| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/00806/И |
| Дугаар | 102/ШШ2017/01507 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/01507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энгелс гудамж, 34 тоотод оршин суух, Цунцуу ургийн овогтой Пүрэвсамбуугийн Хангарьд /РД:ЕЙ78062233/,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энгелс гудамж, 34 тоотод оршин суух, Их хойд ургийн овогтой Болдын Цолмон /РД:ЧЙ82091909/ нарын нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 59 дүгээр байрны 65 тоотод оршин суух Мазаалай ургийн овогтой Далайн Бөхбаатар /РД:ДП80050315/-т холбогдох 4,648,383.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б.Цолмонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хангарьд, түүний өмгөөлөгч У.Мөнхбат, хариуцагч Д.Бөхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Хангарьд, Б.Цолмон нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: П.Хангарьд, Б.Цолмон нар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүүнжавын гудамж 25-2 дугаар байрны 606 тоот хаягт байрлах 37.89 м.кв 1 өрөө орон сууцаа 12 сарын хугацаатай иргэн Д.Бөхбаатарт хөлслүүлсэн. Хоёр талаас гэрээг хууль ёсны дагуу байгуулсан. Орон сууц хөлслөх гэрээг 2 байдлаар хөлс төлөх журмыг тохирсон. Үүнд 6 сараар төлбөр хийсэн тохиолдолд нэг сарын хөлс 400,000 төгрөг, сар бүр төлбөр төлөх бол нэг сарын 500,000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэрээнд зааснаар боломжит байдлаар ашиглах үүрэг хүлээсэн. Мөн СӨХ-ны болон байрны бусад гарах төлбөрийг төлөх үүрэгтэйгээр гэрээ байгуулсан. Эд хөрөнгө хөлслөх гэрээний гол шинж нь тухайн байрыг зориулалтын дагуу ашигласны төлөө хөлс төлөх ёстой. Гэрээний төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй бол алданги тооцохоор заасан байгаа. Хариуцагч 3 сарын төлбөр төлөөгүй байрыг хаяж явсан. Энэ нь өөрийнх нь мэдүүлгээс харагддаг. Байрыг хаяж яваагүй гэсэн боловч эд хөрөнгөө аваад явсан байсан. Өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг хамгаалах үүднээс хаалганы голыг сольсон. Иймд хөлслөх гэрээний дагуу 2016 оны 03 сараас 2016 оны 08 сарыг дуустал хугацааны төлбөр 2,650,000 төгрөг, алданги 368,350 төгрөг, ашиглалтын зардал 556,033,72 төгрөг, хөлслүүлэгчид учруулсан хохирол 584,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийсэн зардал 90,000 төгрөг, өмгөөллийн хөлс 400,000 төгрөг нийт 4,648,383.72 төгрөгийг хариуцагч Д.Бөхбаатараас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Бөхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би П.Хангарьдын 1 өрөө орон сууцыг 2015 оны 08 сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хөлслөх гэрээ байгуулсан. Амьдарч байх хугацаандаа СӨХ-ны болон байр, цахилгааны мөнгийг 2016 оны 03 сар хүртэл төлсөн. Гэтэл 2016 оны 05 сарын 10-ны үед хөдөө яваад ирэхэд хаалганы цоожны гол солиод бичиг наагаад, яаралтай холбоо барь гэсэн байсан. Утсаар ярихад төлбөрөө гүйцээгээд төлөөд юмаа ав гэсэн. Түүнээс хойш 3, 4 удаа уулзах гээд утсаар ярихад 3,800,000 төгрөг авчирч өг тэгээд дуусгая гэж хэлээд огт уулзаагүй. Миний хувьд нэхэмжилж буй 4,648,383 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2 сарын түрээс 1,000,000 төгрөг, байр, тог, СӨХ-ны төлбөр 500,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг байрны болон бусад зардалд өгөх сонирхолтой байна. Нийт 2,500,000 төгрөг болно. Харин байранд эзгүй хойгуур орж цоожны гол сольсон тул дотор нь байсан эд зүйл, компанийн бичиг баримт зэрэг бусад зүйлүүдийг яаралтай гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Хангарьд, Б.Цолмон нар нь хариуцагч Д.Бөхбаатарт холбогдуулан түрээсийн төлбөр 2,650,000 төгрөг, алданги 368,350 төгрөг, орон сууц ашиглалттай холбоотой гарсан зардал 556,033,72 төгрөг, эд хөрөнгөнд учруулсан хохирол 584,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 90,000 төгрөг, өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсны хөлс 400,000 төгрөг нийт 4,648,383.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч түрээсийн төлбөрт 1,000,000 төгрөг, орон сууц ашиглалттай холбоотой төлбөрт 500,000 төгрөг, бусад зардалд 1,000,000 төгрөг нийт 2,500,000 төгрөг төлөх боломжтой, үлдсэнийг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.Хангарьд, Б.Цолмон нар хариуцагч Д.Бөхбаатартай 2015 оны 08 сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүүнжавын гудамж 25/2 дугаар байрны 606 тоот, 37.89 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай, нэг сарын 500,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулжээ.
Талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан Орон сууц хөлслөх гэрээний агуулгад нийцсэн байх бөгөөд зохигч хэлцэл хийгдсэн тухайд маргах зүйлгүй гэж тайлбарласан тул гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн нь тогтоогдсон гэж үзэв.
Нэхэмжлэгч 2016 оны 03 сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүртэл нийт 6 сарын түрээсийн төлбөр 3,000,000 төгрөгөөс 2016 оны 03 дугаар сарын төлбөрөөс хариуцагч 350,000 төгрөг төлснийг хасч 2,650,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 2 сарын түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг төлнө гэжээ.
Нэхэмжлэгч “...түрээсэлсэн байрны цоожны голыг 2016 оны 05 сард сольсон” гэж, хариуцагч “...2016 оны 05 сарын 16-ны өдөр Сүхбаатар аймаг яваад 05 сарын 25-ны өдөр буцаж ирэхэд цоожны гол сольсон байсан. Түүнээс хойш орж чадаагүй, төлбөрөө төл гээд оруулаагүй” гэж тус тус тайлбарласнаас үзэхэд түрээслэгч түрээсийн орон сууцыг 2016 оны 05 сарын 25-ны өдрөөс хойш ашиглах боломжоор хангаагүй байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасны дагуу хөлслүүлэгч орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлж, хөлслүүлсэн хугацааны буюу 2016 оны 03 сарын 15-ны өдрөөс 2016 оны 05 сарын 25-ны өдөр хүртэл хөлс төлөхийг хариуцагчаас шаардах, хариуцагч 2016 оны 03 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл 150,000 төгрөг, 04 дүгээр сарын хөлс 500,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 25 хоногийн хөлс 416,650 төгрөг нийт 1,066,650 төгрөг төлөх үүргийг хүлээнэ.
Талууд гэрээний 2.3-т хөлс төлөх хугацааг, 3.4-т хөлс төлөх хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтад нийсэн байх тул алданги нийт 143,424 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Дээрхээс дүгнэвэл Орон сууцны хөлс, алданги нийт 1,210,074 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хөлслүүлсэн орон сууцанд байсан эд хөрөнгөнд учруулсан хохирол 584,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэ 90,000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлс 400,000 төгрөг нийт 1,074,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч хариуцагч тус шаардлагын талаар 1,000,000 төгрөгийн төлбөр төлнө гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч маргаагүй болно.
Мөн нэхэмжлэгч орон сууцны цахилгаан, дулаан, СӨХ-ны төлбөр буюу ашиглалтын зардал 556,033,72 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсанаас хариуцагч 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Хариуцагчийн орон сууц түрээсэлсэн хугацааны ашиглалтын зардалд 565,470 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн нь хэрэгт авагдсан төлбөр төлсөн баримтаар нотлогдож байх тул хариуцагч 556,033.72 төгрөгийн зардлыг хариуцна.
Иймд хариуцагч Д.Бөхбаатараас 2,766,107.72 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Хангарьд, Б.Цолмон нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,882,276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: