Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00922

 

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00922

                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй “Анар Болор Интеракт Монголия” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбаярыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Анар Болор Интеракт Монголия” ХХК нь 2006 оны 09 сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 5082285 тоот регистрийн дугаартай, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. “Анар Болор Интеракт Монголия” ХХК нь өнөөдрийн байдлаар 2014 оны 05 сарын 16-ны өдрийн 26/0004411 дугаартай хяналт шалгалтын актаар ногдуулсан 76,980,943.0 төгрөгийн, 2013 оны нэмэгдэн өртгийн албан татварын тайлангийн 8,909,430.0 төгрөгийн, 2013 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн 446,193.0 төгрөгийн, нийт 86,336,566.0 төгрөгийн татварын өртэй бөгөөд 2014 оноос татварын албанд тайлан ирүүлээгүй, хаягийн бүртгэлээ шинэчлээгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна. Тус компани нь нэг гишүүнтэй компани бөгөөд Монгол улсын иргэн Дашням овогтой Эрдэнэбаяр нь компанийн үүсгэн байгуулагч, удирдлагаар бүртгэлтэй боловч хаягандаа байхгүй, оршин суух хаяг тодорхойгүй, 2014 оноос хойш татварын албанд ирдэггүй, олдохгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6-д заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу “Анар Болор Интеракт Монголия” ХХК-ний захирал Монгол улсын иргэн Дашням овогтой Эрдэнэбаярыг эрэн сурвалжпуулахаар хүсэлт гаргаж байна. Дашням овогтой Эрдэнэбаяр нь хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн 3-р хороо 29Б-78-4 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч уг хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд УГ78070613 регистрийн дугаартай Дашням овогтой Эрдэнэбаярыг эрэн сурвалжпуулж өгнө үү” гэжээ.

       Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баянгол дүүргийн татварын хэлтсийн “Анар Болор Интеракт Монголия” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбаярыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг миний бие нь эзгүйгээр хурлыг шийдэхэд татгалзах зүйлгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс нь “Анар Болор Интеракт Монголия” ХХК-ийн захирал Д.Эрдэнэбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Д.Эрдэнэбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан татвар төлөгчийн карт, лавлагаа, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4,5,6 дүгээр тал/

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Эрдэнэбаярын оршин суугаа газрыг нэхэмжлэгч мэдэх, олж тогтоох боломжгүй, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлагатай болсон байх тул Д.Эрдэнэбаярыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Дашнямын Эрдэнэбаяр /РД:УГ78070613/-г эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Дашнямын Эрдэнэбаяр /РД:УГ78070613/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Д.Эрдэнэбаярыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дугаар зүйлд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР