Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

 

 

 

 

 

 

 

  2022        02          11                                       2022/ШЦТ/193

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,  

улсын яллагч Ц.Батболд,

шүүгдэгч А.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Д д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 03749 0072  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д  нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн яамны урд байрлах автомашины зогсоол дээр автомашин дотор өөрийн нөхөр болох хохирогч Э.О тай гэртээ хоносонгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, толгойн хэсэг рүү гараараа цохих, баруун чих, үснээс зулгааж, цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     - Хохирогч Э.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Өнөөдөр би багшийн дээдийн хажууд Баянгол дүүргийн прокуророос намайг гарч ирэхэд манай эхнэр Д  29-13 УАР улсын дугаартай автомашин хүлээгээд зогсож байсан. Тэгээд би автомашинд нь суутал Д  надад хандаж “чи намайг яаж өдөөд байна, би чамайг өнөөдөр шоронд нь суулгачихаад би өөрөө үхээд өгье” гээд хашгираад байхад нь энэ хавиас холдоод явъя гэх хэлэхэд миний баруун мөр рүү Д  2 гараараа цохиод байсан. Тэгээд тэндээс хөдлөөд баруун эргээд багшийн дээдийн буудал дээр машинтай зогсоод миний толгой, нүүр, гар руу гараараа цохисон. Тэгээд би “чи яасан гээд ингэж байгаа юм бэ?” гэхэд “чи гадуур хонодог хэн бэ” гээд уурласан. Тэгээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, хүнд хөдөө аж ахуйн яамны зүүн талын автомашины зогсоол дээр зогссон. Тэгээд автомашин дотор миний нүүр, толгой руу гараараа цохисон, багалзуурдсан, миний үснээс үсдэж цохисон, миний нүүр рүү нулимсан, тэгээд машины голд байсан нойтон салфеткыг аваад духныхаа хөлсийг арчаад шүлс, амаа арччихаад миний ам руу чихээд байсан тэгээд би цагаад дуудлага өгсөн. Тухайн үед цагдаад дуудлага өгч байхад миний гар утсыг булаацалдаад “намайг чи муу банзал гичий, чамайг шоронд суулгана, ямар овоо пизда вэ” гэх зэргээр намайг доромжилсон. Бид 2 машин дотроо хоёулахнаа байсан... Энэ хүний ааш араншин дийлдэхгүй байна. Би маш их гомдолтой байна. Миний хувийн эрх чөлөөнд маш их халдаж байна. Миний гар утсыг байнгын хянадаг, дуудлага, фейсбүүк зэргийг байнга харж үздэг. Намайг байнга утсаар дарамталдаг, сална, ална гэх зэргээр...”, ...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр миний эхнэр болох Д гийн ковидын шинжилгээний хариу эерэг гарч батлагдсан. Тиймээс би Д г “Халдвар хамгааллын дэглэм барихгүй гадуур явлаа” гэж уурласан. Хэрүүл маргаан, зодоон цохион хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 20-21, 23/,  

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10536 дугаар:

     1. Э.О ын биед баруун чихэнд зулгаралт, цус хуралт, дээд урууланд шарх, цус хуралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

     3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

     4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх дээд уруулд шарх, цус хуралт, доод уруулд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун чихний зулгаралт, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

     5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,

     - Яллагдагч А.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэнд эмчлүүлж байгаад 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эмнэлгээс гарч О тай орой 18 цаг 30 минутын үед Баянгол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын гадна машиндаа хүлээж байгаад уулзсан. Би О тай “яагаад утсаа авахгүй байгаа юм, яагаад гадуур хоноод байгаа юм” гэж хэрэлдээд уурласан мөн чанга орилсон. Машинаа би унаж явсан, тэндээс шууд хөдлөөд хөдөө аж ахуйн яамны баруун хойд хэсэгт байх зогсоол дээр очиж зогссон. О  надад “чамд ямар хамаатай юм, чи миний юу юм” гэж хэлсэн. О  намайг цохичих чи, яахыг харж байгаарай гэж өдөөн хатгасан шинжтэй давтаж хэлсэн. Би О ыг зүүн гарынхаа ар хэсгээр нүүр, чих рүү 2-3 удаа алгадсан. Цохих үедээ би О тай “чи намайг энэнээс илүү зоддог биздээ” гэж хэлсэн. Ингээд удалгүй Отгоо цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа бид 2 бие биедээ юу ч дуугараагүй, цагдаа нарыг хүлээх зуур О  надад “намайг юу хийхийг харж байгаарай, хүнд гар хүрэхээр яадгийг хараарай за” гэж занасан байдалтай хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг 30 минутын үед цагдаа нар ирж бид хоёрыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс рүү авч ирсэн... Баруун хацар бага зэрэг улайж хөхөрсөн, зүүн гуя цохисон хэсгүүд дээр нь хөхөрсөн байсан. Одоо миний биед ямар ч хөхрөлт, улайлт байхгүй. О  өөрөө уучлалт гуйсан. Мөн ковидоос болоод бие өвдөж байсан учир хандаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

     - А.Д гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 38-42/,

     - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/,

     - О.Мөнхдөл, О.Мөнх-Оргил нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 47-48/,

     - А.Д  болон хохирогч Э.О  нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 54-55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Д  нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн яамны урд байрлах автомашины зогсоол дээр автомашин дотор өөрийн нөхөр болох хохирогч Э.О тай гэртээ хоносонгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, толгойн хэсэг рүү гараараа цохих, баруун чих, үснээс зулгааж, цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул А.Д д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             А.Д  нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөдөө аж ахуйн яамны урд байрлах автомашины зогсоол дээр автомашин дотор өөрийн нөхөр болох хохирогч Э.О тай гэртээ хоносонгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр, толгойн хэсэг рүү гараараа цохих, баруун чих, үснээс зулгааж, цохих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

     - Хохирогч Э.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Өнөөдөр би багшийн дээдийн хажууд Баянгол дүүргийн прокуророос намайг гарч ирэхэд манай эхнэр Д  29-13 УАР улсын дугаартай автомашин хүлээгээд зогсож байсан. Тэгээд би автомашинд нь суутал Д  надад хандаж “чи намайг яаж өдөөд байна, би чамайг өнөөдөр шоронд нь суулгачихаад би өөрөө үхээд өгье” гээд хашгираад байхад нь энэ хавиас холдоод явъя гэх хэлэхэд миний баруун мөр рүү Д  2 гараараа цохиод байсан. Тэгээд тэндээс хөдлөөд баруун эргээд багшийн дээдийн буудал дээр машинтай зогсоод миний толгой, нүүр, гар руу гараараа цохисон. Тэгээд би “чи яасан гээд ингэж байгаа юм бэ?” гэхэд “чи гадуур хонодог хэн бэ” гээд уурласан. Тэгээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, хүнд хөдөө аж ахуйн яамны зүүн талын автомашины зогсоол дээр зогссон. Тэгээд автомашин дотор миний нүүр, толгой руу гараараа цохисон, багалзуурдсан, миний үснээс үсдэж цохисон, миний нүүр рүү нулимсан, тэгээд машины голд байсан нойтон салфеткыг аваад духныхаа хөлсийг арчаад шүлс, амаа арччихаад миний ам руу чихээд байсан тэгээд би цагаад дуудлага өгсөн. Тухайн үед цагдаад дуудлага өгч байхад миний гар утсыг булаацалдаад “намайг чи муу банзал гичий, чамайг шоронд суулгана, ямар овоо пизда вэ” гэх зэргээр намайг доромжилсон. Бид 2 машин дотроо хоёулахнаа байсан... Энэ хүний ааш араншин дийлдэхгүй байна. Би маш их гомдолтой байна. Миний хувийн эрх чөлөөнд маш их халдаж байна. Миний гар утсыг байнгын хянадаг, дуудлага, фейсбүүк зэргийг байнга харж үздэг. Намайг байнга утсаар дарамталдаг, сална, ална гэх зэргээр...”, ...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр миний эхнэр болох Д гийн ковидын шинжилгээний хариу эерэг гарч батлагдсан. Тиймээс би Д г “Халдвар хамгааллын дэглэм барихгүй гадуур явлаа” гэж уурласан. Хэрүүл маргаан, зодоон цохион хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17, 20-21, 23/, 

     - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10536 дугаар:

     1. Э.О ын биед баруун чихэнд зулгаралт, цус хуралт, дээд урууланд шарх, цус хуралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

     3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

     4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх дээд уруулд шарх, цус хуралт, доод уруулд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун чихний зулгаралт, цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

     5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,

     - Яллагдагч А.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэнд эмчлүүлж байгаад 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эмнэлгээс гарч О тай орой 18 цаг 30 минутын үед Баянгол, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын гадна машиндаа хүлээж байгаад уулзсан. Би О тай “яагаад утсаа авахгүй байгаа юм, яагаад гадуур хоноод байгаа юм” гэж хэрэлдээд уурласан мөн чанга орилсон. Машинаа би унаж явсан, тэндээс шууд хөдлөөд хөдөө аж ахуйн яамны баруун хойд хэсэгт байх зогсоол дээр очиж зогссон. О  надад “чамд ямар хамаатай юм, чи миний юу юм” гэж хэлсэн. О  намайг цохичих чи, яахыг харж байгаарай гэж өдөөн хатгасан шинжтэй давтаж хэлсэн. Би О ыг зүүн гарынхаа ар хэсгээр нүүр, чих рүү 2-3 удаа алгадсан. Цохих үедээ би О тай “чи намайг энэнээс илүү зоддог биздээ” гэж хэлсэн. Ингээд удалгүй Отгоо цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа бид 2 бие биедээ юу ч дуугараагүй, цагдаа нарыг хүлээх зуур О  надад “намайг юу хийхийг харж байгаарай, хүнд гар хүрэхээр яадгийг хараарай за” гэж занасан байдалтай хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг 30 минутын үед цагдаа нар ирж бид хоёрыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс рүү авч ирсэн... Баруун хацар бага зэрэг улайж хөхөрсөн, зүүн гуя цохисон хэсгүүд дээр нь хөхөрсөн байсан. Одоо миний биед ямар ч хөхрөлт, улайлт байхгүй. О  өөрөө уучлалт гуйсан. Мөн ковидоос болоод бие өвдөж байсан учир хандаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

     - А.Д гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 38-42/,

     - Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/,

     - О.Мөнхдөл, О.Мөнх-Оргил нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 47-48/,

     - А.Д  болон хохирогч Э.О  нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 54-55/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч А.Д  нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: .

            Шүүгдэгч А.Д д эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Д г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Д д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, А.Д  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, А.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА