Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар  2022/ШЦТ/114

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э 
Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан 
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О хөтлүүлж, тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
 
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.*******ээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Н овогт Д Б холбогдох 22.......... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1996 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн ........... төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт  Архангай аймгийн .................гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н овогт Д Б /РД:............/,
 
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.******* Архангай аймгийн ................. гэх газраас  нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  А.*******ы өмчлөлийн, хонинд нь нийлсэн алдуул 5 тооны хургыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *******д зарж, завшсаны улмаас А.*******д 325.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 2212........... дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

Хохирогч А.*******ы өгсөн: “...Би Архангай аймгийн ............................................... гэх газарт өвөлждөг тус багийн иргэн байгаа юм. Би 2021 оны 12 дугаар сарын 31-ны өглөө хонио тоолж үзэхэд манай хонь бүрэн байсан ба түүнээс хойш 2022 оны 01-р сарын 02- ны орой хонио бүртгэж үзэхэд 5 тооны хурга дутуу байсан. Дээрх 5 хурга нь бүгд сэрвээн дээрээ улаан шаргал өнгийн будагтай байсан ба 1 тооны цагаан хошуутай цагаан чихтэй хар хүзүүтэй эвэргүй зөв чих урдаасаа ухам имтэй эр хурга, 1 тооны харлаг зүсмийн зөв чих хойноосоо догол буруу чих урдаасаа догол имтэй охин хурга, 1 тооны хундан зүсмийн, зөв чих урдаасаа ухам имтэй эвэртэй эр хурга, 1 тооны шар халзан зүсмийн зөв чих хойноосоо догол буруу чих урдаасаа догол имтэй эвэртэй эр хурга, 1 тооны хар нүдэн зүсмийн зөв чих хойноосоо догол буруу чих урдаасаа догол имтэй эвэргүй эр хурга нийт 5 тооны 2021 оны хурга тус тус хулгайд алдагдсан. Тэгээд ойр хавийн айлуудын хониор шүүж үзээд олоогүй. Сүүлд нь .................... багийн иргэн О.******* хүмүүст хурганы мөнгө тарааж, хурга худалдаж авч байгаа гэхээр нь гэрт нь очиж асуухад таны хайгаад байгаатай ижил зүс имтэй 5 хургыг танай багийн иргэн Д.******* надад 2022 оны 01-р сарын 01-нд надад хурганы мөнгө авсан өрөндөө авч ирж өгсөн одоо манай хонинд дээрхи 5 тооны хурга байгаа би уг хургануудыг хулгайн хурганууд гэж мэдээгүй гэж байсан. Дээрх 5 тооны хургануудыг би өөрөө харахад манай хулгайд алдсан хурганууд мөн байсан. Энэ талаараа би могой багийн иргэн Д.*******ид хэлэхэд би манай хонинд дээрх 5 тооны хурга нийлсэн байхаар нь танай хурга гэж мэдээгүй О.*******д нэг бүрийг нь 60,000 /жаран мянган төгрөгөөр зарсан намайг уучлаарай гэж байсан. Үүнээс хойш Д.******* манай хулгайд алдсан 5 хургыг төлж барагдуулж намайг хохиролгүй болгосон. Тухайн үед ганцаараа манай 5 тооны хургыг хулгайлсан байсан. Манай хулгайд алдсан дээрх 5 хурга нь бүгд сэрвээн дээрээ улаан шаргал өнгийн будагтай байсан бөгөөд 1 тооны цагаан хошуутай цагаан чихтэй хар хүзүүтэй эвэргүй зөв чих урдаасаа ухам имтэй эр хурга, 1 тооны харлаг зүсмийн зөв чих хойноосоо догол буруу чих урдаасаа догол имтэй охин хурга, 1 тооны хундан зүсмийн, зөв чих урдаасаа ухам имтэй эвэртэй эр хурга, 1 тооны шар халзан зүсмийн зөв чих хойноосоо догол буруу чих урдаасаа догол имтэй эвэртэй эр хурга, 1 тооны хар нүдэн зүсмийн зөв чих хойноосоо догол буруу чих урдаасаа догол имтэй эвэргүй эр хурга нийт 5 тооны хурганууд байсан. Би дээрх хулгайд алдсан хургануудаа зах зээлийн ханшаар үнэлэхдээ тус бүрийг нь 60,000 /жаран мянган/ төгрөгөөр үнэлнэ. Тухайн үед хулгайд алдсан манай хурганууд биеэр том бүгд тарга хүчний хувьд сайн хурганууд байсан. ******* өөрийн гэсэн хонь, ямаа, хурга, ишигтэй тэдний хонь, ямаа, ишиг хурганууд бүгд нэгэн жигд ээмэгтэй. Мөн манайх шиг өнгийн будгаар шинээр сэрвээн дээр нь будаагүй. Манайхаас өөр тэмдэгтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 ху/,

Хохирогч А.*******ы  дахин өгсөн “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний өмчийн хурганууд гэдгийг мэдэхгүй. Мэдэх боломжгүй. Би тухайн 5 тооны хургыг хүнээс авч байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би хохирлоо бүрэн авсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний мэдүүлсэн бүхэн үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуу/

Гэрч У.*******гийн өгсөн “...Би Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн малчин А.******* бол миний нөхөр байгаа юм. Харин Д.Баассандорж манайхтай ойрхон өвөлжиж байгаа нутгийн залуу байгаа юм. Түүнээс төрөл садангийн холбоо байхгүй. Надад татгалзах зүйл үгүй би мэдүүлэг өгнө. Би тухайн өдөр буюу 2021 оны 12-р сарын 31-нд өглөө хонио бүртгэж үзэхэд бүрэн байсан ба сүүлд нь 2022 оны 01-р сарын 02-нд бүртгэж үзэхэд манай хониноос 5 хурга дутуу байсан дээрх хургануудыг өмнө нь манайх айлаас нэг тус бүрийг 60,000 /жаран мянган/ төгрөгөөр худалдаж авсан байсан. Тэгээд ойр хавийн айлуудын хониор 10 гаран хоног хайж, шүүж үзээд олоогүй сүүлд сумын төвөөр хурга худалдаж авч байгаа хүмүүсээс утсаар содон шинж тэмдгээр нь манай нөхөр А.******* асууж үзтэл Хайрхан сумын Өгөөмөр багийн иргэн О.******* гэх мал авч байсан залууд манай багийн иргэн Д.******* нэг тус бүрийг нь 60,000 /жаран мянган/ төгрөгөөр зарсан байсан. Сүүлд нь энэ талаар Д.*******ид хэлтэл манай хонинд танай хурганууд нийлчихсэн байхаар нь би О.*******д зарсан юм би буцааж хургануудыг чинь төлж өгнө гэж байсан. Манайх болон Д.*******ийн хонь хоорондоо нийлэх боломжтой Хайрхан сумын Могой багийн нутаг Хүүш, Их цохио гэх газраар бэлчээрлэдэг. Манайх Д.*******ийнхоос 1 километр зайтай өвөлждөг. Д.*******ийнхоос О.*******гийнх хүртэл 20 гаран километр зайтай байдаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 ху/
            Гэрч О.*******гийн өгсөн “...    Би Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн малчин А.*******, Д.******* гэх хүмүүсийг аль алиныг нь нэг нутгийн хүмүүс гэдгээр нь танина. Түүнээс тухайн хоёр хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. Би Д.******* гэх залуутай 5 хурганы наймаа хийсэн. Өмнө нь би хурга 60,000 /жаран мянган/ төгрөгөөр авна гээд зар тавьчихсан байсан. Тэгээд Д.******* надаас хурга өгнө гээд цувуулаад 300,000 /гурван зуун мянган/ төгрөг авсан тэгээд удахгүй таны хургануудыг авчирч өгнө гэж байсан. 2022 оны 01-р сарын 01-нд намайг гэртээ байж байтал орой 21 цагийн орчимд Д.******* таниас авсан хурганыхаа мөнгөнд өгөх хургаа аваад ирлээ гээд ганцаараа морьтой 5 тооны хурга тууж ирж өгөөд явсан. Үүнээс хойш .................багийн иргэн ******* гэх хүн надтай таараад чи хурга авч байгаа гэсэн чамд сэрвээн дээрээ улаан шаргал өнгийн будагтай 5 тооны хурга зарсан хүн бий юу гэж асуухаар нь би тиймээ надад Хайрхан сумын Могой багийн иргэн Д.******* гэх залуу сэрвээн дээрээ улаан шаргал өнгийн будагтай 5 тооны хурга нэг тус бүрийг нь 60,000 /жаран мянган төгрөгөөр/ нийт 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр зарсан гэж хэлтэл эдгээр хурганууд манай хурганууд байгаа юм. Д.*******той уулзаж байгаад ирж авна гэж хэлээд явсан. Түүнээс хойш би Д.*******той утсаар ярьж чиний надад зарсан 5 хурга А.******* ахын хурга байсан юм бишүү гэж хэлтэл тиймээ би өөрөө А.******* ахтай уулзаж хэлнэ гэж байсан. Би нэг нутгийн хүмүүс учраас Д.*******ийг өөрийн гэсэн малтай хөдөө мал малладаг талаар нь мэднэ. Д.*******ийг 2022 оны 01 дүгээр сарын 01-нд манайд 5 хурга авч ирэхэд нь хаанаас авч ирсэн хэний хурга болох талаар өөрөөс нь асуухад манай хурга байгаа юм би гэрээсээ авч ирсэн гэж байсан. Манайд 2022 оны 01 дүгээр сарын 01-нд Д.*******ийн авч ирсэн 5 хурга бүгд сэрвээн дээрээ улаан шаргал өнгийн будагтай байсан. Цагаан хошуутай цагаан чихтэй хар хүзүүтэй эвэргүй зөв чих урдаасаа ухам имтэй эр хурга, харлаг зүсмийн зөв чих хойноосоо догол буруу чих урдаасаа догол имтэй охин хурга, хундан зүсмийн зөв чих урдаасаа ухам имтэй эвэртэй эр хурга, шар халзан зүсмийн зөв чих хойноосоо догол буруу чих урдаасаа догол имтэй эвэртэй эр хурга, хар нүдэн зүсмийн зөв чих хойноосоо догол буруу чих урдаасаа догол имтэй эвэргүй эр хурга зэрэг нийт 5 тооны хурга байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
          Гэрч *******гээс дахин авсан мэдүүлэг “...Миний хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд 5 тооны хурга өгсөн. Бид хоёрын хооронд хохиролын ямар нэгэн асуудал байхгүй. Учир нь надад 5 тооны хурга өгсөн. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 107-108 хуу/
       Гэрч А.*******ийн өгсөн “...Би Архангай аймгийн Хайрхан    сумын    Могой    багийн малчин А.*******, Д.******* гэх хүмүүсийг аль алиныг нь танина. А.******* бол миний төрсөн аав харин Д.*******ийг бол нэг нутгийн хүмүүс гэдгээр нь танина. Түүнээс төрөл садангийн холбоо байхгүй. Би энэ талаар мэднэ. Тухайн үед би өөрөө хонио харж байсан ба 2021 оны 12-р сарын 31 -нд манай хонь Могой багийн нутаг байшинт гэх газраар бэлчиж байгаад Д.*******ийн хоньтой нийлээд орой бэлчээрээрээ ялгарч байхаар нь би ганцаараа очиж ялгаад хонио гэрлүүгээ тууж явсан орой нь бүрэнхий болчихоор нь тоолж бүртгэлгүй 2 өдрийн дараа хонио бүртгэж үзэхэд манай хониноос 5 хурга дутсан байсан. Тэгээд 2022 оны 01-р сарын 02-ны өглөө Д.*******ийн гэрийн гадаа очиж хонинд нь алдсан 5 тооны хургануудаа шүүж үзтэл дээрх алдагдсан хурганууд байгаагүй. Тухайн үед Д.*******оос хургануудаа асуутал мэдээгүй гэж байсан. Тэгээд би болон миний аав А.******* ойр хавийнхаа айлуудын хониор хайгаад хургануудаа олоогүй. Гэтэл миний аав А.******* сүүлд нь Хайрхан сумын төвд хурга худалдаж авч байгаа О.******* гэх залууд манай алдсан 5 хургийг Д.******* зарсан байна гэж хэлэхээр нь мэдсэн. Сүүлд Д.******* манай алдсан хургануудыг тоогоор нь буцааж өгч манайхыг хохиролгүй болгосон. Манайх болон Д.*******ийн хонь хоорондоо нийлэх боломжтой Хайрхан сумын Могой багийн нутаг Хүүш, Их цохио гэх газраар бэлчээрлэдэг. Манайх Д.*******ийнхоос 1 километр зайтай өвөлждөг тул бэлчээр нэгтэй ойр ойрхон хараад байхгүй бол нийлчих гээд байдаг юм. 2022 оны 12-р сарын 31-ны өдөр Д.*******ийн хонь манай хонь бэлчээрээр нийлээд өөрсдөө салсан байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/ 
       Д.*******ийн яллагдагчаар өгсөн “...Би уншиж бичиж чадахгүй. Үсэглээд муухан уншина. Архангай аймгийн Хайрхан  сумын Ерөнхий боловсролын сургуулийг 9 дүгээр анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал үгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би өмгөөлөгч сонгон авсан байгаа. Мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч Н.*******ыг оролцуулж мэдүүлэг өгнө. Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ойролцоо нутагладаг айлуудын хуц, ухныг авч 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хариулж малласан маллах хугацаанд нэг хуцыг 1 хургаар хариулгын хөлсөнд авна гэж хүмүүстэй тохирсон юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сараас эхлээд хуц хариулгасан айлуудаас хариулгын хөлс болох 1 тооны хургануудаа бөөгнүүлж авсан. Тэгээд ******* ахаас өмнө өөрийн хэрэгцээндээ 5 хурганы мөнгө зээлсэн байсан болохоор оронд нь ******* ахад 5 тооны хурга аваачиж өгсөн юм. Тэгсэн ******* ах ******* ахын хонинд очоод өөрийнхөө 5 тооны хургыг мэдсэн байсан. Тэгээд над дээр ирж асуухлаар нь би ахаа андуураад өгчихсөн байна. Түүнээс таны хурга манай хонинд ирж нийлсэн бол би ******* ахад зарахгүй байх байсан. Үнэндээ би өөрөө мэдээгүй болохоор хуц хариулгын хөлсөнд ирсэн хурганууд юм байх гэж бодоод ******* ахад зарсан юм гэж хэлсэн. Би өөрийн өмчийн халтар шар хээр зүсмийн нас нийлж байгаа “М” үсгэн тамгатай мориор тууж аваачиж өгсөн юм. Би мэдээгүй. Би яг хэзээ хэрхэн яаж нийлсэн талаар мэдэхгүй. Би хуц ухна хариулаад 40, 50-аад тооны хурга авсан. Манай гэрээс *******ы гэр ойролцоогоор 7, 8 километр зайтай байдаг. Би хониных нь нарийн им тэмдгийг сайн мэдэхгүй байна. Надаар хуц ухна хариулгаж байсан. Нэг хургыг 60.000 төгрөгөөр бодож нийт 300.000 төгрөгөөр зарсан юм. Оронд өөр 5 тооны хурга өгсөн. Одоо ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Би хохирогчид учруулсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний мэдүүлсэн бүхэн үнэн зөв ...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-77 хуу/ 

        Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07 ху/,
       Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 08-11 ху/,
Архангай аймгийн ..................багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 82 хуу/,
Дамно ХХК хөрөнгийн даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 40-43 хуу, 55-58 хуу/,
Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 236 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 хуу/,
Нас нийлсэн моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 109-112 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоол /хх-ийн 115-116 хуу/, 
 Д.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 хуу/, 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 119 ху/, 
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 121-122 ху, / зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Д.*******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  А.*******ы өмчлөлийн, хонинд нь нийлсэн алдуул 5 тооны хургыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *******д зарж, завшсаны улмаас А.*******д 325.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Эрүүгийн 2212............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  А.*******ы өмчлөлийн, хонинд нь нийлсэн алдуул 5 тооны хургыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *******д зарж, завшсаны улмаас А.*******д 325.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч А.*******ы өгсөн: “...2022 оны 01-р сарын 02- ны орой хонио бүртгэж үзэхэд 5 тооны хурга дутуу байсан. Дээрх 5 хурга нь бүгд сэрвээн дээрээ улаан шаргал өнгийн будагтай байсан ба 1 тооны цагаан хошуутай цагаан чихтэй хар хүзүүтэй эвэргүй зөв чих урдаасаа ухам имтэй эр хурга, 1 тооны харлаг зүсмийн зөв чих хойноосоо догол буруу чих урдаасаа догол имтэй охин хурга, 1 тооны хундан зүсмийн, зөв чих урдаасаа ухам имтэй эвэртэй эр хурга, 1 тооны шар халзан зүсмийн зөв чих хойноосоо догол буруу чих урдаасаа догол имтэй эвэртэй эр хурга, 1 тооны хар нүдэн зүсмийн зөв чих хойноосоо догол буруу чих урдаасаа догол имтэй эвэргүй эр хурга нийт 5 тооны 2021 оны хурга тус тус хулгайд алдагдсан. Тэгээд ойр хавийн айлуудын хониор шүүж үзээд олоогүй. Сүүлд нь Хайрхан сумын Өгөөмөр багийн иргэн О.******* хүмүүст хурганы мөнгө тарааж, хурга худалдаж авч байгаа гэхээр нь гэрт нь очиж асуухад таны хайгаад байгаатай ижил зүс имтэй 5 хургыг танай багийн иргэн Д.******* надад 2022 оны 01-р сарын 01-нд надад хурганы мөнгө авсан өрөндөө авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 ху/, гэрч У.*******гийн өгсөн: “...хониноос 5 хурга дутуу байсан дээрх хургануудыг өмнө нь манайх айлаас нэг тус бүрийг 60,000 /жаран мянган/ төгрөгөөр худалдаж авсан байсан. Тэгээд ойр хавийн айлуудын хониор 10 гаран хоног хайж, шүүж үзээд олоогүй сүүлд сумын төвөөр хурга худалдаж авч байгаа хүмүүсээс утсаар содон шинж тэмдгээр нь манай нөхөр А.******* асууж үзтэл Хайрхан сумын Өгөөмөр багийн иргэн О.******* гэх мал авч байсан залууд манай багийн иргэн Д.******* нэг тус бүрийг нь 60,000 /жаран мянган/ төгрөгөөр зарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 ху/, гэрч *******гийн өгсөн: “...Би Д.******* гэх залуутай 5 хурганы наймаа хийсэн. Өмнө нь би хурга 60,000 /жаран мянган/ төгрөгөөр авна гээд зар тавьчихсан байсан. Тэгээд Д.******* надаас хурга өгнө гээд цувуулаад 300,000 /гурван зуун мянган/ төгрөг авсан тэгээд удахгүй таны хургануудыг авчирч өгнө гэж байсан. 2022 оны 01-р сарын 01-нд намайг гэртээ байж байтал орой 21 цагийн орчимд Д.******* таниас авсан хурганыхаа мөнгөнд өгөх хургаа аваад ирлээ гээд ганцаараа морьтой 5 тооны хурга тууж ирж өгөөд явсан. Үүнээс хойш Хайрхан сумын Могой багийн иргэн ******* гэх хүн надтай таараад чи хурга авч байгаа гэсэн чамд сэрвээн дээрээ улаан шаргал өнгийн будагтай 5 тооны хурга зарсан хүн бий юу гэж асуухаар нь би тиймээ надад Хайрхан сумын Могой багийн иргэн Д.******* гэх залуу сэрвээн дээрээ улаан шаргал өнгийн будагтай 5 тооны хурга нэг тус бүрийг нь 60,000 /жаран мянган төгрөгөөр/ нийт 300,000 /гурван зуун мянган төгрөгөөр зарсан гэж хэлтэл эдгээр хурганууд манай хурганууд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 ху/, гэрч А.*******ийн өгсөн: “...2022 оны 01-р сарын 02-ны өглөө Д.*******ийн гэрийн гадаа очиж хонинд нь алдсан 5 тооны хургануудаа шүүж үзтэл дээрх алдагдсан хурганууд байгаагүй... Тэгээд би болон миний аав А.******* ойр хавийнхаа айлуудын хониор хайгаад хургануудаа олоогүй. Гэтэл миний аав А.******* сүүлд нь Хайрхан сумын төвд хурга худалдаж авч байгаа О.******* гэх залууд манай алдсан 5 хургыг Д.******* зарсан байна гэж хэлэхээр нь мэдсэн.  ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 ху/, шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 94-96 хуу, 55-57 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдээс ялгагдана. Хулгайлах гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдуул мал завших гэмт хэргийн хувьд бусдын өмч эд хөрөнгийг өөртөө олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж захиран зарцуулсан байдаг. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.*******ээс шүүгдэгч Д.*******ийн  үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.      
Иймд шүүхээс шүүгдэгч Д.******* нь алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Гэмт хэргийн улмаас хохирогч А.*******д 325.000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний  Дамно ХХК-ний  2022 оны 01 дүгэр сарын 02-ны өдрийн дүгнэлтээр /хх-ийн 55-57 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хохирогч А.*******ы хохирлыг төлсөн болох нь А.*******ы өгсөн: “... одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/, байх тул шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Д.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 133 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Бааасандоржид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
    Түүнчлэн шүүгдэгч Д.******* нь Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа бүртгэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн түр оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 5/тав/ сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.100.000 /нэг сая нэг зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий халтар шар хээр зүсмийн морь буюу түүний үнэ 1.100.000 /нэг сая нэг зуу мянга / төгрөгийг шүүгдэгч Д.*******оос гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.   
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдэврлэв. 
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Н овогт Д Б Монгол Улсын Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих мөн өөрийн түр оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 5/тав/ сарын хугацаагаар хориглосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар 
шүүгдэгч  Д.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд  хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 38 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.100.000 /нэг сая нэг зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий халтар шар хээр зүсмийн морь буюу түүний үнэ 1.100.000 /нэг сая нэг зуу/төгрөгийг шүүгдэгч Д.*******оос гаргуулж улсын  орлого болгосугай.
7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, болохыг тус тус дурдсугай.

8.     Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний 
өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ