Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2018/ДШМ/46

 

*******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Н.Энхнаран

Прокурор Ч.Мөнхзул

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч З.Нямсүрэн, Ө.Батболд

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч *******, ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдол, прокурор Ч.Мөнхзулын бичсэн эсэргүүцлээр *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1821001910079 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ы *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1981 оны 03 сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:*******/, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Жуковын 3-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 29-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 11 сар 20 хоногийн хорих ялаар шийтгүүлж ялаа эдлээгүй, бие эрүүл гэх.

Цоохорууд овогт ын , Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:/, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 12 сарын 12-ны өдрийн 212 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж биеэр эдэлж ялын хугацаа дуусч суллагдсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 04 сарын 16-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, ялын хугацаа дуусч суллагдсан,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 12 сарын 01-ний өдрийн 143 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 07 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл гэх.

овогт гийн , Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 1979 оны 07 сарын 02-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:/, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.

овогт ийн , Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 03 сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:/, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.

Шүүгдэгч ******* нь *******, *******, *******, нартай 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “ гэх газар нутаглах хохирогч гийн 19 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж бусдад 16.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь ******* *******, *******, нартай 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “ гэх газар нутаглах хохирогч гийн 19 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж бусдад 16.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******, *******, *******, нартай 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “ гэх газар нутаглах хохирогч гийн 19 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж бусдад 16.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******, *******, *******, нартай 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “  гэх газар нутаглах хохирогч гийн 19 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж бусдад 16.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэм хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг “бусдын олон тооны малыг хулгайлсан” гэж дүгнэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Дорнод аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

2/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

3/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

4/ Эрүүгийн хуулийн ерөнхийи ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 /арван нэг/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялаар тогтоож,

5/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 3 жил 11 сар 20 хоногийн, шүүгдэгч *******д оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

6/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 142 /нэг зуун дөчин хоёр/ хоног, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, ******* 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсон болон ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 08 сарын 03-ны өдрөөс эхлэн тус тус тоолж, *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

7/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн уналга болох 1000000төгрөгийн үнэ бүхий халиун зүсмийн 1 тооны адууг хурааж улсын орлого болгож,

8/ Эрүүгийн 1821001910079 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 5700000 төгрөгийг хохирогчид төлсөн ба энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

9/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мал эрж хайсан унааны болон хоолны шууд бус хохирлын 4269100 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч д мэдэгдэж,

10/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар *******ы эзэмшлээс 10 тооны адуу, шүүгдэгч *******ийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Жуковын 03-04 тоотод байрлах 700м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, шүүгдэгч *******ын эзэмшлээс 5 тооны адуу тус тус битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай Прокурорын тогтоолуудаас шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд уналга болгож хэрэглэсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн халиун зүсмийн 1 тооны адуу битүүмжилсэн хэсгийг хэвээр үлдээж, бусад битүүмжлэлийг хүчингүй болгож, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор давж заалдах гомдолдоо:

“Би Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ******* нь “2017 оны 12 сарын сүүлээр оос 500000 төгрөг зээлж авсан. Тухайн үед 500000 төгрөг өгөхдөө гээс авч өглөө гэж хэлж байсан. 2018 оны 01 сарын 27-ны өдрийн үдийн өмнө аймгийн төвд той уулзан “адуу хулгайлж мөнгө олъё” гэж ярилцсан, хаанаас адуу туух талаар тодорхой ярилцаагүй. Мөн өдрийн цагийн орчим харанхуй болох үед би мордож уурхайн цагаан шорооны хойд талд ухаа, хул азаргатай 19 тооны адуу таарахаар нь тасалж тууж болохгүй байсан тул бүгдийг нь баруун тийш аймгийн хойгуур тууж “Овоот”-ын зүүн талаар урагшаа зам гараад аймгаас 10 гаруй км “Хавцал” гэх газрыг чиглэн Хан-Уулын баруугаар урагш нь тууж явсаар шөнө төөрөн ынхоос урагш гарч гийнд очсон. Тэндээ 2 тооны адуу махалснаас би 500000 төгрөгөндөө бодож 1 адуу, бас өглөгтэй гээд 1 адуу өгсөн. Тэгээд ын гадаа ирж 4 тооны адууг барьж үлдээгээд үлдсэн 13 тооны адууг нь би буцааж туугаад гол гарган хойшоо бэлчээрт нь орхисон” гэж үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалт /1-р хавтас 50-51х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр мэдүүлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч ирсэн.

Харин 13 тооны адууг буцааж бэлчээр рүү нь тууж авч явсан талаар *******, *******, гэрч нарын “...үлдсэн адууг туугаад хойшоо чиглээд явсан”, мөн гэрч , хохирогч нарын “...19 тооны адуунаас 13 адуу нь ирсэн, 6 гүү дутуу байсан” гэх мэдүүлгүүд байна.

*******ийн хувьд 19 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан хэдий ч түүний шунахай сэтгэл нь 6 тооны адуун дээр тогтож үлдсэн, 13 тооны адууг өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжтой байсан хэдий ч туйлд нь хүргэлгүй буцаж 10 гаруй км газар тууж гол гарган бэлчээрт нь хүргэсэн үйлдлийг харгалзан үзэхгүй орхигдуулж болохгүй юм. Мөн тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтыг өөрчлүүлэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: “...*******ын хувьд энэ хэрэгт холбоотой талаар мэдүүлгээ гаргасан түүнчлэн тэрээр *******той хулгай хийх асуудлаар ярилцсан боловч хохирогч гийн 19 тооны адууг хулгайлж ир гэсэн бодит тохиролцоо хийсэн зүйл огт байхгүйгээс гадна тууж ирсэн адуунуудаас 4 тооны адуу барьж үлдээн ажиллаж, зарж борлуулахад оролцсон байгаа. Харин *******ийн , нарт адуу өгсөн асуудалд хамааралгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Мөн түүнээс гадна *******ийн тууж ирсэн адуунаас бусдын эд хөрөнгөд шунах сэдэл нь 6 тооны адуун дээр тогтож, үлдсэн 13 тооны адууг буцаан гол гаргаж бэлчээрт нь туун хүргүүлж байгаа явдал бол гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзаж байгаа ойлголт болохын зэрэгцээ 6 адуу хулгайлж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй юм.

...******* нь өөрийн буруугаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлж барагдуулсан, ам бүл 5, эхнэр , 1-10 насны 3 хүүхдийн хамт Баянтүмэн суманд амьдардаг, амьдралын боломж тааруу байгаа зэргийг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, оногдуулах ял хариуцлагыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Эсхүл учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан ялын доод хэмжээ буюу 1 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

Прокурор Ч.Мөнхзул эсэргүүцэлдээ: “...Хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох гэрч , , , нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь хохирогчийн өгсөн мэдүүлгээр давхар батлагдаж, бичгийн бусад баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь шүүгдэгч *******ыг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх түүнчлэн өөрийн гэм бурууг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгийг үнэлж, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдэл нь /хулгайд алдагдсан адууг бусадтай хамтран өөрийнхөө гэрийн гадна махалж, улмаар тэдгээр адууны арьсыг зүсэж аргалын дор нуусан, бусдад зарж борлуулсан/ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогддог бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой байна.

Харин *******ын хувьд нотолгооны хувьд эргэлзээтэй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/212 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч М.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын *******д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “*******ийн хувьд 19 тооны адуу туусан асуудал яригддаг хэдий ч үүнээс 6 тооны адууг махалж 13 тооны адууг буцааж бэлчээрт нь туусан. Гэтэл анхан шатны шүүх энэ асуудлыг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзсан үндэслэл болохгүй гэж үзсэн. Сайн дураар татгалзсан гэж авч үзэхгүй бол хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж санал гаргаж байна. Мөн *******ийн хувьд өөрийн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын ажиллагаанд тодорхой хэмжээгээр дэм болж, үнэн зөвөөр мэдүүлгээ өгч ирсэн байдаг. Мөн өөрийн учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Иймд эдгээр байдлуудыг харгалзан үзэж энэ хүнийг заавал 3 жил хорихгүйгээр, хорих ялыг доош татаж хуульд заасан хамгийн доод ял буюу 1 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна” гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний бие давж заалдах шатны шүүхээс *******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Мөн 13 тооны адууг буцаан бэлчээр рүү нь тууж явсан талаарх мэдүүлэг байгаа. Энэ нь , мөн гэрч , , хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Шүүгдэгч нарын хувьд хэргийн хүсэл сонирхол, өөрөөр хэлбэл шунал хязгаарын хэмжээ нь 6 гүүн дээр тогтсон. Азарга болон бага насны адуунуудыг эргүүлж хөөсөн явдал нь гэмт хэргээс сайн дураар татгалзсан үйлдэл гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэлийн тухайд энэ хэрэг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 байх ёстой. Эрүүгийн хууль бол нийгмийн харилцаанд тулгамдаж байгаа энэ асуудлуудыг хөнгөрүүлж, ялын бодлогын хувьд ч зөөлөрч, ялтай байдал гэх зүйлүүд хасагдаж, энэрэнгүй ёсны зарчмыг баримталсан учраас шүүгдэгчид оногдуулах ял хариуцлагын асуудлыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүх бусдын эд хөрөнгийг хулгайн замаар эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үеэс хулгайн гэмт хэргийг төгссөнд тооцно гэж дүгнэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эдгээр хүмүүс 6 тооны адууг хулгайлж, захиран зарцуулсан. Бусад 13 тооны адууг ямар нэгэн гадны нөлөөгүй, өөрсдөө буцааж бэлчээрт нь аваачсан байгаа. Энэ байдлуудыг гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ үү гэж байгаа юм. …Хэрвээ энэ хүмүүсийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр шийдвэрлэх юм бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн, хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 1 жил хүртэл хорих ял оногдуулах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд байгаа. …Иймд шударга ёсны зарчмаа баримталж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна” гэв.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний хувьд прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаж, тайлбараа гаргасан байгаа. ...Прокурор *******ыг энэ хэрэгт хамтран оролцсон, буруутай байна, тиймээс эрүүгийн хариуцлагад татах үндэслэлтэй байна гэж байгаа юм. Гэтэл ******* огт оролцоогүй гэдгийг мөрдөн байцаалтын, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч шүүгдэгч нар хэлсэн. Тиймээс *******ыг гэм буруутайд тооцуулахаар эсэргүүцэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон. Өөрөөр хэлбэл, *******, ******* нар бусдын малыг хулгайлж, мөнгөтэй болох талаараа урьдчилан ярилцаж, дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогддог. Гэтэл Х.ы шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгийг үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Бат-Эрдэнэ, Батсуурь, Ганзориг, Мөнх-Од нарын мэдүүлгээр дээрх хулгайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж үзэж байна. …Иймд бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч*******, *******, *******, *******,  нар нь 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “ гэх газар нутаглах хохирогч гийн 19 тооны адууг буюу бусдын олон тооны малыг хулгайлж бусдад 16.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарыг хохирогч гийн 19 тооны адууг хулгайлж бусдад 16.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан хохирогч , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулж,

Шүүгдэгч *******, ******* нарыг энэ гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэж хамтран оролцсон гэх байдлыг эргэлзээгүй, хангалттай нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэн шүүгдэгчид ашигтайгаар буюу мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэдэнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх заалтыг зөрчөөгүй байна.

Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор нар нь давж заалдах гомдолдоо “… 19 тооны адуу туусан асуудал яригддаг хэдий ч үүнээс 6 тооны адууг махалж 13 тооны адууг буцааж бэлчээрт нь туусан. Энэ асуудлыг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзах үндэслэл болохгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ө.Батболд, З.Нямсүрэн нар нь давж заалдах гомдолдоо “Шүүгдэгч нарын хувьд хэргийн хүсэл сонирхол, өөрөөр хэлбэл шунал хязгаарын хэмжээ нь 6 гүүн дээр тогтсон. Азарга болон бага насны адуунуудыг эргүүлж хөөсөн явдал нь гэмт хэргээс сайн дураар татгалзсан үйлдэл гэж үзэж байна” гэж тус тус дурджээ.

Хулгайлах гэм хэргийн хувьд гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг нууцаар авч өөрийн эзэмшилд оруулсан шинжтэй байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзах гэдэг нь гэмт этгээд төлөвлөсөн үйлдлээ хэрэгжүүлэхэд ямар ч саадгүй, бүх талаар боломжтой гэдгийг ойлгож байгаа хэр нь уг гэмт ажиллагаа, түүнээс гарах үр дагаврыг ухамсарлан ойлгож гэмт хэргээ туйлд нь хүргэхийг гадны ямар нэг нөлөөлөлгүй, өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дураараа бүр мөсөн орхисон байхыг хэлнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч *******М. нар нь ярилцаж тохиролцон морио портер машинд ачиж улмаар ******* нь уг морьтойгоо явж Адуунчулууны уурхайн цагаан шорооны хойд талаас хохирогч гийн 19 тооны адууг урагшаа 30 гаруй км газар туун айлд аваачиж 6 тооны адууг махлан, 13 тооны адууг буцааж туусан өөрөөр хэлбэл бусдын адууг хулгайлах санаагаар халдлага хийж, адууг эзний хяналтаас гарган тууж өөрийн эзэмшилдээ оруулсан үйлдлийг гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэхгүй юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх бүх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тус тус цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                                                    З.ЭНХЦЭЦЭГ

Ж.ДОЛГОРМАА