| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2022/0160/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/170 |
| Огноо | 2022-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/170
2022 02 09 2022/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч К.Чимгээ,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.М ид яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0041 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэртийн 1-5 тоотод хохирогч Н.Э той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдсаны улмаас түүний нүүр хэсэгт гараараа цохиж, зодож хохирогч Н.Э ын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт, зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, толгой, хуйх, эрүүний баруун доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхд\ээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
- Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Танилцаад 15-16 жил болж байгаа Нацагийн Мижиддоржтой өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн үед утсаар ярьж манай найз над руу залгаад ажлын найз манайд байна чи нэг том ундаа, нэг уух юм аваад ирэх үү гэсэн. Тэгэхээр нь би “тэгье” гээд том ундаа, нэг шил 0.75 хэмжээтэй архи аваад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот Н.М ийн гэрт очсон. Намайг очиход найз гэх хүнтэй нэг шил архи уугаад дуусаж байсан. Тэгээд би нэг жижиг хундагаар 2 удаа амсаад өгсөн. Тухайн үед Мижиддорж болон түүний найз Бааска нилээн согтуу байсан. Тэгээд би Мижиддоржид 50 гарсан хүн байж дандаа зодоон цохион ярьж байхаа боль гэж хэлсэн. Тэгээд ийм зүйлээс болоод маргалдаж Мижиддоржийн найз надад бол огт гар хүрээгүй, намайг 20 гаран минут зодсон. Мижиддоржийн найз Бааска гэх залуу Мижиддоржийг уурлах үед гараад зугтаачихсан. Надад бол гар хүрээгүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаар:
1. Н.Э ын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт, зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, толгой хуйх эрүүний баруун доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
- Яллагдагч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны оройн 22 цагийн үед гэртээ байж байхад манай найз Э нэг шил архи, ундаа бариад ороод ирсэн. Тэгээд манай гэрт Эрдэнэт хотоос найз болох Б ирчихсэн байсан бөгөөд бид 3 тухайн архийг хувааж уусан юм. Тэр үед танил ах болох Н гээс Э мөнгө зээлчихээд өгөөгүй байсан бөгөөд надаас Н ах мөнгөө нэхээд байдаг ба тэр мөнгийг нь өгчихгүй яасан юм бэ? гэхэд над руу уурлаад хулгайч минь гээд бид 2 маргалдаж байгаад би Э-ын нүүрэн хэсэгт нь 1 удаа гараараа цохиод үсдээд орон дээр дараад уурыг нь гаргах гээд дээрээс нь босохгүй дараад байж байсан. Удалгүй би Эрдэнэ-Очирыг тавихад гэрээс гарч яваад цагдаа дагуулаад ороод ирсэн юм... Би 2 найзын хамт 2 шил архи хувааж уусан бөгөөд биеэ авч явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/,
- Н.М ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 24-29/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэртийн 1-5 тоотод хохирогч Н.Э той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдсаны улмаас түүний нүүр хэсэгт гараараа цохиж, зодож хохирогч Н.Э ын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт, зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, толгой, хуйх, эрүүний баруун доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Н.М ид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Н.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Шүхэртийн 1-5 тоотод хохирогч Н.Э той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдсаны улмаас түүний нүүр хэсэгт гараараа цохиж, зодож хохирогч Н.Э ын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт, зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, толгой, хуйх, эрүүний баруун доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
- Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Танилцаад 15-16 жил болж байгаа Нацагийн Мижиддоржтой өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн үед утсаар ярьж манай найз над руу залгаад ажлын найз манайд байна, чи нэг том ундаа, нэг уух юм аваад ирэх үү гэсэн. Тэгэхээр нь би “тэгье” гээд том ундаа, нэг шил 0.75 хэмжээтэй архи аваад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ... тоот Н.М ийн гэрт очсон. Намайг очиход найз гэх хүнтэй нэг шил архи уугаад дуусаж байсан. Тэгээд би нэг жижиг хундагаар 2 удаа амсаад өгсөн. Тухайн үед Мижиддорж болон түүний найз Бааска нилээн согтуу байсан. Тэгээд би Мижиддоржид 50 гарсан хүн байж дандаа зодоон цохион ярьж байхаа боль гэж хэлсэн. Тэгээд ийм зүйлээс болоод маргалдаж Мижиддоржийн найз надад бол огт гар хүрээгүй, намайг 20 гаран минут зодсон. Мижиддоржийн найз Бааска гэх залуу Мижиддоржийг уурлах үед гараад зугтаачихсан. Надад бол гар хүрээгүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороогийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаар:
1. Н.Э ын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дээд уруулын салстад цус хуралт, зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, толгой хуйх эрүүний баруун доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
- Яллагдагч Н.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны оройн 22 цагийн үед гэртээ байж байхад манай найз Э нэг шил архи, ундаа бариад ороод ирсэн. Тэгээд манай гэрт Эрдэнэт хотоос найз болох Б ирчихсэн байсан бөгөөд бид 3 тухайн архийг хувааж уусан юм. Тэр үед танил ах болох Н гээс Э мөнгө зээлчихээд өгөөгүй байсан бөгөөд надаас Н ах мөнгөө нэхээд байдаг ба тэр мөнгийг нь өгчихгүй яасан юм бэ? гэхэд над руу уурлаад хулгайч минь гээд бид 2 маргалдаж байгаад би Э-ын нүүрэн хэсэгт нь 1 удаа гараараа цохиод үсдээд орон дээр дараад уурыг нь гаргах гээд дээрээс нь босохгүй дараад байж байсан. Удалгүй би Эрдэнэ-Очирыг тавихад гэрээс гарч яваад цагдаа дагуулаад ороод ирсэн юм... Би 2 найзын хамт 2 шил архи хувааж уусан бөгөөд биеэ авч явах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/,
- Н.М ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 24-29/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: .
Шүүгдэгч Н.М ид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.М ид оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Н.М ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА