Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01593

 

     Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч:  Сүхбаатар дүүрэг, 2 хороо, Чингисийн өргөн чөлөө 11 гудамжид байрлах, “Алтанбулаг трейд” ХХК / РД:2575868/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 хороо, Тээвэрчдийн гудамж-6, Си Си Эс ЭМ Жи Эл ХХК-ийн байр 4 давхар, 405 тоотод байрлах, “Ганьт” ХХК /РД:2084964/-д холбогдох 204,518,191 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Алтанбулаг трейд” ХХК-иас 21,560,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: “Алтанбулаг трейд” ХХК-ийн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч “Ганьт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтайван, О.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэхэмжлэгч “Алтанбулаг трейд” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 393 дугаартай Засгийн газрын “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоолоор Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуулийн концессын гэрээг Алтанбулаг трейд ХХК-тай байгуулахаар зааж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Монгол улсын Боловсрол Шинжлэх ухааны яамтай санамж бичи- байгуулсан. Ингээд Алтанбулаг трейд ХХК нь Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгыг буулгах тухай санхүүгийн тооцоолол гарган нийт ажлын хөлсөнд 232,734,747 төгрөгийн зардал гарах тухай төсвөөр буулгасан болно. Уг Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгыг буулгах ажлын хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34\16 тоот “Мөнх хөх тэнгэрийн элч групп” ХХК-тай  Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгын эргэж хэрэглэхгүй хог хаягдлыг тээвэрлэж хаях ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан тус компанид “Аптанбулаг трейд” ХХК нь нийт 184,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Харин уг л сургуулийг буулгахад иргэж хэрэглэгдэх материалуудыг тээвэрлэн Нийслэлийн өмч, газрын харилцааны газар хүлээлгэн өгсөн. Мөн Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгыг буулгах ажлын хүрээнд хэрэглэсэн шатахууны төлбөрт “Петростар” ХХК-нд 8,069,300 төгрөгийг, “Мобиком корпораци” ХХК-д 536,650  төгрөгийг шилжүүлсэн байдаг. Ингээд “Алтанбулаг трейд” ХХК нь Монгол Улсын Засгийн газраас авсан үүрэг даалгавараа бүрэн биелүүлж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөрөнгө оруулалтын газар 32 дугаар дунд сургуулийн захирал нарыг байлцуулан Барилгын буулгалтын ажлыг хүлээлцсэн акт үйлдэн тус ажлын үр дүнг өөрийн зардлаар 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.  2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Ганьт” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн төслийн зураг төсөл боловсруулах, буулгах, барих, шилжүүлэх концессын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний 1.12.2.ё хэсэгт зааснаар “Ганьт” ХХК нь Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгыг буулгах ажлын төлбөрийг төлөх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл “Алтанбулаг трейд” ХХК-нд “Ганьт” ХХК-иас төлбөрийг өнөө маргаашгүй өгнө гэж худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүргэсэн болно. Монгол улсын Засгийн газар өмнөх концесс эзэмшигч болох “Алтанбулаг трейд” ХХК-иас харилцан тохиролцон татгалзаж, “Ганьт” ХХК-тай концессын гэрээ байгуулсан бөгөөд буулгалтын ажлын төсөвт төлбөрийг “Ганьт” ХХК-иас 100 хувь төлж байж гэрээ хэрэгжих талаар харилцан тохирсон гэрээг байгуулсан. Тус гэрээ нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгыг буулгалтын ажлын төлбөр төлөх гэрээ”-гээр “Алтанбулаг” трейд ХХК-ийн хийсэн ажлын үр дүнг Барилгын хөгжлийн төв, ТӨААТҮГ-ын магадлалын комиссоор дүгнэлт гаргуулж “Алтанбулаг трейд” ХХК-д дүгнэлт гаргуулан “Ганьт” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцсон. “Алтанбулаг трейд” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 29\16 дугаартай албан бичгээр Барилгын хөгжлийн төвд Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилга буулгах ажлын төсвийг хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулж өгөх тухай хүсэлт гаргасан боловч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3\2244 дугаар албан бичг Барилгын хөгжлийн төвөөс шүүхийн журмаар шинжээч томилуулна уу гэсэн хариуг хүргүүлсэн. Ингээд өнөөдрийг хүртэл “Ганьт” ХХК нь “Алтанбулаг трейд” ХХК-д төлөх ёстой төлбөр болох 199,167,860 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөс 10,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 189,167,860 төгрөг, алданги 38,590,243 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй байна. Иймд “Ганьт” ХХК-иас “Алтан булаг трейд” ХХК-д төлөх 189,167,860 төгрөг, гэрээний дагуу төлөх алданги 38,590,243 төгрөг, нийт 227,758,103 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хураамжийн хамтаар гаргуулж өгнө үү ”гэжээ.

Нэхэмжлэгч “Алтанбулаг трейд” ХХК нь нэхэмжлэлийн өөрчилсан шаардлагадаа: “2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 393 дугаартай Засгийн газрын “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай" тогтоолоор Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуулийн концессын гэрээг “Алтанбулаг трейд” ХХК-тай байгуулахаар зааж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Монгол улсын Боловсрол Шинжлэх ухааны яамтай санамж бичиг байгуулсан. Ингээд “Алтанбулаг трейд” ХХК нь Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгыг буулгах тухай санхүүгийн тооцоолол гарган нийт ажпын хөлсөнд 232,734,747 төгрөгийн зардал гарах тухай төсвөөр буулгасан болно. Уг Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгыг буулгах ажлын хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 34\16 тоот “Мөнх хөх тэнгэрийн элч групп” ХХК-тай “Нийслэпийн Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгын эргэж хэрэглэхгүй хог хаягдлыг тээвэрлэж хаях ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан тус компанид “Аптанбулаг трейд” ХХК нь нийт 184,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн. Харин уг сургуулийг буулгахад иргэж хэрэглэгдэх материалуудыг тээвэрлэн Нийслэлийн өмч, газрын харилцааны газар хүлээлгэн өгсөн. Мөн Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгыг буулгах ажлын хүрээнд хэрэглсэн шатахууны төлбөрт “Петростар” ХХК-нд 8,069 300 төгрөгийг, “Мобиком” ХХК-д 536,50 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Ингээд “Алтанбулаг трейд” ХХК нь Монгол Улсын Засгийн газраас авсан үүрэг даалгавараа бүрэн биелүүлж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөрөнгө оруулалтын газар, 32 дугаар дунд сургуулийн захирал нарыг байлцуулан Барилгын буулгалтын ажпыг хүлээлцсэн акт үйлдэн тус ажпын үр дүнг өөрийн зардлаар 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ганьт ХХК нь Монгол Улсын Засгийн газартай “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн төслийн зураг төсөл боловсруулах, буулгах, барих, шилжүүлэх концессын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний 1.12.2.ё хэсэгт зааснаар “Ганьт” ХХК нь Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгыг буулгах ажлын телбөрийг төлөх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл “Алтанбулаг” трейд ХХК-нд “Ганьт” ХХК-иас төлбөрийг өнөө маргаашгүй өгнө гэж худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүргэсэн болно. Монгол улсын Засгийн газар өмнөх концесс эзэмшигч болох “Алтанбулаг трейд” ХХК-иас харилцан тохиролцон татгалзаж, “Ганьт” ХХК-тай концессын гэрээ байгуулсан бөгөөд буулгалтын ажпын  төсөвт төлбөрийг “Ганьт” ХХК-иас 100 хувь төлж байж гэрээ хэрэгжих талаар харилцан тохирцон гэрээг байгуулсан. Тус гэрээ нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгыг буулгалтын ажлын төлбөр төлөх гэрээ”-гээр “Алтанбулаг” трейд ХХК-ийн хийсэн ажлын үр дүнг Барилгын хөгжлийн төв, ТӨААТҮГ-ын магадлалын комиссоор дүгнэлт гаргуулж Алтанбулаг трейд ХХК-д дүгнэлт гаргуулан “Ганьт” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлбөрийг бүрэн төлөхөөр тохиролцсон. “Алтанбулаг трейд” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 29\16 дугаартай албан бичгээр Барилгын хөгжлийн төвд Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгыг буулгах ажлын төсвийг хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулж өгөх тухай хүсэлтээ гаргасан боловч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3\2244 дугаар албан бичгээр Барилгын хөгжлийн төвөөс шүүхийн журмаар шинжээч томилуулна уу гэсэн хариуг хүргүүлсэн. Ингээд өнөөдрийг хүртэл “Ганьт” ХХК нь “Алтанбулаг трейд” ХХК-д төлөх ёстой төлбөр болох 199,167,860 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөс 10,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 189,167,860 төгрөг, алданги 38,590,243 төгрөгийн төлбөрийг огт төлөөгүй байна. Иймд “Ганьт” ХХК-иас “Алтан булаг трейд” ХХК-д төлөх 189,167,860 төгрөг, гэрээний дагуу төлөх алданги 38,590, 243 төгрөг, нийт 227,758,103 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хураамжийн хамтаар гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан болно. Шүүхээс зохигчдын хүсэлтээр томилсон шинжээчийн дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 32 дунд сургуулийн хуучин барилгыг буулгах ажлын хүрээнд хийсэн ажил нь 146,345,461 төгрөгийн ажил хийсэн талаар шинжээчийн дүгнэлт ирсэн тул буулгах ажил хийсэн зардал буюу “Ганьт” ХХК нь “Алтанбулаг трейд” ХХК-д төлөх ёстой төлбөр болох 146,345,461 төгрөгнөөс 10,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 136,345,461 төгрөг, гэрээний алданги хоногт 03 хувиар бодоход 409,036 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 7 сар 15 хоног буюу 225 хоног үржүүлэхээр 92,033,186 төгрөгийг Монгол улсын иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиар бодож, 68,172,730 төгрөг нийт 204,518,191 төгрөг болж байна. Иймд “Ганьт” ХХК-иас “Алтанбулаг трейд” ХХК-д төлөх 204,518,191 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хураамжийн хамтаар гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Ганьт” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Манай “Ганьт” ХХК нь хуучин нэрээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай 2016 оны 05-р сарын 19-ний өдөр “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32-р сургуулийн барилгыг барих-шилжүүлэх Концессын гэрээ”-г байгуулан тус сургуулийн барилгын ажпыг гүйцэтгэж байгаа билээ. Бид уг сургуулийн барилгын ажпыг гүйцэтгэхэд Захиалагч болох хуучин нэрээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газраас манайд хүлээлгэж өгсөн төсөв дээр буулгалтын ажлын төсөвт өртгийн дүн 122,315,155 төгрөг бөгөөд энэхүү буулгалтын ажлын зардалд чулуун суурь буулгах, бетонон суурь буулгах гэх мэт бусад зардлууд багтсан болно гэсэн байсан. Бид гэрээг байгуулсанаас хойш газар шорооны ажлаа гүйцэтгэх гэтэл “Алтанбулаг трейд” ХХК нь 32-р дунд сургуулийн хуучин барилгын дээвэр, хана, шал, цахилгаан, сантехникийн шугамнуудын буулгалтын ажлыг хийсэн боловч чулуут бетонон суурийг буулгалгүй орхисон байсан. Иймээс манай компани Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газарт буулгалтын ажлыг дутуу гүйцэтгэсэн талаар мэдэгдэж үүнийг фото зургаар баталгаажуулсаны үндсэн дээр барилгын ажпаа хугацаанд нь гүйцэтгэхийн тулд “Өвөр залаат” ХХК-иас тээврийн хэрэгсэл, механизмууд түрээсээр авч ажиллуулахаар 2016 оны 06-р сарын 25-ны өдөр №Т-2016/06/25 тоот “Механизм, тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ”-г байгуулсан ба буулгалтын ажлыг 12 хоногийн хугацаанд гүйцэтгэн 100 хувь буулгасан.

4

Text Box: 4 Бид Механизм, тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрт 19,000,000 төгрөг төлөхөөр болсон ч өнөөдрийг хүртэл төлж чадалгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцогдоод явж байгаа бөгөөд жолооч, операторын цалин хөлсөнд 2,560,000 төгрөг төлсөн. Иймд “Алтанбулаг трейд” ХХК-ийн дутуу буулгасан ажпыг гүйцэтгэхэд гарсан зардлууд болох механизм, тээврийн хэрэгслийн түрээсийн төлбөрийн 19,000,000 төгрөг болон жолооч, операторуудын ажлын хөлсөнд төлсөн 2,560,000 төгрөг, нийт 21,560,000 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт “Алтанбулаг трейд” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Алтанбулаг трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ганьт” ХХК-д холбогдох иргэний хэрэгт 2016 оны 12 сарын 09-ний өдөр 227,758,103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг 2017 оны 05 сарын 16-ны өдөр 204,518,191 төгрөг болгон багасгасан. Нэхэмжлэгч “Алтанбулаг трейд” ХХК нь 204,518,191 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дахин 49,518,191 төгрөгөөр багасгаж, хариуцагч “Ганьт” ХХК нь үлдэх 155,000,000 төгрөгийг 2017 оны 07 сарын 01-ний өдрийн дотор “Алтанбулаг трейд” ХХК-д төлж, хариуцагч “Ганьт” ХХК нь 21,560,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч захиалгын албаны зардал, ажлын зардлыг хариуцаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлахаар эвлэрэв” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:           

Нэхэмжлэгч “Алтанбулаг трейд” ХХК нь хариуцагч “Ганьт” ХХК-иас 227,758,103 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 05 сарын 16-ны өдөр багасгаж  204,518,191 төгрөг болгож, “Ганьт” ХХК нь “Алтанбулаг трейд” ХХК-иас 21,560,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Зохигч 2017 оны 05 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч “Алтанбулаг трейд” ХХК нь 204,518,191 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа  49,518,191 төгрөгөөр багасгаж, хариуцагч “Ганьт” ХХК нь үлдэх 155,000,000 төгрөгийг 2017 оны 07 сарын 01-ний өдрийн дотор “Алтанбулаг трейд” ХХК-д төлж, хариуцагч “Ганьт” ХХК нь 21,560,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардалгаасаа татгалзаж, хариуцагч захиалгын албаны зардал, ажлын зардлыг хариуцаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан  байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь: