Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00990

 

 

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/00990

Улаанбаатар хот

       

     

 

     Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв албаны байранд байрлах, Хас банк ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4-р хороолол, Ард аюуш гудамж, 9А-6 тоотод оршин суух, Боржигон овогт, Пүрэвийн Баатарсүрэн /РД:ЧЖ61100614/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4-р хороолол, Ард аюуш гудамж, 9А-6 тоотод оршин суух, Боржигон овогт, Баатарсүрэнгийн Анхбаяр /РД:УЧ88082315/ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 107,343,721 төгрөг гаргуулах,  Ү-2205020578 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ТЗ-н 62 дугаар байрны 30 тоот хаяг байх 37 мкв талбайтай 3 өрөө орон сууц; Ү-2201031026 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22-дугаар хороо, Хилчин 96 дугаар гудамжны 3 тоот хаягт байх 186,8 м.кв тапбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Ү-2201031027 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 96 дугаар гудамжны 3 тоот хаягт байх 80,6 м.кв тапбайтай үйлчилгээ, хувийн сууцны зориулапттай үл хөдлөх хөрөнгө; 18629311482515 нэгж тапбарын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 96-р гудамжны 3 тоот хаягт байх 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч П.Баатарсүрэн, Б.Анхбаяр нар нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хас банктай барьцаат зээлийн 1030021804 дугаар гэрээ байгуулж 85,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 28.8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Ү-2205020578 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ТЗ-ын 62 байр, 30 тоот 3 өрөө орон сууц,  Ү-2201031026 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, хилчин 96 гудамж 3 тоотын 186.8 м.кв үйлдвэрлэлийн зориулапттай үл хөдлөх; Ү-2201031027 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 96 гудамж 3 тоот 80,6 мкв талбайтай хувийн сууц; Г-0312688 гэрчилгээний дугаартай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчин 96 гудамж 3 тоот 700 м.кв тоотын гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг хөрөнгүүдийг зээлийн гэрээнд барьцаалуулсан. Зээлдэгч П.Баатарсүрэн нь барьцаат зээлийн 1030021804 дугаар гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 78,531.30 төгрөгийг төлөөд, түүнээс хойш зээлийн төлбөрөө огт төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч П.Баатарсүрэн банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Зээлдэгч П.Баатарсүрэн бизнесийн үйл ажиллагаа зогссон байгаа нь цаашид зээл төлөх боломжгүй болоод байна. Зээлдэгч нь хувь хүнээс авах авлагатай уг авлага авбал, зээл төлж хэвийн болгон гэх зэргээр зээл төлөхгүй байх хандлага гаргасаар байна. Иймд 1030021804 дугаар зээлийн гэрээний 5.1, 5.2-д заасныг үндэслэн банкны санаачлагаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр гэрээг цуцалж байна. Төлбөл зохих үндсэн зээл 85,000,000 төгрөг, хүү 22,255,277 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,444 төгрөг, нийт 107,309,721 төгрөг, нотаритаын төлбөр 34,000 төгрөг нийт 107,343,721 төгрөгийг зээлдэгч П.Баатарсүрэнгээс гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү, Мөн барьцаат зээлийн гэрээний 3.2.11-т заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж хүрэхгүй тохиолдолд зээлдэгч П.Баатарсүрэнгийн бусад хөрөнгө, орлогоос барагдуулах  талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Баатарсүрэн, Б.Анхбаяр нарт холбогдох 107,343,721 төгрөгийн иргэний хэрэгт харилцан тохирч эвлэрэхээр болсон. Хас банк” ХХК-ийн зүгээс хариуцагч Баатарсүрэн овогтой Анхбаяраас  татгалзаж  байгаа тул хэргийн хариуцагчаас Б.Анхбаярыг хасч өгнө үү” гэжээ.

 

           Зохигч  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.Баатарсүрэнд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан тул 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14.00 цагийн шүүх хуралдааныг талуудын эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Энэхүү “Эвлэрлийн гэрээ” Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийг удирдлага болгон нэг талаас Хас Банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Тусгай Активийн Хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Батцэнгэл нөгөө тапаас зээлдэгч П.Баатарсүрэн /РД:ЧЖ61100614/ бид харилцан тохиролцож дор дурдсан нөхцлөөр энэхүү гэрээг байгуулж байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагч нараас 107,343,721 /нэг зуун долоон сая гурван зуун гучин мянга долоон зуун хорин нэгэн/ төгрөг гаргуулахаар нэхэмжпэл гаргасан. Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 23, 26-ны өдрүүдэд нийт 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг нэхэмжпэгч талд төлж нэхэмжпэлийн шаардлага 103,843,721 /нэг зуун гурван сая найман зуун дөчин гурван мянга долоон зуун хорин нэгэн/ төгрөг болсон болно. Талууд энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжпэлийн шаардпагын хүрээнд гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр харилцан тохиролцон эвлэрч байгаа болно. Хариуцагч нь нэхэмжпэлийн шаардлага 103,843,721 /нэг зуун гурван сая найман зуун дөчин гурван мянга долоон зуун хорин нэгэн/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2018 оны 4 сарын 25-ны өдрийн дотор доорх эргэн төлөлтийн хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. Үүнд: 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 33,843,721 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож, Ү-2205020578 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ТЗ-н 62 дугаар байрны 30 тоот хаяг байх 37 мкв талбайтай 3 өрөө орон сууц; Ү-2201031026 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 96 дугаар гудамжны 3 тоот хаягт байх 186,8 м.кв тапбайтай үйлдвэрлэлийн зориулапттай үл хөдлөх хөрөнгө; Ү-2201031027 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 96 дугаар гудамжны 3 тоот хаягт байх 80,6 м.кв тапбайтай үйлчилгээ, хувийн сууцны зориулапттай үл хөдлөх хөрөнгө; 18629311482515 нэгж тапбарын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 96 дугаар гудамжны 3 тоот хаягт байх 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгүүдээр  үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрсэн байна.  ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                 

Нэхэмжлэгч “ХасБанк” нь П.Баатарсүрэн, Б.Анхбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107,343,721 төгрөг гаргуулах, Ү-2205020578 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ТЗ-н 62 дугаар байрны 30 тоот хаяг байх 37 мкв талбайтай 3 өрөө орон сууц; Ү-2201031026 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22-дугаар хороо, Хилчин 96 дугаар гудамжны 3 тоот хаягт байх 186,8 м.кв тапбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Ү-2201031027 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 96 дугаар гудамжны 3 тоот хаягт байх 80,6 м.кв тапбайтай үйлчилгээ, хувийн сууцны зориулапттай үл хөдлөх хөрөнгө; 18629311482515 нэгж тапбарын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 96-р гудамжны 3 тоот хаягт байх 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч “Хас банк” ХХК”-ийн нэхэмжилсэн 107,343,721 төгрөгөөс хариуцагч П.Баатарсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 23, 26-ны өдрүүдэд нийт 3,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл 103,843,721 төгрөгийг хариуцагч П.Баатарсүрэн нь дараах байдлаар төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд: 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 33,843,721 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Хариуцагч П.Баатарсүрэн нь дээр дурдсан хувиарын дагуу хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд  барьцааны гэрээ, эвлэрлийн гэрээнд тусгасан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан  байна” гэжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Хас банк”-ийн нэхэмжилсэн 103,843,721 төгрөгийг хариуцагч П.Баатарсүрэн хүлээн зөвшөөрч, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 33,843,721 төгрөг нийт 103,843,721 төгрөгийг тус тус төлж барагдуулж, хариуцагч П.Баатарсүрэн нь дээр дурдсан хувиарын дагуу хугацаандаа төлөөгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд  Ү-2205020578 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ТЗ-н 62 дугаар байрны 30 тоот хаяг байх 37 мкв талбайтай 3 өрөө орон сууц; Ү-2201031026 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22-дугаар хороо, Хилчин 96 дугаар гудамжны 3 тоот хаягт байх 186,8 м.кв тапбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Ү-2201031027 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 96 дугаар гудамжны 3 тоот хаягт байх 80,6 м.кв тапбайтай үйлчилгээ, хувийн сууцны зориулапттай үл хөдлөх хөрөнгө; 18629311482515 нэгж тапбарын дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 96-р гудамжны 3 тоот хаягт байх 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхээр эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Анхбаярт холбогдуулан гаргасан 107,343,721 төгрөг гаругулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, Б.Анхбаярт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 694,669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 347,334 төгрөгийг хариуцагч П.Баатарсүрэнгээс гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.АЗБАЯР