Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01091

 

 

 

2017 оны 04 сарын 17 өдөр

    Дугаар 102/ШШ2017/01091

Улаанбаатар хот

 

                                      

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн Иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушын өргөн чөлөөний гудамж, 2 б байрны 69 тоот хаягт оршин суух, Бадрах тайж овогт Цэнгэнбаярын Цэндмаа /РД: УШ94062187/-ийн

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Галсаннямыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэндмаа, шүүх хуралдаан нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.                                          

                                                        ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Ц.Цэндмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цэндмаа миний бие 2011 оны 10 дугаар сард Д.Галсаннямтай тани.игсан бөгөөд бидний дундаас 2013 оны 03 сарын 16-ньгөдөр хүү Г.Цэрэндорж төрсөн юм. Бид тэр үед гэрлэлтээ батлуулаагүй байсан хэдий ч хүүгээ эцэг Д.Галсаннямын нэрээр овоглосон. Би хүүхдээ төрүүлээд 5 сартайгаас нь Д.Галсаннямын гэрт очиж хамт амьдарч эхэлсэн боловч тэр хугацаанд Д.Галсанням нь гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, зөвхөн өөрийн хувийн ашиг сонирхлыг дээдэлж, эцэг хүний үүргээ ухамсарладаггүй байснаас гадна хадам эхийн зүгээс надад сэтгэл санааны дарамт үзүүлдэг байсан. Бид хамтран амьдрахад зан аашны хувьд нийцэхгүй мөн хүү Г.Цэрэндоржид анхаарал халамж тавьдаггүй байсан тул 2014 оны 4 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Д.Галсаннямтай 2013 оны 8 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэл буюу 8 сарын хугацаанд л хамт амьдарсан ба түүнээс хойш би хүү Г.Цэрэндоржийг өөрийн эцэг, эхийн дэмжлэгтэйгээр өсгөж байна. Бид тусдаа амьдарснаас’хойш 2 жил гаруй хугацаа өнгөрөхөд Д.Галсанням нэг ч удаа хүү Г.Цэрэндоржид анхаарал халамж тавьж, тусламж дэмжлэг үзүүлээгүй болно. Миний хүү эцгийн хайр, энэрлийг мэдрэхгүй өсөж, одоо 3 настай цэцэрлэгт явж байгаа бөгөөд энэ хугацаанд хүүгийнхээ хувцас, хоолны мөнгө болон хүүхдээ сурж хүмүүжүүлэх цэцэрлэгт явуулах гэх мэт зардлыг миний бие ганцаараа болгож байна. Миний бие өөрийн санаачлагаар болон бусдын тусламж дэмжлэгтэйгээр Д.Галсаннямтай хэд хэдэн уулзаж хүүгээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх талаар ярилцаж байсан боловч эцэг байх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байгаа учраас хүү Г.Цэрэндоржийг өөрийн асрамжинд үлдээж, хүү Г.Цэрэндоржид тэтгэлэг тогтоолохоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарсан болно. Улмаар тус дүүргийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02742 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 101/Ш32017/03352 дугаар захирамжаар хариуцагч Д.Галсаннямыг шүүхэд ирүүлэхээр "Мэдэгдэх хуудас”-ыг нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, Баянмонгол хороолол 414 дүгээр байр 2 тоот хаягаар хүргүүлэхэд хариуцагч нь уг хаягт бүртгэлтэй боловч оршин сууддаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Иргэн Д.Галсаннямыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Цэндмаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Галсаннямыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

Д.Галсанням нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д.Галсаннямын оршин байгаа хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч нь  шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 101/Ш32017/03352 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Галсаннямын оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Галсаннямыг эрэн сурвалжлах ажиллагааг нэхэмжлэгчийн оршин байгаа газрын буюу Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Галсаннямын утас-99697989 болохыг дурадах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,   115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мужиг овогт Дунгаржавын Галсанням /РД: УШ92032953/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Д.Галсаннямыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цэндмаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХТӨР