| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01062/И |
| Дугаар | 102/ШШ2017/01564 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/01564
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагч 44 дүгээр гудамж, 460б тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, 28 настай, Боржигин ургийн овогтой, Мөнх-Очирын Мөнхням /РД:УХ88112040/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хотхон, 39 дугаар байрны 172 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, 32 настай, Цорос ургийн овогтой Гэрэлхүүгийн Цолмон /РД:ЧЖ85050673/-д холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Мөнхням. түүний өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагч Г.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнхням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Мөнхням миний бие Г.Цолмонтой 2005 оны 07 сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 02 сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 03 сарын 28-ны өдөр хүү Ц.Бат-Оргил, 2009 оны 04 сарын 06-ны өдөр хүү Ц.Бат-Учрал нар төрсөн. Г.Цолмон нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон тул цаашид хамтран амьдрах боломж, бид 2010 оноос хойш тусдаа амьдарч байна. Мөн би 2014 оноос өөр хүнтэй тусдаа амьдралтай болсон. Гэрэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. 2 хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдүүддээ хуульд зааснаар тэтгэлвэг гаргуулна. Би шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэхээр хүсэлт гагаан боловч эдгээрээс татгалзаж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.
Хариуцагч Г.Цолмон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьсан бүх зүйл үнэн. 2005 оны 07 сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2007 оны 02 сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 03 сарын 28-ны өдөр хүү Ц.Бат-Оргил, 2009 оны 04 сарын 06-ны өдөр хүү Ц.Бат-Учрал нар төрсөн. Бид 2010 оноос хойш тусдаа амьдарч байна. Би коллежид сурч байхдаа өөр эмэгтэй хүнтэй танилцаж, түүнтэйгээ дотносож хүүхэдтэй болсон. 2012 оны 04 сарын 08-ны өдөр хүүхэд төрсөн. Одоо тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Хоёр хүүхдээ эхийн асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнхням нь хариуцагч Г.Цолмонд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2,500,000 төгрөг гаргуулахаас татгалзсан байна.
Шүүх нэхэмжлэгч М.Мөнхнямын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.Мөнхням, хариуцагч Г.Цолмон нар 2005 оны 07 сарын 21-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хууль ёсоор бүртгүүлсэн болох 0016946 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотаиатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2006 оны 03 сарын 28-ны өдөр хүү Ц.Бат-Оргил, 2009 оны 04 сарын 06-ны өдөр хүү Ц.Бат-Учрал нар төрж, одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан хүү Ц.Бат-Оргил, Ц.Бат-Учрал нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч Хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 4-7 дугаар тал/
Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид гэр бүлийн хамтын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй, тусдаа гэр бүл, хүүхэдтэй болсон зэрэг шалтгаанаас эвлэрэх боломжгүй хэмээн тайлбарлажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.
Гэрлэгчид гэр бүлийн харьцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, эвлэрч амьдрах боломжгүй байх тул нэхэмжлэгч М.Мөнхням, хариуцагч Г.Цолмон нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно” гэжээ.
Нэхэмжлэгч М.Мөнхням нь хүү Ц.Бат-Оргил, Ц.Бат-Учрал нарыг өөрийн асрамжид үлдээж, эцэг Г.Цолмонгоос хүүхдийн тэтгэлэг гаргуулна” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрсөн тул гэрлэгчид хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж, хүү Ц.Бат-Оргил, Ц.Бат-Учрал нарыг эх М.Мөнхнямын асрамжид үлдээж, эцэг Г.Цолмонгоос хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч эд хөрөнгийн талаар өөр шаардлага гаргаагүй, маргаангүй гэснийг дурдав.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2017 оны 02 сарын 10-ны өдрийн 48 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: