Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 221/МА2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0222 |
Огноо | 2014-06-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2014/0222
Сүхбаатар аймгийн Х.Ж театрын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ш нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжпэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Сүхбаатар аймгийн Х.Жтеатрын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Х.Ж театраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/60 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээт ажилчдын цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, мөн Иргэний хуулийн дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр олгосон хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцоогүй гэсэн зөрчил илэрсэн тул акт тавьсан гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо: Манай байгууллагын 2010-2012 оны
санхүүгийн баримтанд Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж тавьсан улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн шүүхийн шүүгч Х.Э М улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 тоот тогтоолоор .хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого" гэдэгт цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг ойлгоно гэснийг үгүйсгэн шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна.
Шүүгч нь Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.1-ийг үндэслэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулахдаа "...ямар дээд шүүхийн тайлбарыг үндэслэлтэй нь биш дээ..." гэсэн нь Шүүхийн тухай хуулийн 15.4-д заасан Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг үгүйсгэж байна.
Нэг. Шүүгч Х.Э нь 2011 онд Улаанбаатар хотод аймгийн соёлын өдрүүд болоход 18 сайн дурын уран сайханчдыг хөдөө сумдаас татан оролцуулж ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулалгүй тэдний хөдөлмөрийг үнэлэн ажилласан цагийг үндэслэн олгосон урамшууллыг Шүүх хурал дээр хариуцагчийн төлөөлөгч ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй олгосон байна гэдгийг батлан хэлсээр байхад Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.1-т заасан Иргэний хуулийн 343 дугаар зүйлд иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа бол албан журмаар даатгуулна гэснийг зөрчсөн гэж үзэж байгаа нь эрх зүйн ямар ч үндэслэлгүй байна.
Хоёр. 2010 онд 7 хүнд ажил гүйцэтгэх гэрээний дагуу олгосон ажпын хөлс нь Иргэний тухай хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээ мөн боловч М улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 тоот тогтоолд зааснаар байнгын шинжтэй орлого биш нэг л удаа тухайн хүмүүстэй байгуулсан гэрээг үндэслэн олгосон ажпын хөлс тул Нийгмийн даатгалын шимтгэл тооцох орлого биш гэж үзэж байгаа болно.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож Нийгмийн даатгалын даатгалын улсын байцаагч нарын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 1/60 тоот актыг хүчингүй болгож егөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
Сүхбаатар аймгийн Х.Ж театр нь тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/60 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Энэхүү актаар “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгүүлж, ажлын хөлс олгосон атлаа нийгмийн даатгалын шимтгэл тооцоогүй, мөн шимтгэлийг суутгаж авсан боловч Нийгмийн даатгалын санд төлөөгүй” гэсэн үндэслэлээр 3.203.960 төгрөгийн төлбөр тогтоожээ.
Нэхэмжпэгч хуулийн этгээд нь 2011 онд сайн дурын уран сайханчдыг Улаанбаатар хотод болох соёлын өдрүүдэд оролцуулж, “гэрээтийн цалин” гэж 5.031.294 төгрөгийг 18 хүнд олгосон, 2012 онд “Сонгодог бүтээл-2012” наадамд зориулж, уралдаанд оролцох дуучдыг бэлтгэх, төгөлдөр хуур тоглуулах, засварлах, хувцас оёулах зэрэг ажлыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын хөлс тус тус олгосон байна. Гэвч энэхүү орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д заасан шаардлагыг хангаагүй буюу нэр бүхий иргэд нь заавал даатгуулах нийгмийн даатгалын шимтгэл төлөгч биш байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар нийгмийн даатгал нь иргэн, хуулийн этгээдээс нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлж, улмаар даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, өвдөх зэрэг тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх зорилготой.
Өөрөөр хэлбэл ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцохоор зохицуулсан байна.
Гэтэл энэ тохиолдолд Х.Ж театр нь нэг талаас ажил олгогч биш, эдгээр иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байнгын ажлын байраар хангаагүй, байнгын тогтмол ажлын хөлс олгоогүй, зөвхөн нэг удаа соёлын өдрүүдэд зориулан, түр хугацаагаар ажил гүйцэтгүүлжээ.
Иймээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт заасан аж ахуй нэгж байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол унааны зардал, түүнтэй адилтгах бусад орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хуулийн заалтад энэхүү нэг удаагийн шинжтэй орлого хамаарахгүй байна.
Хариуцагчаас “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгүүлж байгаа нь тус байгууллагад байнга давтан гарч байсан” хэмээн маргаж байгаа боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй байхаас гадна дээр дурдсанаар соёл, уран сайхны арга хэмжээний ажлын зайлшгүй шаардлагаар тодорхой тохиолдолд сайн дурын уран сайханчдыг татан оролцуулж, ажлын гүйцэтгэлд олгосон орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцохгүй.
Харин Х.Жтеатр нь 18 сайн дурын уран сайханчдад урамшуулал ьолгохдоо нийгмийн даатгалын шимтгэл суутгаж авсан хирнээ Нийгмийн даатгалын санд төлөөгүй буруутай байх ба энэхүү шимтгэлийг буцаан иргэдэд олгох үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТоГТооХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.