Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01595

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодьцамхаг, “Бодь-Интернэшнл” ХХК-ийн байр “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       

Хариуцагч: Баянгол дүүргийн  4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, энхтайвны өргөнч чөлөө гудамж, 017 байр, 701 тоотод оршин суух, Чимэддоржийн Ганзориг /РД:ЧЕ75061418/-д холбогдох 3,889,273.33 төгрөг гаргуулахыг хүссэн “Голомт” банкны нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч “Голомт” банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Чимэддорж овогтой Ганзориг /ЧЕ75061418/ нь “Хүннү эйр “ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2013 оны 10-р сарын 03-ний өдөр Голомт банктай ЗГ1105081595 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлийг авсан. Мөн 2014 оны 04-р сарын 04-ний өдөр ЗГ/КР/140404001 дугаартай Голомт банкны зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, бүтээгдэхүүний нөхцөлийг тохиролцсноор 1.800.000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг ашиглах болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлдэггүй, ажлаасаа гарсан, шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, улмаар оршин байгаа газар нь тодорхойгүй байх тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан эрэн сурвалжлуулах тухай захирамжийг гаргуулсан. Энэ хугацаанд зээлдэгчийн ар гэртэй холбогдсоноор Зээлдэгчийг Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байгааг тогтоосон бөгөөд Зээлдэгч нь өөрийн төрсөн дүү Чимэддорж овогтой Адилбиш-д зохих итгэмжлэл ирүүлснээр Зээлдэгч буюу хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд тодорхойлогдсон тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Чимэддорж овогтой Ганзоригоос ЗГ1105081595 тоот Зээлийн гэрээний дагуу олгогдсон үндсэн зээлийн үлдэгдэл 2,402,932.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 150.260,48 төгрөг нийт 2,553,192.73 төгрөг, ЗГ/КР/140404001 дугаартай Голомт банкны зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээний ашигласан төлбөр болох 1,336,080.6 төгрөгийг буюу нийт 3,889,273.33  төгрөгийг гаргуулж өгнө үү”  гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Энэхүү эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч талаас Голомт банкийг төлөөлж А.Мандах, хариуцагч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.Адилбиш нар харилцан тохиролцож, талууд эвлэрэн хэлэлцэж байгаа тул давж заалдах шатны гомдол гаргах эрхгүй, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлэх, төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах бөгөөд хувиарыг зөрчсөн тохиолдолд албадан биелүүлэхэд татгалзахгүйгээр харилцан тохиролцов. Үүнд: хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,889,273.33 төгрөгийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 555,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 555,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 555,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 555,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 555,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 555,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 559,273.33 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцов” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Голомт банк”  ХХК нь хариуцагч Ч.Ганзоригт холбогдуулан 3,889,273.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож,  эвлэрэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

 

Үүнд: Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 3,889,273.33 төгрөгийг хариуцагч Ч.Ганзориг  нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 555,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 555,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 555,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 555,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 555,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 555,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 559,273.33 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээ ирүүлсэн байна.  

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.