаргаж өгч, мөрдөн байцаалтын үед шүүгдэгч Б.******* нь  хохиролд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хаан банкны 51............ тоот дансанд 350.000 төгрөгийг төлсөн  /хх-ийн 58 хуу/ байна. Хэргийн материалтай танилцах үед хохирогч Ц.******* нь гомдол санал байхгүй /хх-ийн 66ху/, Архангай аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...хохирлоо бүрэн авсан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 70ху/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
     Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
1.    Шүүгдэгч Б овогт Б М Монгол Улсын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь оногдуулсан торгох ялын 500.000 /таван зуун мянга / төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар 
нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ