Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 265

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Солонго

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

хохирогч Ч.Түвшинням,

шүүгдэгч Г.Хүнийхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гунгаагийн Хүнийхүүд холбогдох эрүүгийн  201619000445 тоот хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багт оршин суух, улсаас гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овог Гунгаагийн Хүнийхүү, /РД:НЕ69012970/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Хүнийхүү нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг “Зааны энгэр” гэх газар Ч.Түвшиннямыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Г.Хүнийхүү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би хохирогч Ч.Түвшиннямтай сайн дураараа эвлэрсэн гэв.

 

Хохирогч Ч.Түвшинням шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Г.Хүнийхүүд гомдол саналгүй, бид сайн дураараа эвлэрч байна. Г.Хүнийхүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Ц.Цэцэгсайхан хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Түвшинням адуу сураглаад ирье гээд зүүн хойшоо машинтайгаа явсан. Тэгээд ирэхгүй шөнийн 12 цаг болчихоор нь би хажуу айлынхаа Бямбааг гуйж Хүнийхүүгийн гэрт очсон. Тэгтэл Түвшинням, Хүнийхүүгийн гэрийн гадаа машин дотроо сууж байсан. Түвшиннямын нүүр, ам нь цус болчихсон харагдаж байсан. Би машины түлхүүр хаана байна гэхэд Хүнийхүүд байгаа гэхээр нь би гэр рүү нь орж Хүнийхүүгээс түлхүүр хаана байна гэхэд Хүнийхүү орныхоор гудсыг сөхөж харчихаад өө гадаа байгаа гээд гарч гэрийнхээ араас түмпэн доороос манай машины түлхүүрийг гаргаж өгсөн. Тэгээд би Түвшиннямыг шууд машинд суулгаад аваад гэр рүүгээ явсан. Түвшинням тэр өдөр нь гэртээ 13 цагийн үед архи уусан байсан. Орой адуу сураглана гээд явахдаа архи нь гарчихсан, гайгүй байна гэж би харж байсан. Хүнийхүү, Түвшинням нар өмнө өс хонзон байгаагүй, муудалцаж байгаагүй, манайхаар Хүнийхүү орж гараад явж байдаг, Түвшинням надад яагаад толгойгоо хагалсан талаараа яриагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

Гэрч С.Бямбацэрэн хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед намайг малын саравчны дэргэд байж байхад цагаан өнгийн жижиг машин манай гэрийн гадна маш өндөр хурдтай дахиад ирсэн. Тэгээд Түвшинням гэр рүү орж байсан, би удалгүй гэр рүү ороход Түвшинням манай нөхөр Хүнийхүүтэй баруун талын орон дээр зууралдчихсан, Түвшинням доор нь дээшээ хараад ноцолдож байсан, Түвшинням нь чамайг байхгүй болгоно гээд байсан би тэр хоёрт та хоёр болиоч гэж хэлээд Түвшиннямын араас татахад тэр хоёр ноцолдохоо болисон. Түвшиннямыг духнаас цус гарч байсан, манай нөхөр Хүнийхүү чи яах гэж манайд ирсэн юм бэ гэхэд Түвшинням адуу сурах гэж ирсэн юм гэж байсан. Түвшинням машинаа унаад явна гээд машиндаа суусанаа бууж ирээд Хүнийхүүгийн өмдний халаасыг ухаад та миний машины түлхүүрийг авчихлаа гээж байсан. Хүнийхүү “чи согтуу байж машинтай явбал үхнэ шдээ” гэж хэлж байсан. Тэгээд Түвшинням машиндаа сууж байхад эхнэр нь ирээд машины түлхүүрийг нь аваад машинаа унаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 311 тоот дүгнэлт: Ч.Түвшиннямын биед духанд язарсан шарх духны баруун хэсэг, баруун хөмсөгний гадна хэсэгт, хүзүү, доод урууланд зулгаралт, баруун хөмсөг баруун нүдний доод зовхинд, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг сариунлахгүй гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Хүнийхүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг “Зааны энгэр” гэх газар Ч.Түвшиннямыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Түвшиннямын мэдүүлэг, гэрч С.Бямбацэрэн, Ц.Цэцэгсайхан нарын мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 311 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Хүнийхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Г.Хүнийхүүд холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Ч.Түвшинням нь шүүгдэгч Г.Хүнийхүүтэй эвлэрч байх тул Г.Хүнийхүүд холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гунгаагийн Хүнийхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Түвшинням нь шүүгдэгч Г.Хүнийхүүтэй сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.Хүнийхүүд холбогдох 201619000445 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

            4. Г.Хүнийхүүд авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Хүнийхүүд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

  • ШҮҮГЧ                              Д.БУЯНТОГТОХ