Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01083

 

 

 

2017 оны 04 сарын 17 өдөр

   Дугаар 102/ШШ2017/01083

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, гонпарк, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 303 дугаар байрны 50 тоот хаягт оршин суух, Мянгад овогт Дуламрагчаагийн Намуун /РД: ЧК87042804/-ийн

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Энхбаярыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа, шүүх хуралдаан нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.                                              

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Д.Намуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Н.Нарангуан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Намуун би А.Энхбаяртай 2012 онд танилцаж, 2014 оноос хамтын амьдралаа эхлүүлж бидний дундаас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.Их-Монгол маань төрсөн. Энхбаяр бид 2 хувийн таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдрах болсон бөгөөд Энхбаяраас хүүхдийн тэтгэлэг, 1 450 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно. Иймд хариуцагч А.Энхбаярыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү. Нэхэмжлэгч Д.Намуун А.Энхбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 1,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн оршин суугаа хаяг дээр байхгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс Д.Намууны нэхэмжлэлтэй хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 1,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагчийг эрэн сурвалжилж олсны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Намуун нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Энхбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ . 

 

А.Энхбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч А.Энхбаярын оршин байгаа хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь  шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/Ш32017/04719 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Энхбаярын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд А.Энхбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг нэхэмжлэгчийн оршин байгаа газрын буюу Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Энхбаярын утас-99045891 болохыг дурадах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,   115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Алтанцэцэгийн Энхбаяр /РД: ЧВ87032516/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан А.Энхбаярыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Намуунаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   М.МӨНХТӨР